Богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам Д.Намсрай зохиолчийн нэрэмжит болно

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын хошой тэргүүн, Монголын уянгын өгүүллэгийн нэрт мастер, зохиолч Дамбадаржаагийн Намсрайгийн нэрэмжит богино өгүүллэгийн “Утгын чимэг-2019” наадамд оролцох өгүүллэгүүдийг авч эхэлжээ.

Бүтээлийг арванхоёрдугаар сарын 15-ныг дуустал МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж. Уран бүтээлчид өмнө нь аливаа уралдаан тэмцээнд өгч олон нийтэд хүрээгүй, хэвлэгдэж байгаагүй нэг л бүтээлээ өгөх юм байна. Нэг ёсондоо зүүнээс гарсан цоо шинэхэн дээл гэдэг шиг хурууны үзүүр, хулганын чичилтээр цэг хатгасан өгүүллэгээ өгөх учиртай гэнэ.

Тавигдах шаардлага нь гэвээс А4 форматаар, Arial Mon шрифтээр, үсгийн хэмжээ 11-ээр бичсэн, мөр хоорондын зай 1.5-аар шивсэн, гурван нүүрээс хэтрэхгүй байх аж. Нэг бүтээлийн бүртгэлийн хураамж гурван мянган төгрөг гэсэн. МЗЭ, зохиолчийн төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Д.Намсрай агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион байгуулах бөгөөд 327064 дугаарын утсаар зохион байгуулагчидтай холбогдож болох юм.

Зохиолч Дамбадаржаагийн Намсрай нь 1949 онд Хөвсгөл аймгийн Рашаант сумын төв, Булган хайрханы өвөр бэл Хүрээний дэнжид төржээ. Түүний 70 насны ойг Рашаант суманд тэмдэглэж, соёлын төвийг Д.Намсрайн нэрэмжит болгосон байна. Тэрбээр 1981 онд ЗСБНХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг "Мэргэжлийн зохиолч" мэргэжлээр төгсч ирээд МЗЭ-д зохиолч, редактор, Монгол телевиз, Монголын радиод редактороор ажиллаж байсан юм.

Зохиолч, сэтгүүлч Д.Намсрай “Болор толь”, “Зоригоо томоожиж байна”, “Буцаж ирэхгүй”, “Цайны сүү”, “Эндүүрэгдсэн захидал”, “Эрэмдэг зэрэмдэг”, “Цолмон-Эрдэнэ”, “Түргэн тусламж”, “Халуун будаа”, “Дарханыг сурвалжилсан нь” зэрэг жүжгийн зохиолуудыг бичсэн нь олны талархлыг хүлээж, олон удаа орон нутгийн театруудаар тоглосон байна. Түүний зохиол бүтээлүүдийн эмхэтгэлүүд болох “Гандирсын хотын Хандармаа минь”, “Зуны тэргүүн сар”, “Тооройн төгөл”, "Жамухын өчил”, “Талд ургасан бодол”, Цэнхэр Сэлэнгэ”, “Зүүдний бичээс” номуудыг хэвлүүлж байжээ.

Мөн ахлах ангийн уран зохиолын сурах бичигт “Жамухын өчил“ өгүүллэг багтан амьдрал, уран бүтээлийг нь хойч үед өвлүүлэн таниулсаар байна. Түүний уран бүтээл уншигч олны итгэл үнэмшил үлгэр дууриал болж богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын хошой тэргүүн байр, дэд байрыг гурвантаа хүртэж төр засаг түмэн олноосоо МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, МЗЭ-ийн шагнал зэргийг хүртэж байсан ажээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:41

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:41

Anna [94.23.66.193] 2019-11-30 19:08:40

Best sex dating ___ Sexcont.Com

police [192.82.68.174] 2021-01-01 09:32:06

wtf

zochin [192.82.68.78] 2019-11-30 13:14:29

сайн хүний нэрийг муу юманд бүү зүү


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.