Их Британи Ухань хот руу дахин тусгай нислэг үйлдэнэ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Шинэ төрлийн коронавирусээр халдварлах эрсдлийг бууруулах зорилгоор Хятадад байгаа Их Британийн бүх иргэнд тус улсаас явахыг зөвлөж байна гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдээлжээ.

Их Британи ирэх ням гарагт коронавирусний халдварын голомт болох Ухань хот руу дахин тусгай нислэг үйлдэж, иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Уханиас бусад Хятадын хотоос арилжааны нислэгүүдийг хэвийн үйлдэж байгаа юм.

Хятадад Их Британийн 30 мянга орчим иргэн байгаа гэж тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ. Мөн Хубэй мужид байгаа британичуудыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлнэ гэж Д.Рааб мэдэгдсэн байна.

Өнгөрсөн ням гарагт Их Британийн иргэдийн сууж явсан нисэх онгоцонд байсан Бельги эмэгтэйн коронавирусний шинжилгээ эерэг гарсан бөгөөд хамт байсан хүмүүсийг 14 хоног тусгаарлажээ.

Коронавирусний халдвар дэлхийн 20 гаруй улс оронд бүртгэгдсэнээс Их Британид 2 тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:40:27

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:40:27


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.