Арлааны Эрдэнэ-Очирын нэрэмжит өдөрлөг болж байна
Дорноговь аймгийн төв номын сан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын нэрэмжит болсны хүндэтгэлийн өдөрлөг өнөөдөр Сайншанд хотноо болж байна.
Номын сан найрагчийн нэрэмжит болсны нээлт өглөө болсон бөгөөд найрагчид зориулсан үзэсгэлэн өдөр 12 цагт Музей сургалт судалгааны төвд болсон байна. Аймгийн ерөнхий боловсролын нэг, хоёр, гурав, тавдугаар сургуулийн ахлах ангийн сурагчид, АШУҮИС-ийн оюутнуудтай хийх уншигч-зохиолчийн уулзалт энэ үеэр болжээ.
Дорнын билгүүн найрагч А.Эрдэнэ-Очирын “Тунгалаг тэнгэрийн дор” шүлгээр нэрлэсэн уран үгсийн чуулган өнөөдөр 19 цагаас соён гэгээрүүлэгч Данзанравжайгийн нэрэмжит “Саран хөхөө” театрт болох юм байна. Номын сан А.Эрдэнэ-Очирын нэрэмжит болсон эл түүхэн өдөрлөгт нийслэл хотоос 30 гаруй найрагчид уригдан очжээ.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:47
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:47
Зочин [103.10.23.90] 2019-11-15 13:49:41
Дэлхийн яруу найрагт хоёр удаа тэргүүн байр эзэлсэн найрагч даа
Зочин [66.181.180.161] 2019-11-15 12:23:48
Mundag