Капитал банкны 250 ажилтанг ажлаас нь халжээ
Капитал банкийг татан буулгасан талаар Монгол банкнаас албан ёсоор зарласан. Тус банк татан буугдсантай холбоотойгоор Монгол банкнаас эрх хүлээн авагч томилсон. Капитал банканд хадгаламж эзэмшиж байсан иргэд мөнгөө эргүүлэн авахыг Монгол банкнаас шаардаж байгаа билээ.
Уг асуултад Монгол банкнаас хариулт өгч мэдээлэл хийлээ.
ДООРХ ДАРААЛЛААР МӨНГИЙГ БУЦААН ОЛГОНО
Монгол банкнаас мэдэгдэж буйгаар “Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон. Уг найман хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлд Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Монгол банкны төлөөлөл орж ажиллаж байна. Банкан дэх мөнгөн хадгаламжийн хуулийн дагуу Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийн даатгагдсан мөнгөн хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийг хуульд заасан хугацаанд Хаан банкаар дамжуулан олгох ажил хийгдэж байна. 20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигч болон банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах хугацааг банкны тухай хуульд заасны дагуу
2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны зургадугаар сарын 20-ны өдөр хүртэл 60 хоногийн дотор хүлээж авахаар тогтоож байна. Банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор Банкны тухай хуульд зааснаар шаардлагын хэмжээг тодорхойлж хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох нэхэмжлэгчдийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар тухайн этгээдэд мэдэгдэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана.
Энэхүү мэдэгдэл гарснаас хойш 60 хоногийн хугацаа өнгөрөхөд нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд эргэлзээ байвал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, дараалалд оруулахгүй байх үндэслэлтэй. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ банкны дансны, бичиг баримттай, тайлантай зөрвөл, мөн банкны үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл байвал, банкны хууль болон бусад хууль зөрчиж хийсэн зөрчил байвал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн бусад нөхцөл байдал хэтэрсэн бол нэхэмжлэлийг хүлээж авахгүй. Харилцлагчид Капитал банкны байранд өөрийн биеэр нэхэмжлэлээ гаргана. Орон нутгийн харилцагчид шуудангаар эсвэл өөрийн биеэр тухайн орон нутаг дэх Монгол банкны салбар нэгжээр дамжуулан холбогдож болно” гэлээ.
Мөн “ Нэхэмжлэлийг 60 хоногийн хугацаанд авах учраас заавал эхний өдөр өгөх гэж урт дугаарлалт үүсгэх хэрэггүй. Бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрт үндэслэсэн тухайн банкаар гаргуулж байсан төлбөрийг хамгийн түрүүнд гаргана. Дараа нь эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны зардал болон иргэдийн даатгагдсан, даатгагдаагүй хадгаламжийг буцааж өгнө. Капитал банканд ажиллаж байсан 250 хүнийг ажлаас халах шийдвэрээ танилцуулсан. Энэ хүмүүсийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин хөлсийг дараагаар нь өгнө. Дараа нь Засгийн газарт төлөх өр төлбөрийг өгнө. Үүргийн гүйцэтгэлээр баталгаажаагүй төлбөрийг өгнө. Нэхэмжлэлийг түрүүлж өгснөөр түрүүлж мөнгө авахгүй. Энэ дарааллаар олгоно” гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [103.9.90.130] 2019-04-18 03:52:22
Ундармаад хариуцлага тооцож хөрөнгийг нь хурааж хүмүүсийн хохирлыг барагдуулах хэрэгтэй.Өөрөө Капитал банкыг ганцаараа эзэмшдэг гээд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн байдлаг гэдлэг юм билээ.Одоо болохоор би хувьцаа эзэмшдэггүй гээд ичих ч үгүй ярих юм.
Зочин [64.119.20.99] 2019-04-17 12:12:41
Хадгаламж эзэмшигчдийг хохироохгүй мөнгийг нь өгнө гдг ч худлаа л болж бнадаа. Үнэхээр иргэдээ бодсон бол хурдан шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй шдээ. ЗГ, ерөнхий сайд. гээд төрийн удирдлагууд банк дампуураад иргэд, благууд хохироод бхд юу ч хийхгүй бгааг ойлгохгүй бнаа....
Зочин [202.126.89.78] 2019-04-17 03:24:52
Монгол банк эрсдэлд орсон банкуудаа түлхэж унагаах биш туслаж дэмжих ,өөрөөр арга хэмжээ авах хэрэгтэй ш дээ ингэх гэж төв банк гэж байдаг биз дээ
хх [202.55.191.194] 2019-04-17 01:16:23
Ундармаагаас мөнгө ундрах юм бишүү
хх [202.55.191.194] 2019-04-17 01:13:55
Банк нь байхгүй юм чинь халахаас өөр яахын
Зочин [107.77.213.165] 2019-04-16 15:29:08
Bi buur sliulah hagalgaand oroh geed mungu maani hurehgui baihaar ni end hagaluulsan Yasan muuhai yum be Mungiig mini uguh batalgaa haragdahgui baina yah ve
иргэн [192.82.66.196] 2019-04-16 02:21:43
луйварчидын мөнгө идэж уух арга дуусахгүй юм даа.энэ арга чинь ил болсон ш дээ. 90оноос хойш.
ажилгүйдлийн тэтгэмж [103.11.195.34] 2019-04-16 00:55:09
ажилгүй болсон залуучууд ажилгүйдлын тэтгэмжээ халамж үйлчилгээний газраасаа аваарай.
Uursduu shuud Undarmaatai tootsoo hii [108.218.234.108] 2019-04-15 23:12:16
Hohirogchid uursduu shuud Undarmaa ba tom zeeldegchtei tootsoo hiigeed avsan ni hurdan. Tednii kompaniud deer ni udur shunugui suult zarlaj baigaad hezee hohiroloo baragduulna ter hurtel suugaad hadgalamjaa 100% + huu avch chadah magadlal undur. Harin MB-iig huleegeed baival medeej huugeeree ch, undsen munguuruu ch, setgel sanaagaaraa ch hohirood uldeh ni gartsaagui unen.
Иргэн [66.181.178.75] 2019-04-15 13:28:31
Арай дэндүү юмаа олон хүмүүсийг хоолноос нь салгаад иргэдийн хадгаламжийг үгүй хийгээд ард иргэд хохирох естой юмуу
Зочин [66.181.181.243] 2019-04-15 12:46:25
Чанаргүй зээл хавтгайруулан олгож байхад капитал банкны 250 хүн юугаа бодож суув!! Хэт дээд удирдлагадаа найдаж ангайж суух нь аюултай шүү. Банк чинь дампуурсан буруу бол дээрх 250 хүгд байгаа шүү. Бусад банкны нягтлан бодох, эдийн засагч нараа чанаргүй зээлнээс болж банк чинь дампуурдаг болохыг мартаж үл болно.
irgen [66.181.189.62] 2019-04-15 23:30:10
Chanargui zeeliig busdad havtgairuulan ogson yum bishee.Hedhen oligarhad. ih hemjeenii zeel ogood ted ni zeelee tololgui bank damfuuruulaad hohirloo tatvar tologchdiin mongoor toluulj baigaa zohion baiguulalttai gemt hereg shuu
Зочин [118.200.210.23] 2019-04-15 12:05:31
Bank ni dampuurch baihad halna gdg chin yuu gsn ug ve
Зочин [202.179.25.170] 2019-04-16 01:26:09
dampuursan bankin dotor tegeed yamar ajil hiih geed suugaad baihav dee
Зочин [202.9.43.73] 2019-04-15 11:51:02
М.Энхболдоос мөнгөө нэхэмжил
Зочин [202.9.43.170] 2019-04-15 21:18:09
Chi zailaach
Зочин [66.181.161.123] 2019-04-15 11:50:25
АН, МАН-ыхан бүгд адилхан. Ард түмнийг бөмбөг шиг ашиглаад дуусна. Ард түмний хохь болж бгаам
Зочин [202.179.31.77] 2019-04-15 11:35:55
Халаад байхдаа яадаг. Өөр ажлын байр олж өгдөг шилжүүлдэг !
z [122.201.21.112] 2019-04-15 11:03:44
Bank dampuursnaas buhel buten 7 honog baij baij gargaj helj bgaa medeelelee haraach, ahiad neg doloo honogiin daraa nehemjlel huleej avna, ahiad 60 honogiin tursh avna, 90 honogiin tursh uguh eshee shiidne gene uu? eruul uhaanaar handaach. ta nar irdegiig hohirolgue bolgohgue bol humuus munguu banknaas olnooroo tataj avch $ bolgoh gudsan dooroo hadgalaad ehelbel bankuud chin tolgoi daraalaln dampuurah baih daa. teriigee medej bgaa bez dee
Зочин [59.153.115.197] 2019-04-15 13:02:27
Tuhain oron too tsomtsgogson esvel baigullaga n tatan buugdsan bol tetgemj ugud haldag bzde.
z [122.201.21.112] 2019-04-15 11:02:00
och tochnoon hunii olonj jiliin hols hodolmorooroo tsugluulj huuhdiinhee ireeduid hadgalsan mungiig n hel uggue ugchihuj cjaddaggue ul oron uu? Mongol bank 15 on gehed tolboriin chadvargue bolsniig olon niited zarlahgue yasan um be? zaralsan bol yu gej olson hedeesee iluuchilj avaachij uguh be dee naad bankand chin. tegeed ta nar odoo dampuurliig n zaralsan um bol hel uggue humuusiin heden togrogiig ugchuuch Mongol bankaa.
Зочин [66.181.181.243] 2019-04-15 12:51:14
Монгол банкны эргүү хүүрнүүдийг толгой дараалан нийгмийн зүгээс шийтгэх нь зөв.
Иргэн [103.26.195.157] 2019-04-15 11:00:30
Иргэдийн саналыг худалдаж авч дээш гардаг новшийн улс төрчдийн гай ингэж л олныг хамарч байгаа юм даа. Тэр Ундармаа гэж хэн ч тэдэхгүй эргүү юм шиг хүүхэн олон энгийн ардыг хөлдөө чирлээ дээ.
Зочин [202.9.43.73] 2019-04-15 11:01:37
ЭЦЭСТЭЭ МИЕГИЙН УРХАГ
z [122.201.21.112] 2019-04-15 10:59:51
20 sayas deesh hadgalamjtai 800 han hun baigaan bna lee sh dee. 800 hunii materialiig huleen avahiin toloo buhel buten 2 sar 60 honog baihaaraa yadag bna aa. yasan udaan um be? udurt 13 hunii matreial avahaar bna. 15 udurt l nehemjlel avaad duusaj bohloor bna. ternii daraa yun 90 honog ve 800 hunii mungiig uguhud 3 sariin hugatsaa baih yamar shaardlaga bgaa um be
Хадгаламж эзэмшигч [103.229.121.204] 2019-04-15 10:51:18
Ундармаагийн тэр их мөнгөнөөс авна даа.!!!
Зочин [66.181.182.11] 2019-04-15 10:36:06
О.Алтангийн 85 тэрбумаа 250 салгасан монгийг огч болохгуй. наад гичийгээ барьж хориочээ
Зочин [202.126.89.49] 2019-04-15 10:27:22
20-Оос дээшхийг мурихнэээ янз нь
ёү [202.21.108.162] 2019-04-15 10:20:18
банк бус байгуул даа
Зочин [66.181.176.118] 2019-04-15 09:58:51
Солонгос солонгос
Зочин [202.21.98.178] 2019-04-15 09:37:47
Банк дампуурах яах вээ, Олон хүн ажилгүй болох л хэцүү байна даа.тэр ажилгүй болсон иргэний цаана хэдэн хүүхэд байгаа бол.Хадгаламжид хадгалуулсан мөнгө яанаа
Зочин [203.91.118.247] 2019-04-16 03:10:54
Яана даа. Энэ олон ажилгүй хүмүүс. Хаачих билээ. Олон хүний амьдрал хэцүү болж байна даа.
Зочин [202.9.43.73] 2019-04-15 09:26:51
ажил хайцгаа , за даа бараг авах газар ч олдохгүй дээ