Хүүхдүүдийн санаачилсан “Чин сэтгэл” аянаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн хэрэгсэл хандивлалаа

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Нийслэлийн 23 дугаар сургууль болон “Хобби” сургуулийн Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн сурагчдын санаачилгаар “Чин сэтгэл” сайн дурын аяныг “Мерит” эм ханган нийлүүлэх төвтэй хамтран зохион байгуулж байгаа билээ.

Үе шаттай хэрэгжүүлэх тус аяны хүрээнд томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, шинэ коронавирус /CoVid-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор утлагын аппарат 5 ширхэг, шаардлагатай эмийн бодис, ариутгал халдваргүйтгэлд ашиглах 76 хувийн 50 литр спирт болон бусад дагалдах хэрэгслийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хандивлан өглөө.

image

Шинэ оны өмнөхөн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа томуу, томуу төст өвчтэй хүүхэд багачуудад тусламжийн гараа сунгаж байсан “Чин сэтгэл” аяныг санаачлагч сайхан сэтгэлт сурагчдын сайн үйлс ийнхүү үргэлжилсээр байна.


Сэтгэгдэл

Зочин [66.249.82.127] 2020-02-22 01:36:38

Хувийн эмнэлэг хүүхэд авдагүй

Иргэн [103.57.94.194] 2020-02-21 22:28:17

Яагаад хувийн эмнэлэгт жоохон ч гэсэн хандив юм өгдөггүй юм бэ.Улсын эмнэлэг бол татвар төлөгчийн мөнгөөр улсаас төсөв авна,гадны тусламж авна.Тэгээд өвчтөнгөөс бүх эм тариагаа авчир гэнэ.Дарга нар хувийн эмнэлэг руугээ зөөгөөд.Дампуу ш дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.