УИХ дахь намын бүлгүүд хуралдана
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар байр, сууриа нэгтгэнэ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар 30 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна.
Тухайлбал, УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зургаан тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн төсөл багтжээ. Мөн ЗТХ-ийн сайд, БСШУС-ын сайдыг огцруулах, чөлөөлөх тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөөс гадна Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагааны танилцуулгыг сонсоно. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридор байгуулах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, ач холбогдол, бэлтгэл ажлын явц” сэдвээр чуулганы хуралдаанд мэдээлэл хийх юм.
Сэтгэгдэл
Zochin [66.181.176.136] 2019-01-28 17:51:25
En Tsogzolmaa avgaig bushyu zailuulj ogoochee. Toriin mongoor zugaalj baigaad iree bailgui dee. Shunal ni shulam bolchihson avgai shuu
Зочин [66.249.82.111] 2019-01-28 16:38:36
ИХ ын даргаа явуулж иргэдээ амрааж ог
Зочин [202.179.26.183] 2019-01-28 16:18:13
ОЛИГАРХИУДЫН ГАР ХӨЛҮҮД БОЛСОН ПОПУЛИСТ ХУДАЛЧ УИХ ГИШҮҮД ЭЭ ХУЖАА НАРЫН БОДЛОГО АРД ТҮМНИИГ АЯДУУ ЗӨӨЛӨН БОЛГОЖ ӨРӨНД ОРУУЛЖ БАЯЛАГЫН НЬ ДЭЭРЭМДЭХ САНАА ЧИНЬ МОНГОЛЧУУДЫГ МӨХӨӨЧИХЛӨӨ ТА НАРТ ИТГЭХЭЭ БОЛЬСОН 20 ОН БОЛЛОО