Идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, зээрийн сүрэг нийслэлд орж ирсэн. Тэднийг битгий үргээгээрэй

Aдмин / Нийгэм

Өвөлжилт хүндэрч, идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт орж иржээ.

Эдгээр амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх биотехникийн арга хэмжээг авч, өөрийн зөнгөөр гарах хүртэл ажиглалт, мониторинг хийж байгаа тул үргээхгүй, хэт ойртохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг иргэдэд анхаарууллаа.

Хот орчимд гэмтэж бэртсэн амьтантай таарвал ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар мэдээлэл өгөхийг зөвлөв.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль Орчны газар

Сэтгэгдэл

Зочин [139.5.217.66] 2024-01-27 15:51:45

zolbin nohoinuudl gol daisan

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.