МЭДЭЭ

Нийт 112760 мэдээ байна
post thumbnail

“Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөхөд саад болох дөрвөн хууль, Цэцийн нэг дүгнэлт байна

Өнгөрсөн хавраас эхлээд Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд хийсэн нэг өөрчлөлтийг засах талаар улс төрийн хүрээнд нэлээд хөдөлгөөн өрнөж байна. Тэр нь Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн...

post thumbnail

62 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад ороогүйгээс бага ангийн сурагчдыг өөр сургууль руу автобусаар тээвэрлэж, хичээллүүлэхээр болжээ

Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүйн улмаас бага ангийн сурагчид 2024-2025 оны хичээлийн жилд түрээсийн байранд хичээллэхээр болсон байна. Гэвч сурагчдын эцэг, эхчүүд тус шийдвэрийг эсэргүүцжээ. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан холбогдох албаныхан болон эцэг, эх, сургуулийн захиргаатай...

post thumbnail

"Улсын төсвөөс ₮3.5 их наядын шинэ хөрөнгө оруулалт хийгдэхээс 84% нь зам тээвэрт, 9% нь дэд бүтэц, орон сууцжуулалт, 7% нь эрчим хүчний салбарт зарцуулагдана"

СЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал 2025 оны төсвийн төсөл дээр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, бүсийн хэмжээнд хэрэгжих томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх бодлогыг барьсан гэдгийг онцлоод дараах мэдээллийг өглөө.   Ирэх онд хийгдэх нийт хөрөнгө оруулалт /Улсын төсөв, гадаад зээл, ту...

post thumbnail

Гамшгаас сэргийлэх чиглэлээр хамтарсан тушаал гаргаж, бүх шатны боловсролын байгууллагуудад хэрэгжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нартай уулзаж, гамшгаас сэргийлэх чиглэлээр бүх шатны боловсролын байгуулагуудад хэрэгжүүлж байгаа “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрт үнэлэлт дүгнэлт хийх, цаг үеийн шаардлагад нийцүүлэн илүү боловс...

post thumbnail

ИХЭНХ НУТГААР СЭРҮҮСЧ ГОВЬ ТАЛ ХЭЭРИЙН НУТГААР САЛХИТАЙ БАЙНА

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:  Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, маргааш нутгийн зүүн хойд хэсгээр бороо, уулаараа хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь тал хээрийн нутгаар салхитай байна.   2024 оны 09-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн...

post thumbnail

ЗУРХАЙ: ХОЛ ГАЗАР ОДОГСОД ХОЙШ МӨРӨӨ ГАРГАВАЛ ЗОХИСТОЙ

2024-09-03, Мягмар гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 30   Аргын тооллын: 2024-09-03, Мягмар гараг Наран ургах шингэх: 06:13-19:30 Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрлэг лугаа учрах муу. Барилдлага: Арвидахын барилдлагатай өдөр Билгийн тооллын давхарласан 30, Ангараг гараг. Бага морь одтой, Намрын дунд харагчин тахиа с...

post thumbnail

"Миний нутаг-2024" яруу найргийн наадмыг Н.Гантулга тэргүүллээ

Цогт хунтайжийн Дуутын хадны бичээсийн 400 жилийн ойд зориулсан “Миний нутаг-2024” яруу найргийн наадмыг "Бүрэнгийн хөх тэнгэр" шүлгээр Н.Гантулга тэргүүлэв.   Тус наадамд 60 яруу найрагч шүлгээ илгээснээс хоёрдугаар шатанд 28 яруу найрагч шалгарч, аймгийн Монгол туургатан театрт 8 дугаар сарын 30-ны өдөр шилдгээ то...

post thumbnail

Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гурван жилийн өмнө буюу Ерөнхий сайд байхдаа тус улсад албан ёсны айлчлал хийж, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ” байгуулж байв. Тэгвэл Халхын голын дайнд ялсны 80 жилийн ойн хүрээнд буюу 2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд “зочлохдоо” иж бүрэн стратегийн түншлэлийн...

post thumbnail

Тусгай хамгаалалттай 16 газрын бүсийн сумдад тусгай зориулалтын техник хэрэгслийг олгож эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслөөс Баруун болон Говийн бүсийн т...

post thumbnail

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийхээр өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ.  Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Ерөнхийлөгч В.В.Путиныг өчигдөр  “Буянт-Ухаа” нисэх онгоцны бууда...