МЭДЭЭ

Нийт 113159 мэдээ байна
post thumbnail

Идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, зээрийн сүрэг нийслэлд орж ирсэн. Тэднийг битгий үргээгээрэй

Өвөлжилт хүндэрч, идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт орж иржээ. Эдгээр амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх биотехникийн арга хэмжээг авч, өөрийн зөнгөөр гарах хүртэл ажиглалт, мониторинг хийж байгаа тул үргээхгүй, хэт ойртохгүй, нохойгоо сул...

post thumbnail

ГССҮТ: Биеийн хэсгийн 80-90 хувь нь түлэгдсэн зургаан хүнд эрчимт эмчилгээ хийгдэж байна

Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр энэ  сарын 24-ний шөнө шингэрүүлсэн хийн түлш тээвэрлэж явсан цистерн машин осолдож, дэлбэрэлт үүссэн осол гарсан. Уг ослын улмаас 14 хүн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэнээс дөрөв нь анхны тусламж аваад буцсан бол 10 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна....

post thumbnail

“БЭХ, БҮСГҮЙ” үзэсгэлэн ХААН галерейд олны хүртээл болж байна

Уран бүтээлч Шагдарсүрэнгийн Сайнзулын “БЭХ, БҮСГҮЙ”  анхны бие даасан үзэсгэлэн ХААН галерейд олны хүртээл болж байна. Дүрслэх урлагийн дээд сургуулийн Монгол зургийн ангийг 1998 онд төгссөн цагаасаа хойш тэрээр бүтээлээ тасралтгүй туурвиж буй бөгөөд Чингис хааны музейн түүхэн монгол зургууд, Дэлхийн нэг өдөр зэрэг үндэсний...

post thumbnail

НӨАТ-ын 2023 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2023 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 1.203.803 татвар төлөгч иргэнд 90.1 тэрбум төгрөг олгож байгаа аж.  Дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо 17697 татвар төлөгч иргэн 454.6 сая төгрөгийн хөрөнгийн татвараа ш...

post thumbnail

Тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалтыг СУНГАХГҮЙ

Нийслэлд 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс автомашиныг улсын дугаарын төгсгөлийн тэгш, сондгой тоогоор замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой уг зохицуулалтыг 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэх билээ. Харин одоо үйлчилж байгаа автомашины улсын дугаарын тэгш, сондгойг...

post thumbnail

Эмээлт захын түүхий эдийн үнэ ханш

Эмээлт захын түүхий эдийн үнэ ханшийн /2024.01.26/ мэдээллийг хүргэж байна. Ямааны арьс- 38.000-45.000 төгрөг Ямааны өлөн- 500 төгрөг Хонины нэхий, өлөн хамт – 2500 төгрөг Үхрийн шир- 7000 төгрөг Үхрийн том шир- 12.000 төгрөг Адууны шир сүүлтэй-15.000 төгрөг Адууны сүүл ширхэг нь- 13.000 төгрөг Адууны дэл 1 кг –...

post thumbnail

Азотын хийг ашиглан цаазаар авах ялыг АНУ-д анх удаа гүйцэтгэжээ

АНУ-д азотын хий ашиглан цаазаар авах ялыг гүйцэтгэсэн тухай Алабама муж улсын Ерөнхий прокурор Стив Маршалл мэдэгдэв. Энэ нь тус улсын түүхэнд цаазаар авах ялыг ийм аргаар гүйцэтгэсэн анхны тохиолдол юм.  1988 онд даатгалын мөнгө авахыг хүссэн санваартны захиалгаар эхнэрийг нь хөнөөсөн Кеннет Смит гэх 58 настай хоригдлын цаазаар авах ялыг...

post thumbnail

Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг Турк улс эцэслэн баталлаа

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Швед улсыг Умард Атлантын гэрээнийн байгууллага буюу НАТО-д элсүүлэх тухай парламентын шийдвэрийг баталлаа.  Р.Эрдоган Шведийг НАТО-д элсүүлэх тухай ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурж, холбогдох протоколыг батлав гэж Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газраас олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлд д...

post thumbnail

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү-г эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Сайд Б.Батцэцэг Элчин сайд Ким Жун Гүг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Солонгос хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилгатай аж...

post thumbnail

Дал гаруй цэргийн алба хаагч өвөлжилт хүндэрсэн 6 аймагт ажиллаж байна

Ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч, зарим хэсэгт нь цагаан зуд нүүрлээд байна. Зам, даваа, гүвээ хаагдаж, мал, малчин цасанд боогдож, тээвэрчид төөрөх эрсдэлүүд үүсэж буй энэ үед Зэвсэгт хүчний алба хаагчид тухайн орон нутгийн хэсгүүдэд хүн хүчний дэмжлэг үзүүлж эхэлсээр 3 сар өнгөрч байна. Зэвсэгт хүчний алба хаагчид Булган, Төв, Өвөрхангай, Увс...