Хамгийн өндөрт байрлах усан парк ирэх сарын 18-нд нээлтээ хийнэ

М.Амаржаргал / Энтертайнмент

Дэлхийн хамгийн өндөрт байрлах усан парк туршилтын нээлтээ өнгөрсөн долоо хоногт Хятадын Чинхай муж буюу Хөхнуур мужид хийжээ. Далайн амьтад нам доор газар амьдардаг ч өндөрлөг бүс нутагт ийм төрлийн парк өмнө нь хэзээ ч нээн ажиллуулж байгаагүй юм. Түвдийн өндөр бүс нутагт байрладаг, далайн түвшинээс дээш 2200 метр өндөрт байрлах тус усан парк нь Шинин хотод байрладаг бөгөөд 28 мянган кв.метр талбайг эзэлдэг байна.

Усан паркийн барилга үзмэрийн хэд хэдэн бүсээс бүрдэх ба үүнд цэнгэг усны амьтад, далайн амьдрал, нялцгай биетүүдийн хэсэг, шинжлэх ухааны хэсэг, тэжээвэр амьтад гэсэн хэсгүүдийг хүрэлцэн ирсэн олонд толилуулах юм. Усан паркийн албан ёсны нээлт наймдугаар сарын 18-нд болох бөгөөд энэ үед 2000 гаруй зочин хүлээн авахаар төлөвлөжээ. Энэ үеэр Оросоос ирсэн хоёр белуга, Японоос ирсэн бөөрөнхий хамарт найман далайн гахай үзэгч олноо сонирхолтой үзүүлбэр үзүүлэх аж.

image

image


Сэтгэгдэл

Зочин [203.15.208.22] 2019-07-24 06:29:47

Amitan zovooh gazar.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000