Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов

Б.БУРМАА / Спорт

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар бөхчүүлд цол, чимэг олгуулах тухай Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцэв. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож давааг нь хүчингүй болгосон тул Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.

Мөн Улсын начин Ч.Хөхчирэнгэрт “Өсөх идэр” чимэг олгохоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.166.196] 2019-06-21 06:58:02

Допинг хэрэглсэн бөхийн цол чимгийг хураах нь зөв, харин унасан бөхөд цол өгөх нь буруу, ер нь ялж байж л цол авах ёстой биз дээ, энэ цаашид муу жишиг тогтооно шүү, одоо зүгээр барилдаж уначхаад эсрэг бөхөө допинг хэрэглэсэн гэж заргалдаж яваад, хэдэн цаас өгөөд цол аваад байх боломж бүрдэх тийш ээ болоод явчихлаа шүү, өнөөгийн бөхчүүд энэ зэргийн хорыг нутаг ус, гал малаараа нийлж байгаад элбэгхэн найруулна шүү, угаасаа тэдэнд ёс зүй энэ тэр гэж байх биш

ЗОЧИН [122.201.24.93] 2019-06-20 11:53:09

ЗӨВ.

Допингдсон бол баяртай. [202.131.228.118] 2019-06-20 10:13:23

Допингдсон бол авсан цолыг нь хурааж, уг бөхийн барилдах эрхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх нь зөв. Энэ бол шудрага ба жудагтай зүйл. Харин дараагийн бөх нь ийнхүү дэвшиж, зохих цолыг авч байх ёстой. Ойлгомжтой ш дээ. Бүсийн бүх тэмцээн, ДАШТ-үүд болон Олимпод адилхан зарчим баримталдаг биздээ. Ингэж байж л монгол бөх олон түмэнд сонирхолтой байна ш дээ.

Наадам [66.181.161.64] 2019-06-20 09:23:19

Баянхонгорынхдоо биш хуулиараа авах болзол хангаж байна. 5ын даваанд Ганбаатар гарьд сэргээш хэргэлсэн нь тогтоогдсон Энд Эрдэнэхүүгийн буруу байхгүй үнэн зѳвѳѳр шийдэж байна...

Zochin [202.126.89.196] 2019-06-20 06:05:53

Huuli jurmaaraa bol nachin tsol avah l yum bn ugaasaa bayr hurgey aztai zaluu bn shu Erdenehuu ireh naadamd batalchihval sain bn

Зочин [122.201.22.230] 2019-06-20 05:44:36

Хууль тогтоомжийнхоо есоор бол аргаггуй л начин цол авах естой юм билээ ! Ганц эрдэнэхуу ч биш цолны даваанд ДОПИНГЧИНГУУДЫН ГАЛЗУУРАЛД ортсон бох бухэн харгалзах цолоо авах естой ...!! Тэгэхдээ Эрдэнэхуу барилдаад цолоо авчихвал ариун цэвэр л юм , оороо л хариуцлагаа уурч , тэсвэрээ давж чадвал боломж арай ч алдраагуй болов уу ...

Zochin [202.126.89.196] 2019-06-20 03:09:53

Erunhiilugch, ulsiin ih hurliin darga nar ni baynhongoriinhon zailuul buhgui gazardaa bgaa deeree iim baidlaar ch gesen gants tsolton huruuleh yum bn

Зочин [202.179.24.60] 2019-06-20 02:07:19

Хөөрхий Баянхонгорынхон гэж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар хүчээ үзүүлж эхлэв.

иргэн [103.9.90.130] 2019-06-20 01:49:46

Баянхонгор уу энэ залуу зүгээр л барилдаад аваач ёс зүй гэж энэ бөхчүүдэд байна уу

buh sonirhogch [43.228.131.239] 2019-06-20 01:42:42

Ene buhchuud uneheer sn yum bol dahiad barildaad l avna biz. Munguur nairaa hiine doping hereglene, Ene erdenehuug bur barildah erhiig ni tsoltoi ni bur hasval taarna.

Zochin [202.126.89.38] 2019-06-20 01:38:20

Zaza ene jil mongo ogj tsol avhaargui bolloo.tsoloo nemne esvel mongoor buugaad ogno 2varianttai bolloo bayr hurgie


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.