Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд цөөн тоогоор үйлчилнэ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн хүрээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс холбогдох өөрчлөлтийг оруулаад байна. Ажлын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу буюу 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус, өдрийн цагаар буюу ачаалал багатай цагуудад үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулан ажиллаж байна.

Харин энэ бямба ням гаригуудад 08:00-22:30 цаг хүртэл 580 орчим автобус үйлчилгээнд ажиллах аж. Мөн хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:10 Эмээлт, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн 9 чиглэлд амралтын өдрүүдэд өглөө 8:00 – 09:30, орой 18:20-19:50 цагуудад үйлчилгээг үзүүлэх юм байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.212] 2020-02-29 05:21:58

Irged ajiltai orlogotoi baival hool undtai, dulaan huvtsastai, ariutgaliin bodis mask avah bolomjtoi bolno. Darhlaa, uvchin eserguutseh chadvar saijirna gesen ug. Amidrah, ajillah nuhtsuliig n haaj booj bolohgui baih. Zuvhun alban ajil hiij amidardag humuusees gadna uur humuus ch amidardag shuu dee. honogiin hooloo zalguulah gej udur honogiig yaj argatsaadag n medegdehgui humuus l hamgiin emzeg heseg dee. Tedniig heviin amidrah nuhtsuluus n salgaval hamgiin turuund yadarch sulidan, mongold uvchnuur bish yumaa gehed ulsuj uhsen hun garah vii de.

Зочин [66.181.161.29] 2020-02-29 01:11:57

niitiin teevriinkhend bayarlalaa. avtobus byr gar ariutgagchtai bailaa. BAYARLALAA

Зочин [202.9.46.59] 2020-02-28 10:24:56

Энэ нэг "ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ" гэдэг бохир хэллэгээ болиоч ээ. "ҮЙЛЧИЛНЭ" гэхэд л хэн ч ойлгоно шүү дээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.