Гадаад мэдээ

Нийт 7976 мэдээ байна
post thumbnail

С.Лавров: ОХУ барууны орнуудтай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гарагт “Украины дайны асуудлаар барууны орнуудтай яриа хэлэлцээ хийхэд Москва нээлттэй байгаа ч аль аль талаасаа хэлэлцээ хийх санал хүлээж аваагүй байна” хэмээн мэдэгдэв. Тодруулбал, тэрбээр ОХУ-ын төв телевизэд өгсөн ярилцлагадаа “ОХУ дайныг зогсоох арга замын талаар АНУ...

post thumbnail

NASA дэлхийг сансрын биетээс хамгаалах анхны туршилт нь амжилттай болсныг зарлажээ

АНУ-ын сансар судлалын NASA агентлаг аюул учруулж болзошгүй сансрын биетүүдээс дэлхийг хамгаалах анхны туршилт нь амжилттай болсныг мэдэгдлээ.  “DART /Double Asteroid Redirection Test/ аппарат Дидим солирын дагуул болох Диморф солирын тойрог замын чиглэлийг өөрчлөх үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Өнөөдөр NASA DART хөлөг солирын чиглэлийг а...

post thumbnail

Япон хоёр жилийн дараа жуулчид хүлээн авч эхэллээ

Цар тахлын хязгаарлалтанд хоёр жил гаруй хугацааг өнгөрүүлсний дараа Япон улс энэ долоо хоногоос жуулчдыг хүлээн авч эхлэхээр болжээ. Ийн аялал жуулчлалын салбар нь дахин сэргэж, эдийн засгийн салбарт эерэг үр дүн гарна хэмээн ажиглагчид таамаглаж байна. COVID-19-ийн халдварын тархалт буурсантай холбоотойгоор хилийн хатуу хоригоо цуцалсан Я...

post thumbnail

Оросын тэрбумтан иргэншлээсээ татгалзжээ

Оросын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын “DST Global” санг эзэмшигч Юрий Мильнер иргэншлээсээ татгалзаж байгаагаа твиттер хуудсандаа мэдээлжээ. Тэрбээр сүүлийн саруудад иргэншлээсээ татгалзсан Оросын шилдэг 15 бизнес эрхлэгчдээс гурав дахь нь болж байна. Мильнерийн хэлснээр, тэрбээр 2014 онд Крымийг Орост нэгтгэс...

post thumbnail

НҮБ-ын ЕА Оросын өөртөө нэгтгэх цэргийн ажиллагааны талаар хэлэлцэж эхэлжээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей /ЕА/ Украины эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэх Оросын цэргийн ажиллагааг зэмлэн буруушаах эсэх талаар хэлэлцэж эхэлжээ. ЕА-д санал болгосон тогтоолоор Украины нутаг дэвсгэрээс “нэн даруй, нөхцөл болзолгүйгээр” цэргүүдээ татахыг Москвагаас шаардана. ОХУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнг...

post thumbnail

БНСУ өдөөн хатгалгаа зогсоож, эдийн засгийн тусламж үзүүлэх саналд хариу өгөхийг уриалжээ

БНСУ-ын Засгийн газар хурцадмал байдлыг даамжруулсан үйлдлээ нэн даруй зогсоохыг БНАСАУ-д өнөө өглөө уриалжээ. Пёньян “тактикийн цөмийн зэвсгийн” сургуулилалт явуулж, цөмийн хүчнээ бэхжүүлнэ гэдгээ зарласнаас нэг хоногийн дараа ийнхүү мэдэгдсэн байна.  БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ, АНУ-ын саяхан явуулсан хамтарсан&nbs...

post thumbnail

АНУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн систем нийлүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины удирдагч Владимир Зеленскийтэй даваа гарагт утсаар ярих үеэр тус улсад агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн систем нийлүүлнэ гэж мэдэгджээ. “Ерөнхийлөгч Жозеф Байден өнөөдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийсэн. Тэрбээр, Украинд өөрийгөө хамгаалахад шаардлагатай дэмжлэгийг...

post thumbnail

В.Зеленский: Эрчим хүчний дэд бүтцийг онилон цохилт өгч байна

Орос манай улсын эрчим хүчний дэд бүтцийг онилон пуужингийн цохилт өгч байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гаргийн өглөө мэдэгджээ. “Киев, Львов, Днепр, Винница, Запорожье, Харьков болон бусад бүс нутгийн эрчим хүчний байгууламжууд цохилтод өртсөн” гэж тэрбээр “Telegram” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байн...

post thumbnail

Иранд эсэргүүцлийн жагсаалын үеэр 185 хүн амиа алджээ

Иран улсад Махса Аминигийн үхлээс үүдэлтэй жагсаалын үеэр амиа алдагсдын тоо 185-д хүрсэн бөгөөд эдгээрийн 19 нь хүүхэд байсан талаар тус улсын хүний эрхийн байгууллагаас бямба гарагт нийтэлсэн тайланд дурджээ. Тайланд дурдсанаар, Систан, Балучистан мужуудад хамгийн олон хүн амиа алдсан ба бүртгэгдсэн нас барагсдын тоо бодит нас баралтын тооны дөнг...

post thumbnail

БНАСАУ Японы дээгүүр шинэ пуужин харвасан гэдгээ мэдэгджээ

БНАСАУ 10 дугаар сарын 4-ний өдөр Японы бүлэг арлуудын дээгүүр “газар-газар ангиллын дунд зайн тусгалт шинэ баллистик пуужин”-г есдүгээр сарын сүүлээс явуулсан цэргийн сургуулийнхаа хүрээнд харвасан гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээлжээ. “Өнгөрсөн мягмар гарагт шинэ пуужинг “дайснууддаа анхааруулга өгө...