Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
2020 оны хоёрдугаар сарын.19, Лхагва гараг, Билгийн тооллын 26
Өвлийн адаг улаагчин үхэр сар
Есөн улаан мэнгэтэй хар луу өдөр
- Аргын тооллын: 2020.2.19, Лхагва гараг
- Наран ургах шингэх: 7.53-18.19
- Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
- Барилдлага: Рашаан
- Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.134] 2020-02-19 02:08:57
Зурхай уул овоо мод чулуунд амь нас эрүүл мэнд ажил төрөл хувь заяагаа даатгасан сохор ядуу сэтгэхүйтэй арчаагүй хөөрхий орк монголчууд
Зочин [202.179.2.147] 2020-02-19 01:49:58
gogo.mn-n zurhaig haritsuulaad uz hudlaa yum buu niitel