Тэмбүү тархины тэнэгрэлд хүргэнэ

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

Энэ бол хий хөөрөгдсөн сүржигнэл биш. Бодит үнэн юм. Баримт хэлье. 2019 оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын 13,685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дунд 38 хувийг эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдварын 40.3 хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлж, 5,517 тохиолдол бүртгэгджээ. Тэмбүүгийн өвчлөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 503 тохиолдлоор нэмэгдсэн байна. Энэ бол ЭМЯ -наас өгсөн бодит мэдээлэл.Тэгэхдээ улс орон даяар өрнөж байгаа “Тэмбүүг устгая” хэмээх үйл ажиллагааны хүрээнд явагдсан илрүүлэг шинжилгээний үр дүнд ингэж илэрлээ гэж дүгнэж байгаа юм шүү.Хэрвээ ийм илрүүлэг шинжилгээг цаг алдалгүй хийгээгүй бол далд нууцаар тоо нь өсч, хүрээгээ тэлээд л байх байсан гэж үзсэн хэрэг.

Зарим аймагт тэмбүүгийн өвчлөл харьцангуй өндөр байна

Эрүүл мэндийн яам, ЭМЯ-ны дэргэдэх БЗДХ, ДОХ-ын Мэргэжлийн салбар зөвлөл, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан баг 15 аймагт уг үйл ажиллагааны явцад дэмжлэгт хяналт хийж, 12 аймгийн 500 гаруй эмч, мэргэжилтнийг тэмбүү өвчний оношилгоо эмчилгээ, хавьтлын илрүүлэг, эмчилгээний хяналтын талаар сургасан байна. Тэмбүүгийн өвчлөл Сүхбаатар, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотод улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна.

Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрсөөр

Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 52 тохиолдол бүртгэгджээ. Энэ тоо нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бас л өссөн үзүүлэлт гэдгийг ХӨСҮТ-ийнхөн хэлсэн. Учир нь өнгөрсөн онд ийм өвчтэй 49 хүүхэд төржээ. Тэгвэл он гарснаас хойш бүртгэгдсэн эдгээр 52 тохиолдлын 20 нь амьгүй, ес нь төрөөд нас барсан байна.Тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 48.1 хувь нь жирэмсний хяналтад огт ороогүй нь байж. Бусад нь эмчийн хяналтад байсан ч тэмбүүгийн шинжилгээ хийлгээгүй байсан гэнэ. ХӨСҮТ-ийнхөн хоёр жилийн өмнөөс тэмбүүгийн амьгүй төрөлтийг бүртгэдэг болсон байна.

Түүнчлэн жирэмсний хяналтыг сайжруулахад онцгойлон анхаарч, улсын хэмжээнд давхардсан тоогоор 29,290 жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийгээд 850 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлсэн байна. Эдгээр тоо баримтаасүнэхээр тэмбүү гэдэг энэ чимээгүй дайсан Монголд харанга дэлдэх хэмжээнд хүрсэн байгааг харж болно. Яагаад чимээгүй дайсан гэж нэрлэв гэхээр энэ өвчний шинж тэмдэг бүдэг, далд явагддаг учраас “Чимээгүй дайсан” гэж нэрлэж болно хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү тодорхойлсон учраас тэр.

Хамгийн гол нь хавьтагчаа нууцлах хэрэггүй

Иргэдийг БЗДХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдах, үнэ төлбөргүй эмчлэх, хувь хүний нууцыг хадгалах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч хавьтлын илрүүлэлт хангалттай бус байгааг эмч нар хэлж байна. Тиймээс цаашид “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”- Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, бэлгийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх талаар хүн ам, ялангуяа залуучуудад чиглэсэн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн. Ер нь эрт оношлогоогоор тэмбүү илэрсэн тохиолдолд 21 хоногийн хугацаанд гурван удаа тариа хийлгээд л бүрэн эдгэрэх боломжтой учир илрүүлэх шинжилгээнд бүрэн хамрагдаач ээ гэдэг уриалгыг нийтэд түгээж байгаа юм. Мөн бэлгийн хавьтагчийг илрүүлэх ажил учир дутагдалтай байгааг дахин дахин сануулж байсан. Яагаад гэхээр шинжилгээгээр тэмбүү илэрсэн тохиолдолд тухайн хүнийг эмчилж бүрэн эдгэрүүлсэн ч тэр нь өөрийн хавьтагчийг нууж үлдэх юм бол эмчилгээ гүйцэд үр дүнд хүрэхгүй. Мэдээж хэрэг, эмчлүүлэгч тэр хавьтагчтайгаа дахин харьцсан тохиолдолд өвчин эргээд тусах магадлалтай. Тиймээс хамгийн гол нь хавьтагчаа нууцлах хэрэггүй, хамтдаа эмчлүүлж байж бүрэн эдгэрнэ гэдгийг хэлээд байгаа юм. Социализмын үед хавьтагчийг илрүүлэх ажил маш өндөр хувьтай байдаг байсан бол одоо “Хүний эрх” гэдгээр бамбай хийж хавьтагчаа нууцалснаар тэмбүү өвчин хүрээгээ тэлэх шалтгаан болсон гэнэ. Ер нь манайхан үүргээ ухамсарлахгүй байж, эрхээ ярих эдлэх дуртайн гор нь ингэж гарч байгаа бололтой.

Бид нууцыг чандлан хадгална

Аргаа барсан эмч нар ингэж хэлээд сууж байна. Тэмбүүг устгах хүрээнд хийж байгаа ажлын тулгамдсан асуудал нь бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх явдал юм. Хот хөдөөд хийсэн шинжилгээгээр тэмбүү өвчин 20-45 насны залуучуудад ихэнх нь илэрчээ. Гэхдээ шинжилгээ хийлгэхээр ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд гэнэ. Тиймээс ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү“За, чи очиж шинжилгээ өгчихөөд ир. Тэгээд ямар нэг юм гарвал би ч гэсэн адилхан гэсэн үг гээд ард нь суугаад үлдэж байгаа эрчүүд бий. Тиймээс эрэгтэйчүүддээ хандаж хэлэхэд “Эмэгтэйчүүдээр битгий бамбай барь. Зоригтой ирээд шинжилгээ өг. Хамтдаа эрүүлж, аз жаргалтай амьдар” гэж хэлмээр байна. Бүгдээрээ эрүүл байцгаая” гэсэн юм.

Тэмбүүтэй хийх тэмцэл үргэлжилсээр

*Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр. Тэмбүүг устгая” үйл ажиллагааг энэ оны долоодугаар сараас улс даяар зохион байгуулж эхэлжээ.Тэмбүүг устгахаар тэмцэж эхэлсэндөрвөн сарын хугацаанд улсын хэмжээнд 218,000 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийж, тэмбүүгийн 3,682 тохиолдол, 1,716 хавьтлыг илрүүлэн, эмчлэн эдгэрүүлсэн байна. Тэмбүүг устгах үйл ажиллагаа хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2021 оны долдугаар сарыг дуустал үргэлжлэх юм.Шинжилгээгээр “но”-той гарсан нөхдүүдийг дор нь эмчилж эдгэрүүлж байгаа ч, хавьтагчийг нь олж эмчлэх үйл явц 47 хувьтай байгаа нь энэ талын мэргэжилтнүүдийг зовоогоод байгаа гол асуудал юм. Хар ухаанаар бодсон ч, 3682 тохиолдлыг эмчилж эдгэрүүлсэн атлаа 1716 хавьтагчийг “олсон” гэхээр үлдсэн 1966 хавьтагч хаана “нуугдаж” байгаа хэрэг вэ. Өөрөө ч мэдэлгүйгээр “чимээгүй дайсан”-аа тараасаар яваа уу гэдэг нь анхаарлын тэмдэг дагуулж байна. Тэртээ 1980-1997 онд 10 мянган хүнд тэмбүүгийн дөрвөн тохиолдол л илэрч байж. 1997-2007 оны үед энэ тоо найм болж өсчээ. Харин одоо 10 мянгад 19 болсон гэнэ. Гэхдээ зөвхөн Монголд байдал муудсан хэрэг бас биш гэнэ шүү. ДЭМБ-аас 2017 онд тэмбүү өвчний тархалт 70 хувь өссөн гэдэг үзүүлэлтийг дэлхий нийтэд зарласан байна.

Гэвч цөөхөн монголчууд бид эртхэн энэ өвчнөөс нийтээрээ салж, хувийн ухамсараа дээшлүүлж, хариуцлагаа өндөржүүлэхгүй бол нэлээд хэдэн жилийн дараа хамраа хар даавуугаар тагласан хэсэг бүлэг хүнтэй болчих вий дээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:07

Зочин [192.82.68.227] 2019-11-27 12:56:27

Ардчилал их хегжсен улсын тэргvvний аймгуудад Тэмбvv, Дох их байдаг гэж vнэн байхаа!! Ардчилалтайгаа байхад тэмбvv, дох яршиг л бн.

tembyy zail!!! [195.220.106.79] 2019-11-27 09:35:48

Tarhinii tembyytei zaluuchuud mas ikhe bnaa!ene byryy bicheed ataarhaad baigaa nehedyyd bol bygd tembyytei yheryyd syy!!!

зочин [202.179.27.150] 2019-11-26 00:49:01

Тархины тэнэгрэл гэж юу байдаг юм? За Саранчимэгээ чи мэдлэг боловсролоо жаахан дээшлүүл. Ер нь энэ сэтгүүлчидийн мэдэлг чадвар үнэхээр сул болжээ. Зүрхний тэнэгрэл гэж бас байх уу аан? Тэнэг гэдэ чинь тархины бүтээгдэхүүн шүү дээ хө!

Зочин [103.10.23.109] 2019-11-27 08:49:37

наад тэнэг чинь өөрөөн тархиний тэнэглэлтэй сэтгүүлч байна

иргэн [192.82.76.241] 2019-11-25 23:52:25

засгийн газраас гэнээ. НЭГ ИХ ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ЮМ ШИГ.

Zochin [174.238.135.116] 2019-11-25 16:49:59

Huurhiiii muuuu oros ah nariiiiin nur ih hudulmuriiiin ur dung ugui hiiij bainadaaa!! 70 aad jiliiin umnu yaaaj iiin baigaad l tembuugeees ni salgaad ugsun!!!! Teneg humuuus tenegeeereee l duusdiiiim baina..... butsaad l TEMBUUU

Зочин [103.229.123.88] 2019-11-25 12:28:17

Тархины тэнэгрэл тэмбvvнд хvргээд байгаам бус уу??!

Зочин [103.10.23.109] 2019-11-27 08:52:42

Хүний өвчин зовлонгоор тохуургах нь тэнэглэл Хортой хавдар туслаа гээд хүнээр тохуурхаад байх уу түүнтэ л адил зүүл Хурцах бол Хүнд байгалаас заясан зүүль

Зочин [66.181.182.58] 2019-11-25 10:15:06

Эр эм хөгшин залуу амьтан хүн ялгалгүй завхайрцгаа

Зочин [66.181.177.24] 2019-11-25 10:10:02

АН -ханд их ажиглагдда өвчин

Иргэн [192.82.75.36] 2019-11-25 09:22:42

ҮНЭТЭЙГ ЧАДАХГҮЙ ҮНЭГҮЙҮ Л АВАХ ЮМ ДАА ЭЗЭНГҮЙ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ ЭНЭ дЭЭ

Зочин [192.82.69.176] 2019-11-25 08:31:35

Муу социализмийн үед хүний эрхийг боогдуулж байсын. Ардчилал гарч Монголчууд бид эрх чөлөөгөө эдэлж байна. Тэмбүү бол ардчиллын индикатор юм. Ардчилал илүү хөгжсөн аймгуудаас харахад ч тийм л байна. Ардчилалгүй газар тэмбүү гарахгүй дээ.

иргэн [202.131.227.82] 2019-11-25 05:02:51

УИХ-ынхан, Фронтынхоныг үзлэгт оруулчихад бараг онох байх шүү

Org [66.181.181.43] 2019-11-25 04:49:01

Дээгүүрээ л их тарсан бололтой наад өвчин чинь

Үнэхээр тийм юм байна. [202.126.89.216] 2019-11-25 04:55:07

Үнэхээр тийм юм байна.

zochin [66.181.179.31] 2019-11-25 03:39:45

зүрх судасны өвчлөл үүсгэдэг ба хэдэн жилийн дараа гол судасны хананы хэврэгшил гэсэн оношоор ч үхэх боломжтой..

зочин [150.129.143.22] 2019-11-25 03:28:00

Даан ч тийм байх харахад эрүүл юм шиг мөртлөө хийж байгаа үйлдэл нь нэг л биш хүмүүс маш их болоод байсан юм орк байна л гээд байсан хөөрхий тэмбүү өвчтэй хүмүүс байсан байна шүү дээ.

Зочин [202.179.25.102] 2019-11-25 02:49:34

Ардчилалын чинь буян даа

Зочин [222.128.198.2] 2019-11-25 03:19:09

muusain malnuud, ORKuud

Зочин [202.179.25.102] 2019-11-25 02:48:35

Оюунхорол,Одбаяр,Энхтүвшин энэ хэдийг 1 шалгаад үзчихэд гэмгүй л юм байна даа

Зочин [66.181.182.58] 2019-11-25 05:34:33

Жинхэнэ тэмбүүтэй чинь сайданцар шулга зурагчин авгөй бишүү

Зочин [103.229.123.88] 2019-11-25 02:35:57

Энэ Нямхvv халдвартын даргаар сvvлийн 20-иод жил ажилсан да, тэмбvv ингэж тархаад бхад юу хийж байсан бэ?

Зочин [222.128.198.2] 2019-11-25 03:21:00

tembuu niigmiin hakdvart ovchin tarhalt ni hunii yos zuitei nen holbootoi huduunii ORK uudaas mash ih bolj bga zuil. gehder uuniig medeelj baisan bai gej naidaj bn, NYAMKHUU darga

zochin [221.217.225.240] 2019-11-25 02:27:25

ene UiH iin gishyyd bygd tembyyrcheed tenegleed baigaa yum bishyy

Zochin [64.119.27.56] 2019-11-25 02:24:23

Vneheer ene bol vndestniig mohold hvrgene bid vnen delhiin shiushig boljin tomchuud gadaad yuahdaa ichidgvim boluu adilhan nerniihee urd tald Mongolin tiim albani gej Mongoloir ouogloj bgaa bvgd l taatai sanagdahgvi haritsah handlaga oor bj boloh ch nigoo muu muuhai bulai bolgon bidend Mongol gedeg irged bvrd hamaaraltai boldog sadar samuun yudlig zaluu vedee vlgerlej bgaa uls ni deer bgaa tomchuud EMY , bolon vilchilgeenii gazruud niitiin vilchilgeenii ariun tseuert anhaarah boljee ariutgalin bodis ,gar ariutgag zergiig sn bailgah heregtei vvnd tosou mongo garga chaddaggvim bol vilchlvvlegcheesee huraagaad hynalt shaardlagaa sn bolgoh heregtei

Зочин [122.201.31.59] 2019-11-25 02:18:56

энэ өвчин хятад ажилчидаар дамжин тархалт нь идэвхиэсэн. өвчлөл их аймгуудын байршилыг хараарай.

Зочин [103.229.122.134] 2019-11-25 04:30:05

үнэн

Зочин [192.82.76.69] 2019-11-25 04:22:59

Хятадуудыг хөөж гарга.

Зочин [192.82.68.227] 2019-11-25 02:03:08

Аль эрт енгерсен зууны 70—аад онд устгасан евчин яагаад ингээд хамрын ханиад шиг болчдог бн аа??!! Ардчилал , хvний эрх ярьж явсаар байтал Тэмбvv, Дох — д эзлэгдэх юм бн л доо.

Зочин [203.217.139.225] 2019-11-25 01:40:19

Mongolchuud udahgui muhuh bhoo. Ard irged ni arai l uhamsargui, teneg, mulguu, amia bodson, ev tunjingui, hoorondoo yu yunaas ch iluu alaldan temtselddeg, mungund shunag, ungund bool, ajild durgui, tasaldag, hulgaildag, arhichin, zavaan, bohir, eruusuu l heleh muu ch vg olodhgui boltloo doroitson humuus udahgui bhoo

Зочин [202.9.40.59] 2019-11-25 01:22:16

Ямар арчаагүй дорой уур хүрмээр юм бэ.Хэддүгээр зуун бэ.Бидний толгой хоосон болжээ.Маш харамсалтай.Эрүүл мэндийн төсвөө ийм өвчин дарахад зармааргүй байна

ddd [49.0.144.72] 2019-11-25 01:20:01

Оросуудын ачаар салж, Хятадуудын ачаар буцаад авч дээ. сайн яривал янхнуудаас эхлэлтэй шүү, биеэ үнэлэлт, хятад болон бусад гадаад иргэнд биеэ үнэлж, буцаад монгол залуустаа халдааж байна. фэйсээр дүүрэн биеэ үнэлэлт байна. эмс охид садарлавал төр мөхнө гэж

Зочин [103.229.122.134] 2019-11-25 04:30:29

яг

Зочин [223.11.137.209] 2019-11-25 00:58:24

soc niigmiin uyed Orosuudiin achaar ene ovchnoos barag arilsan bsan


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.