Улсын харцага О.Хангай үндэсний бөхийн чансааг тэргүүлж байна
Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргадаг бөхчүүдийн чансааг Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай 25108 оноотойгоор тэргүүлжээ. Хоёрдугаар байрт 18029 оноотой Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий, гуравдугаар байрт 16663 оноотой Увс аймгийн Улаангом сумын харъяат, Улсын гарьд Ө.Бат-Орших бичигдэж байна.
Бөхчүүдийн чансааг гаргахдаа Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас эхлэн өнгөрсөн ням гаригт болсон Жанрайсэг бурханы авшиг түгээх, Хатан Туулын хишиг барилдааныг оролцуулан нийт 19 барилдааны дүнгээр тооцжээ.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл