Ц.Уртнасан: Бодлогын нам болон шинэчлэгдэх зорилт хэрэгжиж байна
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Ц.Уртнасантай ярилцлаа.
-Өнөөдөр хоёулаа сонгогчид улс төрийн намуудад итгэх итгэл буурсан цаг үед ярилцаж байна. Улс төрийн намууд сонгогчдын итгэлийг эргүүлэн олж авна гэж Та итгэж байна уу?
-Итгэж байна. Бид чинь Үндсэн хуулийндаа олон намын тогтолцоо бүхий парламентын засаглалтай байхаар хүлээн зөвшөөрч, хуульчилсан улс орны иргэд шүү дээ. Үнэхээр Улс үндэстнээ Улсын дайтай авч явъя гэвэл Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн улс төрийн тогтолцоо, Төрийн байгуулалаа хөгжүүлж, бэхжүүлэх л цор ганц зам байгаа. Энэ утгаараа Монголын Төрийн байгуулал, тэр дундаа Парламентийн засаглаа сайжруулах, улс төрийн намуудынхаа үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах шаардлагатай тулж ирсэн. Улс төрийн намууд шинэчлэгдэж, Монголын сонгогчдын итгэлийг олж авахаас өөр сонголт байхгүй юм. Мэдээж, улс төрийн намууд шинэчлэгдэхэд цаг хугацаа шаардана.
-Танай Ардчилсан намын хувьд 2016 оны бүх шатны сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Энэ цагаас хойш нэг сонгуулийн бүрэн эрхийг хугацаа дуусаж байна. Өнгөрсөн хугацаанд танай намд ямар өөрчлөлт явагдав?
-Өнгөрсөн 2016 оны сонгууль Ардчилсан намын хувьд Намын дотооддоо өргөн шинэчлэл хийх шаардлагыг мэдрүүлж, намын 30 шахам жилийн бодлого, үйл ажиллагаандаа дүгнэлт хийх боломжийг олгосон. Улс орондоо ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан ардчилсан өөрчлөлтийг санаачилж, манлайлж, хэрэгжүүлж, 70 гаруй жил тогтносон социалист тогтолцоо, коммунист үзэл суртлыг таягдан хаях, зах зээлийн эдийн засгийн харилцаад улс орныг шилжүүлэх, дэлхий дахинд Монголоо дахин таниулах зэрэг түүхэн үүргээ Ардчилсан нам биелүүлж, Азийн “Ардчиллын баян бүрд”-ийг бий болгосон түүхэн гавъяатай ч Намын бодлого, үйл ажиллагаандаа эрс шинэчлэл хийх шаардлагатай болсон гэдгийг Намын хамт олон хүлээн зөвшөөрсөн юм. Бүхэлдээ Ардчилсан намын шинэчлэлийг Үзэл баримтлалын шинэчлэл, Үндсэн дүрмийн шинэчлэл, Үйл ажиллагааны шинэчлэл гэсэн 3 хүрээнд авч үзэж, шинэчлэлийн зорилтоо тодорхойлж, хэрэгжүүлж байна. Аливаа шинэчлэл цаг хугацаа шаардсан, тодорхой эсэргүүцэл, бэрхшээлтэй тулгарч, даван туулж биелэлээ олдог нарийн төвөгтэй үйл явц. Алдаа оноо, сайшаал талархал, эсэргүүцэл тэмцэл, ойлголцол хослон Ардчилсан нам шинэчлэгдэж байна.
-Ардчилсан нам Үзэл баримтлалаа шинэчилсэн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн. Гол агуулгыг нь Та дурьдаж болох уу?
-Намын үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн арга замаа тодорхойлсон Ардчилсан намын Мөрийн хөтөлбөр (Үзэл баримтлал)-аа шинэтгэн боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу Улсын дээд шүүхэд бүртгүүлж, 2019 оноос мөрдөж байна. Ингэснээр Ардчилсан намын бодлого, үйл ажиллагаа олон нийтэд ойлгомжтой, тогтвортой, тодорхой байх бололцоог бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл Ардчилсан намаас Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд мөрдлөг болгох зарчим, үнэт зүйлсээ шинэчлэн тодорхойлж, олон нийтэд ил тод зарласан хэрэг юм.
-Та түрүүнд Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд Үйл ажиллагааны шинэчлэл хийх зорилт дэвшигдэн хэрэгжүүлж байгаа тухай ярьлаа. Энэ талаар тодруулж хэлж өгнө үү?
-Намын гишүүд Намын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй, тогтвортой, гишүүд, дэмжигчдийн оролцоонд суурилсан үйл ажиллагаатай байх шаардлагыг дэвшүүлсэн. Тийм ч учраас эдгээрийг өнөөгийн намын удирдлага, хамт олон шинэчлэлийн зорилтод тусгаж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, Ардчилсан нам Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэхдээ, нийслэл (аймаг)-ийн ИТХ дахь олонхийг бүрдүүлж ажиллахдаа төдийгүй сөрөг хүчин байхдаа ч Намын Үзэл баримтлалаа мөрдлөг болгож, тогтвортой бодлоготой, үйл ажиллагаа явуулдаг Нам болон шинэчлэгдэх зорилт тавьсан юм. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан намаас Монгол улсын болон орон нутгийн хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, Засаг захиргааны удирдлагын оновчтой бүтцийг бий болгох, Намын хүний нөөцийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлого, сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, гишүүд, дэмжигчдийн санаачлагыг дэмжиж, хамтран ажиллах, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилго бүхий Бодлогын зөвлөлийг зохион байгуулан ажиллуулж байна. Намын төлөөллийн төв байгууллагын түвшинд Бодлогын ерөнхий зөвлөл, нийслэл (аймаг), дүүрэг (сум)-ын Намын хорооны түвшинд Бодлогын салбар зөвлөлүүд зохион байгуулагдаж, зохих үр дүнтэй ажиллаж байна. Цаашид Бодлогын зөвлөлийг урт хугацаанд тогтвортой ажиллуулж, үйл ажиллагааг нь сайжруулж, намын үйл ажиллагааны соёл болгон хөгжүүлэх замаар Улс төрийн намыг Улс орны хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх, хяналт тавих чадвхитай Нийгмийн институт болгон шинэчлэхийг Ардчилсан нам зорьж байна.
-Сонирхолтой байна. Танай намын Бодлогын зөвлөл ямар чиглэлээр ажиллаж байгааг хэлж болох уу?
-Намын Бодлогын ерөнхий зөвлөлийг Ардчилсан намын дарга тэргүүлж, Намын нийслэл (аймаг), дүүрэг (сум)-ийн Бодлогын салбар зөвлөлийг тухай шатны Намын дарга нар удирдаж ажилладаг юм. Улс орны хувьд ч, аймаг, нийслэл, бүс нутгийн хувьд ч өөр өөрийн онцлог нөхцөл байдал, дэвшигдэн гарч буй асуудлуудын онцлог ялгаатай байдлыг харгалзсан өвөрмөц хөгжлийн бодлого тодорхойлж хэрэгжүүлэх боломжтой юм. Намын төлөөллийн төв байгуулага болох Үндсэний бодлогын хорооны гишүүд, Намын дүрмээр зөвшөөрсөн бусад сонгуульт гишүүдийн бүрэлдэхүүнтэй Бодлогын ерөнхий зөвлөл нь Төрийн байгуулал, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлага, байгаль орчин, гадаад харилцаа, санхүү, эдийн засаг, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хууль зүйн, батлах хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан, зам тээвэр, шуудан холбоо, барилга, хот байгуулалт, соёл, спорт, аялал жуулчлал, уул уурхай, эрчим хүч, үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг 16 салбараар төрөлжин үйл ажиллагаа явуулж байна.
-Танай намын Бодлогын зөвлөлөөр тодорхойлж, хэрэгжүүлэхээр тогтсон асуудлууд Төрийн бодлого болж хэрэгжих баталгаа байгаа юм уу?
-Ардчилсан намаас Төрийн албаны улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдож ажиллаж байгаа гишүүд Намын Үзэл баримтлал, бодлогыг хэрэгүүлэх Намын дүрмээр хүлээсэн үүрэгтэй. Улс төр өөрөө улс төрчдөөс нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрэм журам, ёс зүйн хэм хэмжээг мөрдөхийг шаарддаг хатуу дүрэмтэй. Дүрэм журмыг хэрэгжүүлэх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлээгүй улс төрийн намд улс төрийн хариуцлагыг сонгогчид сонгуулиар тооцдог. Тиймээс Намын хамт олноор хүлээн зөвшөөрөгдсөн бодлого хэрэгжих үндэслэлтэй, зохицуулалттай, бас шаардлагатай. Энэ утгаараа Намын улс төрийн бодлого хэрэгжих баталгаатай гэж бодож байна.
-Танай намын Бодлогын зөвлөлийн гишүүн бус хүмүүс танай намын бодлого тодорхойлоход оролцох боломжгүй юу?
-Ардчилсан намын Бодлогын Ерөнхий зөвлөл нь дотоод, гадаадын төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, салбарын эрдэмтэн судлаачидтай хамтран ажилладаг. Бодлогын зөвлөлүүд олон нийтийн улс төрийн оролцоонд тулгуурлаж үйл ажиллагаа явуулахыг зорьдог.
-Танай намын Бодлогын нам болон шинэчлэгдэх үйл явцыг Та хэрхэн дүгнэж байна вэ?
-Аливаа асуудлаар нотолгоонд суурилсан, үр дагавар, үр нөлөөллийг тооцсон Төрийн болон орон нутгийн хөгжлийн бодлого шаардлагатай байгаа тухай Монголын олон нийтийн санал, шүүмжлэл өрнөж байна. Тиймээс улс орны хувьд ч, орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудал, ирээдүйн хөгжлийн зөв гарцыг тодорхойлох уян хатан бодлого зохицуулалт, засаглалын чадавхи нэн шаардлагатай байна. Хөгжлийн зүй ёсны нийгмийн хэрэгцээ шаардлагад Ардчилсан нам Бодлогын нам болон шинэчлэгдэх зорилтоо хэрэгжүүлж, хариулт өгч чадна гэж бодож байна. Монгол улс төрийн намуудаас Бодлогын нам болон шинэчлэгдэх үйл ажиллагаагаараа Ардчилсан нам тэргүүлж байна. Дашрамд, Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны журам, зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж ирсэн Эрхэм журмын нөхдүүддээ талархал дэвшүүлж, улс төрийн үйл ажиллагаанд нь амжилт хүсье.
Цаг гаргаж ярилцсан Таньд баярлалаа.
Сэтгэгдэл
voliSins [198.8.81.89] 2020-03-13 11:38:17
Заинтересованы в новых производителях. электронные компоненты, эл.тех продукция, электронные приборы, КИПиА и т.п. Существуют ли оптовые цены у Вас на фирме? Просим проинформировать о возможности партнерства. С наилучшими пожеланиями, Людмила ludagr95@mail.ru tel:+38 (095) 856-14-68 Viber, WhatsApp: +38(095)856-14-68 Skype: radiodetali123 https://tlgg.ru/hot_leads
С.Эрхэибаяр [59.153.115.62] 2020-03-06 17:22:03
Аль болохгуйчуудыг эгнээндээ нэгтгэж шударга есыг алдруулж байгаад Танай намд хумуус яаж итгэх юм бэ? Танай дарга нарт чинь хуний нандин ес зуйтэй хун улдсэн юм уу?
Нямсүрэн [64.119.25.174] 2020-03-06 13:35:33
АН-ыг мөн ч олон жил ах дүүсээрээ дэмжлээ. Эрдэнэ гахайг байгаа цагт ёстой нөү шүү!
Зочин [192.82.68.62] 2020-01-19 09:03:36
Энэ хун Эрдэнээгийн хун, оороор хэлвэл Эрдэнэ юу гэнэ буруу зовийг нь ялгахгуйгээр шууд л дагаж хэрэгжуулнэ, АН гэдэг урьд байсан Лидэрууд нь бугд Хулгайч нар болохоор их хэцуу юм даа, Суулийнчийн дарга одоо байгаа Эрдэнэ баян тарган болох зам нь, хамгийн анхны шахуу албан тушаал НДЕГ ын дарга болоод НД ын Сангийн хоронгийг естой оорийн юм шиг хэргэлэж эхэлсэн, оорийн талын Злгайч нараа тэнд албан тушаалд томилоод ханцуй шамлан орсон, тэдний нэг толоологч авгай Уурийнтуяа гэгч Еронхийлогч Баттулгын зовлох гээд энд тэнд том том яриад явж байх жишээтэй, Энэ Уртнасан бол Эрдэнийг байхад НДЕГ ын орлогч болоод дараа Эрдэнийг гарахаар дарга нь болсон Хулгайч хун, Хуулийн байгууллага шалгах хэрэгтэй, МАНАН байгаа цагт угуй гэдгийг нь Эрдэнэ мэдэж байгаа байлгуйдээ
Зочин [64.119.25.174] 2020-03-06 13:32:43
Мэддэг хүн үнэнийг хэлжээ
Карина [212.178.7.25] 2020-01-18 23:03:21
Уважаемые господа! Наша компания предлагает полный комплекс услуг "под ключ" любой формы бизнеса в Великобритании, начиная от открытия компании и дальнейшего сопровождения успешной деятельности, включая юридические, бухгалтерские услуги, а также налоговое планирование и услуги трастового управления. С полным списком предлагаемых услуг Вы можете ознакомиться на нашем сайте - https://business-office-london.ru/ Если мы можем быть Вам полезны, свяжитесь с нами по е-маил: karina@business-office-london.ru С уважением, Karina Jildize
Сэтгүүлч [66.181.161.45] 2020-01-18 03:11:39
Өөрөө өөртэйгээ ярьсан юм байхдаа. Сонирхолтой бн ч гэх шиг. Таг хөлдүү нөхөр үү
Зочин [103.57.94.174] 2020-01-18 01:41:11
ФСДА С.ЭРДЭНЭ ХУЛГАЙЧЫГ ЭРТ ЗАЙЛУУЛЦАН БОЛ МАНАЙ НАМ ОЛОНХИ БОЛЧИХ БАЙЛАА. ЯАЯ ГЭХЭВ 7-8 СУУДАЛ ДУТУУ АВАХ БОДИТ ПРОГНОЗ НЭГЭНТ БИЕ БОЛЧЛООО
Зочин [192.82.69.21] 2020-03-07 11:59:27
Тэнэг минь Эрдэнэ намын даргын ажлыг аваад 2 жил гаран болж байна.Мөн 2016 онд МАН н тэр их хар пиар тэр их мөнгө тэр их луйварын сонгууль дундаас харин цэввэр сонгогдоод гарч ирсэн хүн шүү.2017 оноос өмнө буюу С.Эрдэнийг АН н даргын ажлыг авахаас өмнө АН дарга хийж байсан нөхдүүд тийм мундаг байсан юм бол яагаад 2016 онд өвдөг шороодож сонгогдоогүй юм. Мөн С.Эрдэнэ АН н даргын ажлыг авсанаар 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ажлыг маш сайн зохион байгуулж ажилласанаар ерөнхийлөгчийн сонгуульд ялалт авчирсан юм шүү.Үүнээс болж МАН аргаа ядсан зангаа хэрэглэж С.Эрдэнийг элдвээр гүтгэж харлуулж тэр бүү хэл урваж худалдагдаж болох нөхдүүдийг урвуулан авч намыг задлаж хүчгүйдүүлэх бүх ажиллагааг хийж ирсэн.
Буджав [182.160.32.150] 2020-01-17 14:51:20
Уртнасанг ийм мулгуу новш гэж үнэхээр мэдээгүйшдээ Яаж явж манай нам засаг барих үед нийгмийн даатгалын дарга хийсэн юмбэ ичиж үхмээр амьтан байна ш дээ Бодлогынхоо тухай ганц ч үг хүн ойлгох юм ярихгүй байж тэнэгтээд бусдынхаа нэр нүүрийг барж байх гэж Ийм тэнэг юмнуудыг Эрдэнээ даргаа үтэр түргэн хөөж зайлуул
Сергей Иванович [130.0.47.76] 2020-01-17 12:03:29
Здравствуйте. Мы - охранное предприятие «Круг». Работаем на территории Тамбовской и Воронежской областей. Оказываем охранные услуги по обеспечению безопасности предприятий любого масштаба и направления деятельности, а также личного имущества граждан. - услуга «тревожная кнопка» – обеспечение безопасности сотрудников и клиентов Вашего предприятия в часы его работы; - пультовая охрана – круглосуточное централизованное наблюдение за объектом; - выезд вооруженной группы быстрого реагирования на объект в случае необходимости; - контроль пожарной сигнализации; - установка и полная техническая поддержка охранно-пожарной сигнализации. Наш специалист бесплатно совершит выезд на объект с составлением сметы проведения необходимых работ Если Вас заинтересовали наши услуги, свяжитесь с нами: 392002. Тамбов. Астраханская 1/25. ООО ЧОП "КРУГ". Тел. 8-4752-72-08-24 Эл.почта: krugtambov@mail.ru Сайт: krug-ohrana.ru
Иргэн [103.57.93.57] 2020-01-17 11:42:09
Бодлогын нам болох гэж байгаа бол хөдөөгүүр байгаа төрийн ажилд саад болсон намын үүрүүдээ татан буулга. Ард түмнээ олс дээсээр уяж ийш тийш нь татаж чангааж юу хийнэ.
Овоо ш дээ [112.72.9.110] 2020-01-17 10:34:28
Заваарсан АН-ыг шинэчлэхэд цаг орноо. Гэхдээ овоо зүтгэж байна.
Зочин [64.119.16.18] 2020-01-17 08:54:36
Эрдэнэтээс шаалцсан юм болохоор бас ч үгүй манийжээ. Мөд нүд чинь харагдахгүй болох нь дээ
Уламнэмэх [66.181.161.100] 2020-01-17 08:38:59
Ярьсан зүйл ширээн дээр бна.Маш сулбагар байгаа шүү.Эрдэнээ.МАХН ын хуучин гишүүн Эрдэнэбат нар нам удирдах арга үнэхээр хоцрогджээ.яҮйл ажиллагаагаа хар шаварт суусан трактор шиг л бай.Хүрэлсүх.Амарбаясгалан нар шиг золбоолог байгаач.Юм ярихаараа дандаа үгүйсгнэ.Манай ан засаг барихдаа энэ ажлуудыг хийхгүй дээ.
ШАЛ ХУДЛАА ШҮҮ [202.70.34.114] 2020-01-17 07:54:08
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД СУМДАД ЯЛАЛТ БАЙГУУЛААД БҮХ ШАТНЫ ШҮҮХДЭЭ ЯЛААД БХД Ч ТӨВ НАМААС ЯМАР ДЭМЖЛЭГ ТУС ҮЗҮҮЛЭЭГҮЙ ШҮҮ..... ЖНЬ: ИЙМ ЯВДАЛ ДУ-БАЯНЖАРГАЛАН СУМЫН АН-Д ТОХИОЛДСОН. ТӨВ НАМ БОЛ ЗӨВХӨН УМХ-Н СОНГУУЛЬД ХӨЛ БОЛГОЖ ОН-ЫГ АШИГЛАДАГ ГДГ НЬ ТГХД ХАРАГДСАН. ДЭЭР НЬ НАС БАРСАН ХҮНИЙ МӨНГӨНИЙ ХЭРЭГТЭЙ ЭРДЭНЭ, МАН-ТАЙ ХУЙВАЛДАГЧ ЭРДЭНЭБАТ НАРЫГ ЗАЙЛУУЛААГҮЙ БХД ИРГЭД СОНГОГЧДЫН ОЛОНХ ЯАГААД Ч ДЭМЖИХГҮЙ ЭЭ...............