Маргаашнаас Эрдэнэт рүү нэмэлтээр галт тэрэг явуулахгүй
Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замыг засаж буйн улмаас галт тэргээр зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн.
Улмаар Эрдэнэт өртөөнөөс наймдугаар сарын 10-аас Улаанбаатар-Эрдэнэийн чиглэлд мягмар, пүрэв, бямба гаригт 21:40 цаг, Эрдэнэтээс-Улаанбаатарын чиглэлд лхагва, баасан, ням гаригт 21:15 цагт нэмэлт галт тэрэг гарган, зорчигчдыг тээвэрлэж байсан юм.
Есдүгээр сар гарсаар зорчигчдын ачаалал буурсантай холбогдуулан маргаашнаас Эрдэнэт рүү нэмэлтээр галт тэрэг явуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл
УБТЗ [202.179.31.82] 2019-09-06 07:45:21
За за танай тэр хуудсаар чинь хайхад ийм галт тэрэг гарч ирэхгүй байсан. Хуудсаа хүн ашиглахад хялбар болгооч. Шөнийн 00:20 цагийн галт тэрэг л ганцхан гарч ирээд байсан. Өөр галт тэрэг харах гэсэн харагдахгүй байсан.
zochin [150.129.142.73] 2019-09-06 04:15:24
Zuv zuv