Чуулган: Эрчим хүчинд сөрөг нөлөө үзүүлэхүйц төхөөрөмжийг Багануурын цахилгаан станцад суурилуулах гэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд завсарлалаа.
Үдээс хойшхи чуулганы хуралдаан 15.00 цагт үргэлжилж уг хуулийн төслийг хэлэлцэнэ.
Төвийн сүлжээнд холбох сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг зохистой хэмжээнд байлгах асуудлыг хуульд тусгасан хэмээн хууль санаачлагч Д.Дамба-Очир гишүүн танилцуулав.
Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр байгуулах төсөлд хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэж, тусгай зөвшөөрөл авах хүсэлт олноор ирэх болсон. Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр байгуулах тусгай зөвшөөрөл авчихаад түүнийгээ бусдад худалдаж, ашиг олох асуудал ч гарч эхэлсэн. Иймд хуулийн төсөлд төсөл хэрэгжүүлэгч компани санхүүгийн чадавхитай байх ёстой гэсэн заалтыг оруулсан. Мөн бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр байгуулсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын нэгжид олгох урамшууллын тогтолцоог бий болгох шаардлагатай байна” гэлээ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Сэргээгдэх эрчим хүч тэр дундаа нарны эх үүсгүүрийн зөвшөөрлийг олноор олгох нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, наргүй өдөр эрчим хүч унах эрсдэлтэй. Бусад улс оронд бол наргүй өдөр цөмийн цахилгаан станциуд нь нөхөж ажилладаг. Харин манай нүүрсний станциуд нөхөж ажиллахад хүндрэлтэй юм” гэв.
Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны дарга А.Тлейхан, “Тавантолгой болон бусад эрчим хүчний эх үүсгүүрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулсан тохиолдолд 2023 оноос дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой гэдгийг онцлов.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Багануурын цахилгаан станцийн төсөлд Монгол Улсын эрчим хүчний системийн горимд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай эх үүсгүүр тавихаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, 350 МВт-ын эх үүсгүүр гэнэт зогсвол түүнийг нь нөхөж ажиллах боломж манайд байхгүй. Эрчим хүчний үүсгүүрр гэнэт зогссон тохиолдолд түүнийг нөхөх ганц эх үүсгүүр нь ОХУ-аас авч байгаа 245 МВт-ын генератор юм. Тиймээс 150 МВт-аас илүү хүчин чадалтай генератор манайд ажиллах боломж хомс. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хөрөнгө оруулагч талтай уулзаж байгаа” хэмээв.
Монгол Улс одоогоор нийт хэрэглээнийхээ 17 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа аж. Эрчим хүчний яамнаас “Нарны дээвэр” төсөл хэрэгжүүлэх судалгааны ажил эхлүүлсэн гэдгийг Ц.Даваасүрэн сайд хэллээ. Тэрбээр, “Гэр хорооллын айл, өрхүүд байшингийн дээврээ нарны хавтангаар хийж эрчим хүч хуримтлуулж, гэрээ халаах юм. Мөн эрчим хүч хуримтлуулах батеррейгаа 21.00 цагаас хойш төвийн эрчим хүчний системд холбож, мөн гэрээ халаах боломжтой. Ингэснээр шөнийн цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах боломж бүрдэх юм гэж мөн хэллээ.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:56:29
TayFG1 http://pills2sale.com/ levitra nizagara
инженер [64.119.21.187] 2019-01-27 01:55:02
Даваасүрэн сайд өөрөө суурь сайтай инженер салбарийнхаа ажлыг урд өмнөх сайдуудаасаа салбарынхаа ихэнх инженерүүдээсээ ч илүү мэднэ дээ. Би одоо эиэ салбарт ажиллаагүй хөндлөнгийн өнцгөөс харж байдаг. Та чаднаа өөр хэн гэж
содбаяр [202.55.188.39] 2019-01-25 22:10:49
СЭХ гэж баахан бизнэс хийчээд тэрнийх нь төлбөрийг ард иргэдээс СЭХ ийг дэмжих хөтөлбөр нэрээр авахаа хэзээ болих вээ
Зочин [72.137.85.228] 2019-01-26 13:00:31
Харин тийм СЭХ-ийг дэмжих гэдэг нэрээр айл бүрээс их мөнгө цахилгааны төлбөр дээр нэмж авдаг .Бас Монголын үндэсний телёвизийн татвар гээд сар бүр 1100 төг авдаг. Албан журмын энэ хоёр шулааг болиулах хэрэгтэй.
Hul [150.129.142.145] 2019-01-25 20:54:20
Davaasuren hunii adag gej unen umaa toriin shagnaltai top injener Bemba-Ochiryg gutaaj bn daa
Зочин [202.179.26.247] 2019-01-25 20:09:44
Сайд нь мэдлэггүй юм уу эсвэл мэргэжилтнүүд нь сул юм уу. Худал ярихаа хэзээ болих вэ? Монгол улс 1980 ДЦС 4 -ийг барьж байхад 25 -ыг турбинтай байсан, Систем ажиллаж байсан байдаг. Худал өөр ашиг сонирхол явж байна. Мэргэжлийн хүмүүс яагаад үнэн ярихгүй байгаа юм.
Хөтөл [202.126.88.38] 2019-01-25 19:46:04
Хятадуудад ер нь Үйлдвэр хийх гэж ямар аймаар юм хийж байнаа Хөтөлийн цементийн өргөтгөлийн үйлдвэрийг жишээ болгон авч үзье Өдөр нь ажиллаж болдоггүй шөнө нь ажилладаг хар утаа гэж хүн хордож үхмээр юм гардаг Зэргэлдээх Номгон сумын ард иргэд давхар хордож үхлээ Нэн даруй үйлдвэрийг хаах хэрэгтэй байна 80 тэрбум төгрөгөөр байгуулсан гэх үйлдвэр шүү дээ
123333 [49.0.137.6] 2019-01-25 19:28:21
"10 хувь" яаж ч мэднэ шүү. Энэ ЗГ-д "10 хувь" Даваасүрэн, "Хотгор шанага" Хүрэлбаатар, "Нохой" Бат зориг гэсэн аймаар Хулгайчууд байсан, ашгүй нохой нь зайлж амарлаа.