Улсын онцгой байдлын шуурхай бүлэг Шивээхүрэн боомтод ажиллаж байна
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь “Шивээхүрэн” хилийн боомтод ажиллаж байна.
“Монгол,Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтуудыг Хятадын хаврын баяраар буюу нэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд түр хааж, 28-аас цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Түүнээс хойш хоёрдугаар сарын 06-ны өдөр хүртэл хоёр орны 1349 зорчигч, 843 тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн.
Нүүрс тээвэрлэлтийн 50 компани үйл ажиллагаа явуулдгаас өнөөдрийн байдлаар 16 компанийн 400 орчим автомашин нүүрс тээвэрлэлт хийж байна.
Шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Шивээхүрэн боомтод онц халдварт өвчин гарах үеийн ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө”-г шинэчлэн баталж, холбогдох байгууллагуудтай харилцан ажиллагааг тодотгосон. Боомтын нөхцөл байдал болон зорчигч, тээврийн хэрэгслийн хил нэвтрэлтийн мэдээг хоёр цаг тутамд өгч, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос шийдвэрлэсэн 10 сая төгрөгөөр халдвараас хамгаалах багаж хэрэгсэл, ариутгагч шингэн, биеийн дархлааг дэмжих витамин, шүүсээр алба хаагчдыг хангасан ч хоёр хоногийн нөөцтэй байна.
Иймд алба хаагчдын хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, тусгаарлах байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг “Шуурхай бүлэг”-т уламжлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:04
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:04
Нү [203.91.115.48] 2020-02-07 10:05:02
ЭНЭ АРИУНБУЯН ГЭЖ ТӨСВӨӨС МӨНГӨ ХУЛГАЙЛСАН ОДОО ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДААД БАЙГАА ХУЛГАЙЧААР ТӨРИЙН ТУСГАЙ АЛБЫГ ИНГЭЖ ДООШ ХИЙХ ГЭЖ ДЭЭ. БАДРАЛТАЙГАА ЦУГ ШОРОНДОО ЯВАХ ЁСТОЙ ШҮҮ. ОНЦГОЙ АЛБАНЫ ТАЛААР ЯМАР Ч МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ НӨХӨР ШҮҮ ДЭЭ. БӨГС ДОЛООГЧ