3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Д.Тулга / Спорт

Өнөөдөр МҮСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Сүхбаатарын Тулгын сагсан бөмбөгийн спортын хөгжилд оруулж буй хөдөлмөр зүтгэл, Монголын багуудаа удирдан Олон Улсын хэмжээнд үзүүлсэн өндөр амжилтуудыг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 92 тоот зарлигаар Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнагдсаныг өнөөдөр Төрийн Ордонд гардуулан өглөө. Түүний хувьд Үндэсний Их Баяр Наадмын өдрүүдэд Малайз Улсын Куала Лампур хотноо болсон Азийн Оюутны 3х3 АШТ-нд оролцон хүрэл медалийг хүртэн өчигдөр эх орондоо ирсэн юм.

С. Тулгын удирдсан Монгол Улсын сагсан бөмбөгийн баг тамирчид маш олон түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлж байгаагийн дотор Дэлхийн Универсиад их наадамд 2 удаа оролцож /16, 17 байр/ эзэлсэн, Азийн Оюутны /5х5/ АШТ-ний алтан медаль, Дэлхийн 3х3 Оюутны лигийн алтан медаль, Азийн 3х3 Оюутны АШТ-ний алт, мөнгө хүрэл медаль, ФИБА 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ний алт, мөнгөн медаль, Азийн 2 наадмын мөнгө, хүрэл медаль /Туркменистаны Ашгабат болон Вьетнамын Дананг/, Уцуномия Дэлхийн Их Дуулгын 4-р байр, ФИБА 3х3 Дэлхийн гранпри 4 хүрэл, 2 удаа 4-р байр, ФИБА 3х3 мэргэжлийн тэмцээнд нэг жилийн дотор 2 өөр багаа Дэлхийн Их дуулгад оролцуулсан /2017 онд Уцуномия-УБ Гаруда, Мексикт-Ховд/, Олимпийн төрлийн багийн спортоор эрхээ авч Филиппиний Манила хотод болсон ФИБА 3х3 ДАШТ-нд анх удаа оролцон шилдэг 8 багийн нэг, өнөөдрийн байдлаар Монгол Улс Дэлхийн чансааны #3, Ази тивийн чансааны #1-т бичигдэж, ФИБА 3х3 Дэлхийн мэргэжлийн шилдэг 30 баг тодруулдгийн #10 байранд Улаанбаатар, #26 байранд Ховд багууд эрэмбэлэгдэж байгаа амжилтуудыг онцолж байна. Дээрх амжилтуудаараа Монгол Улс өнөөдрийн байдлаар Токио 2020 Олимпийн наадмын эрхийн онооны болзолыг хангаж байгаа ба Олимпод орох улсуудыг ОУОХ-ноос зарлах хүртэл энэхүү байрлалаа хадгалах ёстой юм.

С. Тулгын хувьд тамирчны хувиар өсвөрийн улсын аваргаас, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга, Оюутны лиг, Лигийн аварга зэрэг бүх түвшний тэмцээнд алтан медаль хүртэж байсан Монгол Улсын цөөн тамирчдын нэг. 2004 оноос TLG 13 клубыг байгуулан бага насны хүүхдүүдтэй дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн юм.

U12, U13 насны мини буюу бага насны тамирчдыг бэлтгэж эхэлсэн ба тэдгээр тамирчдаараа өсвөр, залуучуудын улсын аваргыг 3 жил, залуучуудын улсын аваргыг дарааллан авч байсан. 2012 онд ОУСБХ (ФИБА)-гийн албан ёсны дасгалжуулагчийн эрх, лицензийг авсан ба Монгол Улсаа төлөөлөн Олон Улсын тэмцээнд орсон өсвөрийн шигшээ багаас насанд хүрэгчдийн баг хүртлэх бүх түвшинд дасгалжуулагчаар ажилласан юм.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000