Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүх хурал хойшиллоо
НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.26/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон. Гэвч ч дөнгөж сая хурал хойшилсныг мэдэгдлээ. Шүүх хурлын Урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны аравдугаар сарын 7-ны 10:00 цаг хүртэл хойшилсныг албаны эх сурвалж мэдээллээ.
Шүүх хуралд яллагдагчаар Ц.Сандуй, А.Ганбаатар нар өмгөөлөгчдийн хамт оролцох бол анх "60 тэрбум"-ын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов, УИХ-ын дарга М.Энхболд нарыг гэрчээр дуудаад байсан.
НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нар шүүх хуралд оролцохоор өмгөөлөгчийн хамт ирсэн. Хурал хойшилсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Хэргийг дахин сануулахад, Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан дүрс бүхий бичлэг өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн задарч шуугиан тарьсан. Энэхүү хэрэгт тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар холбогддог. Хууль, хяналтынхан "60 тэрбум"-ын гэх тодотголтой эл хэргийг гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт буюу "Сонгуулийг будилаантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
Сэтгэгдэл
Zochin [66.181.179.157] 2019-09-28 02:44:19
Candui ch hatin mundag lider shvv darj avah gej algaas naahnuur yum bolj bainadaa. Dorjzodov odoo daraagiin songuuliin СХЕМ hiij baigaa baih bas neg hvnii balalbaa ter
ТӨГС ГЭМТ ХЭРЭГ ГЭНЭ [202.179.26.27] 2019-09-27 01:46:33
ЗА БАЙЗААРАЙ. МОНГОЛЫН ТӨРИЙГ ЗАРЧИХЪЯ. ГЭСЭЭР ШҮГЭЛ ГАНБАА ,ШҮЛС ЗОДОВ ХОЁР ХОТЫН ДАРГА, ЭРХ БАРИХ НАМЫН ДЭЭРЭЭСЭЭ 2 ДАХ ТОМ ДАРГА ДЭЭР ОРСЫМ БАЙНА . БӨӨР СХЕМЧИЛЖ ЗУРААД, ДАГАЛДАХ БҮХ ТАЙЛБАР, ҮНЭ ҮНЭЛГЭЭГ НЬ ТАВЬЧИХСАН. ТЭГЭНГҮҮТ ХОТЫН ДАРГА , БАС НАМЫН ДАРГА НӨХӨР СОНСООД ТУН ИХ САЙШААЖ ДЭЭРЭЭ БАЙДАГ ИХ ХУРЛЫН ДАРГА БУЮУ МОНГОЛЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНД САНАЛ БОЛГОЖ ХАМТРААД ЗАРЪЯА . АШГАА ХУВААЯ, ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ ГЭЖЭЭ. ЗӨВ ҮҮ ... ҮҮНИЙГ ТӨГС ГЭМ ХЭРЭГ ГЭНЭ.
Зочин [64.119.17.122] 2019-09-26 22:29:40
ХООН ХЭЛЭЛЦЭХ хугацаа бол БООН МОНГО ... ??? !!!
Зочин [182.160.1.27] 2019-09-26 15:49:50
Төрөөс төрдөг луйварчидаа хэргээс мултадаг нөгөө алдарт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг хугацаагаа хүлээгээд хойшлуулаад байгаа нь тодорхой.
Зочин [103.10.23.113] 2019-09-27 02:45:27
Хулгайч нар өөртөөн зориулаж гарагсан хуулиар гэмтэй нь гэмтэй юм байна гэвч хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугцаа дуусан тул хэргийг хаалаа гээд гаргаад явуулна
Zochin [66.181.161.80] 2019-09-26 05:52:13
Lallariin hulgaich shuuh bean tsagt tag shiidegdeech. Buuduul taarna.
Зочин [103.57.94.88] 2019-09-26 04:52:37
ИЙМ ТОДОРХОЙ ХЭРГИЙГ ОДОО ХҮРТЭЛ ШИЙДЭЖ ЧАДАХГУЙ АРЧААГУЙ ШҮҮХТЭЙ ОРОН ВЭ
Зочин [103.10.23.113] 2019-09-27 02:46:01
Хөөн хэлэлцэх хугцааг хүлээж байна мэдвүү
Зочин [59.153.87.161] 2019-09-26 04:50:54
60 тэрбумын хэрэг гэдэг бол Жэнкоогийн сценариар Доржзодовын схемээр бий болсон улс төрийн зохиомол хэрэг. Энэ хэдэн далдага банди нар Жэнкоогийн тоглолтонд орж Доржзодовдуулсан бичлэг хийлгэсэн болохоос бодитой ямар ч үйлдэл байхгүй. тэгэхээр угаасаа хэрэг биш юм.
Зочин [103.10.23.113] 2019-09-27 02:47:10
Бичлэг бодтой үнэний гэрч биш үү үүнээс илүү бодтой гэрч хаа байх юм вэ
тогтох [202.21.100.210] 2019-09-26 03:52:46
Ийм арчаагүй нохдоос болж шударга сайхан залуучууд ажилгүй байна.эднийг луйварчид,цүнх баригч,ул долоогч гэдэг юм. Ийм хүмүүс төрд гарвал /гарцан байгаа/улс мөхнө. Одоо шинчлэхгүй бол хэзээ ч шинчилж чадахгүйд хүрнэ шүү.
Зочин [103.10.23.113] 2019-09-27 02:48:26
Сундуйг шудраг гэвэл Монгол улсад хулгайч хүн шудраг юм байна л даа Монгол төр ийм болсон
zochin [185.39.141.57] 2019-09-26 03:45:18
dorjzodoviig ustgahaar .. hvchniihniig hudulgun bvslej baisan.. aimaar dvr zurag... yu hvssenee ree huuli zavhruulan .. duraaraaa avirlagchid....
Зочин [103.212.117.119] 2019-09-26 03:08:22
mongol tord baij bolohgui gemt uildel tiim surhii yum bol amruun algadaad gargah gui demjeed hamgaalah yum yraad baisan bizdee muu manangiihan hatuu shiiteg
Зочин [202.55.191.194] 2019-09-26 02:37:38
За юун сүртэйв дээ. тэртэй тэргүй ажилд ороход дарга нарын эвийг олж л байж ордог биздээ
мал.... [103.14.36.18] 2019-09-26 02:39:51
муу мал.. ийм болохоор л хөгжихгүй байгаа юм
Зочин [202.55.191.194] 2019-09-26 02:36:50
Доржзодов санаачилсан, боловсруулсан, төлөвлөсөн юм байна лээ шүү дээ. Сандуй сонссон болохоос дэмжээгүй, хэрэгжүүлээгүй, төлөвлөхөд нь оролцоочгүй юм байна лээ
Зочин [103.10.23.113] 2019-09-27 02:50:26
Дорожзодов санаачалсан бол түүнийг илчилхүү тэнэг минь Өөр гүтгэх юу байна иргэд бид тэнгэг биш шүү даварсан үхээр вэ чи
Зочин [202.179.31.57] 2019-09-26 14:17:28
Bitgii shaa!!!
Абдулла [103.9.90.98] 2019-09-26 02:36:42
Энэ Ганбаатар гэгч угаасаа залилангийн хулгайч.Москвад амьдарч Туркээс савхин куртка зөөдөг байхдаа надаас 100 мянган долларын куртка зээлж аваад түүнийгээ Москвад 180 мянган доллар болгож аваад дүүгийнхээ хамт Монгол руугаа алга болсон хулгайч байгаа юм.Би Монголд ирж мөнгөө авахаар хөөцөлдсөн боловч Монголын хуулийн байгууллага хөдөлж өгөөгүй би уйлаад буцаж байсан.Түүнийг тэр үеийн нөхдүүд ШҮГЭЛ Ганбаа гэдэг юм билээ.
Зочин [103.10.23.113] 2019-09-27 02:52:17
Аалзаны хөлийг хугалсануу Аалзанд бариулсан уу одоо хар Ааз нь Хүрэлсүх гэсэн бэздээ 60тэр бумы нөхөд өө
Иргэн [202.21.118.138] 2019-09-26 02:31:05
Төрийн албыг мөнгөөр үнэлж ярьж байгаа нь үнэндээ гутамшиг, ийм зүйл сэдээд явж байгаа нь аюул. Дараа дараагийн аль ч намын гишүүдэд сургамж болох ёстой. Гээндээ гоондоо байгаа шүү. Мөнгөөр хэмжиж болдоггүй зүйл бол ЭХ ОРОН минь. Эдгээр залуус бол мөнгөөр юуг ч авч болно, хийж болно гэж боддог үнэхээр арилсан дотортой хүмүүс. Хичнээн хэрэгжээгүй байсан ч гэсэн ингэж сэтгэж бодож, хоорондоо ярилцаж байгаа нь аймаар юм.
Зочин [192.82.65.160] 2019-09-26 02:27:27
Ямар ч байсан Монгол Улс бол хохироогүй шүү. Харин төр засгийн эрхийг булаан авах, хэрэгжүүлсэн нь тогтоогдсон бол өөр л дөө.
Танай сайтын эзэн жонхуу энэ хулгайчтай найрамдаа юу [66.181.161.4] 2019-09-26 02:08:48
Танай сайтын эзэн жонхуу ба түүний нөхдүүд энэ хулгайч нартай тохироо юу?
Зочин [122.201.21.116] 2019-09-26 02:07:34
Өчиггүй цаазын ял оноо
Зочин [202.126.89.205] 2019-09-26 02:04:38
сэжигтэй