МЭДЭЭ

Нийт 113229 мэдээ байна
post thumbnail

Улаанбаатар хотын 110 байршилд 920 мянга гаруй цэцэг тарьжээ

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 110 байршилд 920 мянга гаруй цэцгийг суулгаж, арчилгаа усалгааг тогтмол хийж байна. Нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр мандарваа, тахиан залаа, хоёр төрл...

post thumbnail

Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзварын авто замыг шинэчилж байна

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд СХД-ийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 км авто замыг хэсэгчилсэн шинэчилж байна. Тус авто замын хашлага солих, ус зайлуулах шүүрт худаг байршуулах, худгийн таг өндөрлөж, асфальт бетоноор хучна.  

post thumbnail

Ж.Баясгалан: 125 гишүүн тайзнаас, нэг гишүүн заалнаас үнэмлэхээ авлаа

АН-аас жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Ж.Баясгалантай ярилцав.    -Өнөөдөр та Төрийн ордон руу нэвтрэхэд ямар нэг саад байв уу?   -Үүдээр зүгээр ороод ирлээ. Гадаа зогсоол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан, машины зогсоол байна. Гэхдээ та бүхэн харсан байх. 125 гишүүн тайзан дээрээс үнэмлэхээ гардсан бол нэг нь зааланд...

post thumbnail

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг 2024 оны долоодугаар сарын 2-ны өдөр товлон зарлах тухай зарлигийг гаргалаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгчийн зарлигаар товло...

post thumbnail

Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн маршрут

Нийтийн тээврийн бодлогын газраас баяр наадмын өдрүүдэд наадамчин олондоо шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх олон боломжийг бий болголоо. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн маршрут, мэдээллийг хүргэж байна. Бид баярын өдрүүдэд бусад чиглэл хэрхэн үйлчлэх талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг цувралаар...

post thumbnail

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сэргээлээ

Иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 1-ны өдрөөс эхлэн сэргээлээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” гэж заасан байдаг.

post thumbnail

С.Баярбилэг: Цонжинболдогт аяллын онгоц унаж, хоёр хүн гэмтсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байна

Аяллын онгоц унаж, хоёр хүн гэмтжээ. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "Өчигдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 30-нд Төв аймаг, Цонжинболдогт аяллын онгоц унаж, хүн гэмтсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний улмаас хоёр хүн гэмтэж, эмн...

post thumbnail

Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

Үндэсний их баяр наадам долдугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхэлнэ. Долдугаар сарын 9-нд "Дээлтэй монгол наадам" төв талбайд зохион байгуулагдах бол 10-нд Хүй долоон худагт шүдлэн насны морьд уралдана. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын...

post thumbnail

Морин хөтөч хийж явсан 15 настай хүүхэд усанд живж амиа алджээ

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хэрхлүүр нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 188 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ зургаадугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагийн орчим морин аялал хийж явсан 40 хүн “Хэрхлүүр” нуурын эрэг дээр амраад аяллаа цааш үргэлжлүүлэх үед тэдний морин хөтөч хийж явсан нэг хүүхэд...

post thumbnail

УИХ-д сонгогдсон 126 гишүүний үнэмлэх гардуулах үйл ажиллагаа 14:00 цаг хүртэл хойшиллоо

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан 126 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх гардуулахаар болсон. Үнэмлэх гардуулах үйл ажиллагаа өнөөдөр 12:00 цагт Төрийн ордны Их танхимд болохоор байв. Тэгвэл тодорхойгүй шалтгааны улмаас 14:00 цаг хүртэл хойшилсон гэдгийг СЕХ-ноос мэдэгдлээ.