Зайсангийн "Бургер кинг"-ээс 140 орчим иргэн хордлого авчээ
“Бургер Кинг”-ийн Зайсан дахь салбараас энэ сарын 02-07-ны өдрийн хооронд бургер худалдан авч идсэн 140 хүн хордлогод оржээ. Тус салбарт хооллоод хордлого авсан хамгийн сүүлийн хүн энэ сарын 15-ны өдөр ХӨСҮТ-д ирсэн байна.
Түргэн хоолны “Бургер Кинг” сүлжээ нь нийт 11 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа боловч ганцхан Зайсан дахь салбарт нь хооллосон хүмүүсээс хордлогын шинж тэмдэг илэрчээ. Хордлогод орсон хүмүүсээс гүйлгэх, суулгах, бөөлжих, халуурах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрч байсан бөгөөд одоогоор гурван хүн эмнэлгийн хяналтад эмчлүүлж байгаа аж. “Бургер Кинг”-ээс хордсон хүмүүс үхрийн махтай бургер болон тахиан махтай бургерээс хордсон байжээ.
ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд нийт эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 120 гаруй өвчтөн, 10 гаруй ажилтнаас шинжилгээ авсан. Уг шинжилгээний үеэр хүмүүсээс асуумж судалгаа авах, тархавар зүйн тандалт судалгаа хийх, нян судлалын шинжилгээ авсан. Шинжилгээний урьдчилсан байдлаар И коли буюу гэдэсний савханцар үүсгэгч илэрсэн. Ер нь гэдэсний халдвар үүсгэгч нян олон янз байдаг аж. Манай улсын хувьд цусан суулга, гэдэсний савханцрын тохиолдол илүүтэй бүртгэгддэг байна. Энэ үүсгэгч нь бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, нян тээгч өвчтэй хүнээс дамжин халдварладаг юм.
Бургер Кинг нь 1954 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхий даяар 11 сая гаруй хүн энэ сүлжээ ресторанаар үйлчлүүлдэг байна. 2015 онд “Макс” группийн оxин компани болох Макс Центр компани албан ёсны онцгой эрxт франчайз компаниар сонгогдон, анxны салбараа Улаанбаатар хотод нээсэн байна.
Сэтгэгдэл
Зочин [202.21.112.170] 2019-05-24 06:49:46
Нийтийн хоолны газрын ариун цэвэр, эрүүл ахуйн асуудал, хүнсний бүтээгдэхүний хадгалалт хамгаалалт, тээвэрлэлтийг сайжруулах талаар Удирдлагууд нь онцгой анхаарахгүй бол Монголчуудыг хордуулаад дууслаа. Мөнгө олохын төлөө ажилладагаас биш ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, шинжилгээний баталгаажилтыг анхаардаггүй шүү дээ.
Orohoo l bolichih [108.218.234.108] 2019-05-24 02:14:44
Orj idehee l bolichih, tegvel ayandaa naad gazruud chin dampuurna. Er ni ochij ochij mongol hoolnoos ingetlee ih hun hordloo gej duuldaj baigaagui shuu, hyamd bolohoor ergelt ihtei, honon unjuulen uldeeh uldegdel gej barag gardaggui. Getel udurtuu zaragdahgui ulddeg unetei fast food-iig ashgaa bodon hyahguigeer honon unjuulen hadgalj zardag bolohoor nyan bacter ni urjeed uvchin taraaj baigaan. Fast food-nees tatgalzaj mongol hooloo l idetsgee
зочин [124.44.20.30] 2019-05-23 14:22:50
Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Mc,Donald. KFC, Burger king, Кибаб зэрэг түргэн хоолны газруудыг үтэр түргэн хаагаач ээ, бидний цөөхөн Монголчуд үхсээр, хордсоор, үрэгдсээр дуусах уу?
man [202.9.42.253] 2019-05-23 15:03:52
монголд McDonalds нээгдсэн юм уу ?
Зочин [64.119.18.181] 2019-05-23 13:42:34
дээр үёийн л халдварын эмнэлэгүүд их байсан газар даа.бас гамингууд монголчуудыг хядах гээд шуудуу ухаж байсан билэг муутай газар гэжийн даа. (нөгөө цагаан сарыг чинь улаан сар болгоноо гээд хөрш шохууз нь танихгүй царайлж хүрзээ ирлээд туугаад очлоо гэдэг билүү)
Зочин [202.179.31.66] 2019-05-23 06:18:59
Заваан юм. Гадаадад айхтар ингэж бөөнөөр хордож байна гэдэггүй. Манайхан л муу муухай заваан байна даа.
Зочин [103.229.123.130] 2019-05-23 06:13:38
manaihan tseverch bish shude zavaan gar b.j l b.gaa
Зочин [194.228.76.84] 2019-05-23 06:11:02
зайсан, асем газрууд нь хотын өвчин тараах цэг болж байна даа. эрүүл байя гэвэл тэр зүгт очихгүй байсан дээр.
Mongol [2.247.244.38] 2019-05-23 05:37:50
Ene neg hogiin fastfoodiig idehee l bolichih heregtei de. Eruul mendee bodvol yaasan yum be Mongolchuudaa! Burger King , KFC, McDonald’s geed bugd hog,hor shuudee.
Zochin [64.119.20.197] 2019-05-23 04:16:26
KFC sanaataigaar ursuldugchuu nuhaad bgam bish veez
Зочин [202.9.42.138] 2019-05-23 04:12:45
Ер нь Макс груп хэзээний л хогийн газар мөнгөний төлөө хүний шунал гэж аймар юм даа ах дүү 2 н байгуулсан компани ааш гэж адсага ажилчдаа харж үзэх тал дээр муу шүү дандаа хээль хахуулийн аргаар бүх газруудаа авсан аймар
Хэрэглэгч [66.181.161.79] 2019-05-23 05:50:25
Макс үнэн мундаг компани шүү дэ. Хоол нь хямд чанартай би байнга үйлчлүүлдэг.
Зочин [202.179.25.146] 2019-05-23 04:07:07
Zaisangiin us asuudaltai geed baisan. Unen baihaa. Deer n Zaisand olon jil suryegiin bolnits bailaa shuu dee. Suryegiin nyan mash olon jil hadgalagddag gesen unen baih.
Зочин [103.11.195.34] 2019-05-23 04:03:51
Зайсан ус хамгийн муу ус нь бүгд бохир байгаа
зочин [202.126.89.193] 2019-05-23 04:03:48
үнэн бол нам хаагаач ээ. олон удаа хүн хордуулаад байгаа юм биш үү
Зочин [112.72.6.118] 2019-05-23 03:51:47
Энэ усандаа байдаг юм болов уу
zochin [66.181.182.145] 2019-05-23 03:37:48
KFC...Burgerking geed dandaa Zaisangiin salbaruud ni ingeed bdag...Albaar horduulaagui l bailtaa..
Зочин [43.228.131.163] 2019-05-23 03:16:12
Мэдээ цэг мн -ыг шалгаалуулалдаа.
БАГИ [27.123.214.2] 2019-05-23 03:14:26
МЭДЭЭ САЙТЫГ ХААХ ХЭРЭГТЭЙ ДАНДАА ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ БИЧИЖ ХҮМҮҮСИЙН БИЗНЕСД ХАЛДАНА . ХОГИЙН ТАНТАН