Дараах замууд ачаалалтай байна

Д.Тулга / Хууль

-Нарантуул болон Дүнжингарав худалдааны төвийн уулзвар 4 талаасаа

-Тэмээтэй хөшөө буюу 120-н уулзвар баруун талаасаа

-Багшийн дээдээс Төв шуудангийн уулзвар хүртэл

-Их Монгол улсын гудамж буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Хурд хороолол чиглэлд

-Энхтайвны гүүрнээс урагш 120-н уулзвар чиглэлд

-Баянзүрхийн товчоо болон 22-ын товчоо чиглэлийн замуудад тээврийн хэрэгслийн тоо ихтэй, ачаалалтай байна. Замын цагдаагийн алба хаагчдаас гудамж замд хөдөлгөөн зохицуулалт хийж Уулын зам, 32-ын тойргоос 7-н буудал, Саппоро худалдааны төвөөс 5 шар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулаад байна.

Мөн уг цагийн байдлаар ЖШУХ-ээс нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын 72 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгасан бөгөөд ослын улмаас 6 хүн гэмтэж бэртэн, орон нутагт Өвөрхангай аймагт ноцтой зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд, гурван том хүн гэмтсэн нөхцөл байдалтай байна. Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн ихсэж байгаа мөн бороо орж замын гадаргуу гулгаатай, манан будантай байгаа тул жолооч та бүхэн хурдыг зөв тохируулж хөдөлгөөн оролцохыг зөвлөж байна.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000