Гаррет Вилсон: Монгол Улс хөгжих боломж бий. Монголчууд маш өндөр оюуны потенциалтай

Aдмин / Эдийн засаг

-БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ХОГ ХАЯГДАЛГҮЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ МОНГОЛ УЛСАД ХӨГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА-

АНУ-н иргэн ГАРРЭТТ УЙЛСОН-той ярилцлаа. Түүнийг "Вагнер Ази Автомотив" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэдгийг маш олон хүн мэднэ. Тэрбээр одоо хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхээр гадна зах зээлээс хөрөнгө босгож байгаа. Гаррет Вилсон бидний талаар хатуу үнэнийг шууд дэлгэж зүрхэлсэн цөөхөн гадны иргэдийн нэг. Түүнтэй ажил амьдралынх нь талаар ярилцлаа.

image

-Та хамгийн анх 1998 онд Монгол Улсад хөл тавьж байсан. Тухайн үед манай улсад ямар ажлаар ирж байв?

-Тийм ээ, би 1998 онд сүмийн харъяалалтай олон улсын энэрэлийн байгууллагын томилолтоор сайн дурын Англи хэлний багшаар ажиллахаар хоёр жилийн хугацаатай Монгол Улсад ирж байлаа. Тухайн үед улсын болон хувийн их сургуулиудад хагас цагаар англи хэлний хичээлээ зааж үлдсэн хугацаандаа сүмийн болон хүмүүнлэгийн ажлаа хийдэг байсан. Ингээд хоёр жилийн маань хугацаа дуусч 2000 онд буцсан. Нутагтаа эргэж очоод буцаад их сургуульд элсэн суралцсан.

-1998 оны Улаанбаатар хотын хөгжил ямар байсан бэ. Одоогийнх шиг өндөр, өндөр барилга, замын түгжрэл байгаагүй болов уу?

-Намайг хамгийн анх Улаанбаатар хотод ирэхэд одооныхоос нэг дахин бага, цөөхөн хүн амтай, хуучны орос хотууд шиг барилга байгууламжтай, хамгийн өндөр барилга нь “Улаанбаатар” банкны шилэн барилга, Соёлын төв ордон хоёр л байсан санагдаж байна. Одоо эдгээр барилгууд өндөр, өндөр барилгуудын сүрэнд дарагдаад харагдахааргүй болжээ. Гэхдээ тухайн үед Улаанбаатар хотын төлөвлөлт одоогийнх нь шиг ийм замбараагүй байгаагүй, эмх цэгцтэй санагддаг байсан. Тухайн үед газрын наймаа цэцэглээгүй байсан юм уу даа. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот хөгжсөн ч гэсэн нөгөө талдаа доройтсон зүйлүүд их ажиглагдаж байгаа. Миний хувьд аль болох сайн талаас нь харахыг хичээдэг. Мөн иргэдийн амьжиргааны түвшин хэд дахин нэмэгдсэн. Тухайлбал, 1998 онд багшийн сарын цалин 60-80 мянган төгрөг байсан. Одоо хэд дахин нэмэгдсэн.

Миний хувьд Монголчуудыг хөгжин дэвших маш их нөөц бололцоотой гэж хардаг. Хүмүүс нь маш өндөр оюуны потенциалтай, чадамжтай нийгэмтэй.

Би долигоноогүй шүү. Зүгээр л надад ажиглагдсан зүйлээ ярьж байна. Одоогоос 50 жилийн өмнө Сингапур, Хонконг ямар байсан Улаанбаатар эдгээр хотуудтай дүйцэхүүц болно. Бид суурийг нь тавьж байна гэж боддог. Яагаад гэхээр миний ажигласнаар Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд бараг 30 жилийн хугацаанд асар өндөр хурдтай хөгжсөн. Хамгийн анх Улаанбаатар хотод ирж байхад АНУ-д зарагддаг бараа бараг олддоггүй байлаа. Хайж, хайж самрын тос олно. Харин одоо захын дэлгүүрт ороход хүний хэрэгцээний бүхий л зүйлс байна. Үүнийг би чөлөөт зах зээлийн давуу тал гэж бодож байгаа. Мөн монголын ард түмэн өөрсдөө хөдөлмөрлөж, гарааны бизнес эрхэлж чадвал ямар ч нийгмийн гаралтай хүн амжилтад хүрэх боломж байна. Гэхдээ бид эрх тэгш нийгмийг арай л бүрдүүлж дуусаагүй л байгаа. Монголд шударга бус зарчмууд байсаар л байна. Авлигал, ашиг сонирхлын зөрчил хөгжлийн хурдыг сааруулдаг гэж миний хувьд үздэг.

-Монгол Улс таны амьдралын сүүлийн 20 жилд салшгүй холбоотой байжээ?

-Тийм ээ, миний сэтгэл зүрх сэтгэлээс Монгол Улс мөнхөд уяатай болсон. Хамгийн анх Монголд ирээд нутаг буцахдаа өөрийн эрхгүй буцаж ирмээр санагдаж билээ. Даана ч тэр үед их сургуулиа төгсөөд ажилд орчихсон, харьцангуй залуу насандаа хүний нөхөр, хүүхдийн эцэг болсон учраас тэднийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээх ёстой байсан. 2003 онд Монгол Улсын нийгэм, эдийн засаг хүүхэд өсгөхөд тийм ч таатай байгаагүй. Америкт үлдээд хүүхдээ өсгөх шийдвэр гаргасан ч “Хэзээ нэгэн цагт Монгол оронд заавал очно” гэж боддог байлаа. Ингээд 2011 онд танихгүй и-мэйл хаягаас “Над руу залгаарай” гээд утасны дугаар бичсэн захиа ирсэн юм. Тэр дугаар руу нь залгатал "Вагнер Ази” компанийн том захирал нь надад Монголд ажиллах санал тавьж 2012 онд гэр бүлээрээ энд амьдрахаар нүүж ирсэн. Одоо ингээд бодоход миний хувь тавилангийн нэгээхэн хэсэг байсан юм болов уу. Би энэ сонголтдоо хэзээ ч харамсдаггүй, цаашид ч харамсахгүй. Яагаад гэхээр миний амьдралыг адал явдалтай, утга учиртай болгосон.

-МАШ ОЛОН АСУУДАЛ ТӨРӨӨС ХАМААРДАГГҮЙ, ХУВЬ ИРГЭНЭЭС ХАМААРДАГ-

-Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот маань жаахан өнгө муутай, иргэд маань хаа сайгүй нус цэрээ хаях нь хэвийн үзэгдэл боллоо. Та ч гэсэн анзаарч харсан л байх. Зүгээр л таны бодлыг сонсмоор санагдлаа?

-Нийгмийн бүх асуудлыг төр засаг шийдэх албагүй гэж миний хувьд боддог. Бид өөрчлөлтийг өөрөөсөө гэж ярьдаг. Зарим нэгэн нийгмийн асуудлыг ард түмэн өөрсдөө шийдэж чадна. Жишээлбэл, хогоо ангилж хаяад, дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж болно. Мөн зориулалтын бус газар хогоо хаяхгүй байхыг амьдралдаа хэвшүүлэх нь хамгийн чухал. Бид дараагийнхаа үе буюу хүүхдүүддээ үлгэрлэн дуурайж өвлүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг.

Монголчууд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Гэвч бодит амьдрал дээр биеэ засахыг алгасаад байна. Төрийн эрх мэдэлтнүүдээс “Бүх асуудлыг шийдэж өгөөч ээ” гэж шаарддаг.

Миний хувьд ядмагхан ойлголт. Ард түмэн зарим үед төр засагт шаардлага тавьж хариуцлага нэхэх ёстой. Гэхдээ асуудал бүрийг шийдэж өгөөч ээ гэж гуйх нь өрөөсгөл ойлголт. Зарим асуудлыг төрөөс өөр хэн ч шийдэж чаддаггүй, магадгүй тэр асуудлын гол зангилаа, шалтгаан нь төрд оршдог. Маш олон асуудал төрөөс хамаардаггүй, хувь иргэнээс хамаардаг. Тиймээс аль болох өөрсдийнхөө мэдэлд байгаа асуудлуудад зөв гарц гаргалгаа олдог, ёс суртахуунтай байх хэрэгтэй. Ийм байж чадвал иргэд өөрсдийнхөө хүсдэг шударга зөв нийгмийг бүтээж чадна гэж макро талаас нь харж байна.

image

-Таныг "Вагнер Ази Автомотив” компанийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ажилчдаа хөгжүүлэхийн тулд маш их зүйлийг хийдэг байсан гэж сонссон. Та ажилчидтайгаа ямар арга барилаар ажилладаг байв?

-Намайг хамгийн анх "Вагнер Ази” компанийн захирлаар ирэхэд “Гаррет чи дэндүү зөөлхөн байна. Монгол дарга нар хатуу байдаг. Хатуу байж үр дүн гарна” гэж хэлдэг байсан. Гэвч би дээрэлхүү, захирангуй дарга байж чадахгүй. Ийм хандлага ерөөсөө надад тохирохгүй. Надад бас таалагдахгүй, хамгийн үр дүнтэй арга гэж бодоогүй. Миний хувьд зөөлөн байж чадна. Гэхдээ хариуцлагатай зарчимч байхыг ажилчдаасаа хүсдэг. Миний удирдлага дор ажилладаг хэн нэгэн хүний ажил бүтэлгүйтвэл менежерийн буруу гэж боддог. Яагаад гэхээр би тэр хүнд хангалттай сургалт өгч хөгжүүлээгүй, ажиллах нөхцөл бололцоогоор нь хангаагүй. Магадгүй тэр хүнд техникийн асуудал үүссэн байхыг үгүйсгэхгүй. Олон шалтгааны улмаас бүтэлгүйтэж болно. Хамгийн түрүүнд менежер хүн хариуцлагыг өөр дээрээ хүлээж аваад “Багийнхан нь хэн нэгэн бүтэлгүйтвэл миний дутагдал” гэж хүлээж авдаг байх нь чухал. Заримдаа удирдлагаас шалтгаалахгүй зүйл байна л даа. Тухайн ажлын байран дээр байгаа хүний оюуны чадамж хүрэхгүй, тохирсон ажлаа хийж байна уу гэдгийг менежер хүн бас л харах хэрэгтэй. Би өөрийгөө мундаг менежер гэж хэлэхгүй. Миний удирдлага дор ажиллаж байсан хэдэн хүн бүтэлгүйтсэн. Гэхдээ би тэр бүтэлгүйтэл болгоноос сургамж авсан. Дараагийн ажилдаа адилхан алдаа гаргахгүй байхыг хичээдэг. Тухайн үед би буруу хүнээ ажилд авсан. Хожим бодоход миний сул тал байсан л даа. Одоо ч гэсэн надад сул тал бий. Би төгс хүн биш, гаргасан алдаа бүрээсээ сургамж авдаг.

-Та одоо ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ. Гадны хөрөнгө оруулалт татахад ямар нэгэн бэрхшээл тулгарч байна уу?

-Монгол Улсын эрсдэлийг сайн таньж мэдвэл өмнөө тулгарах эрсдэлийг гайгүй зохицуулж чадна. Миний хувьд олон жил монголд амьдарсан учраас эрсдэлийг гайгүй сайн тооцоолж мэддэг болсон гэж нүүр бардам хэлье. Гэхдээ л би гэнэн цайлган. Намайг ашиглаж хулхидах эрсдэл байсаар л байна. Надад зөвлөгөө өгдөг олон найзууд байгаа. Монголд төгрөгийн ханш, улс төрийн үйл ажиллагаа нь тогтворгүй инфляцийн өсөлт гадаадын хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй байдаг учраас өөр улс орныг сонгох тохиолдол байна. Би одоо хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж байна. Манай фирм 10 гаруй төслийг Монгол оронд хэрэгжүүлэхээр төлөвлөж гадаадаас хөрөнгө оруулалтаа босгож байна. Зөв төслийг хөгжүүлж, хэрэгжүүлж чадвал Монголд таатай нөхцөл байна. Тухайлбал, манай компани сэргээгдэх эрчим хүчний салбарт хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл ойрын үед ашгаа өгөхгүй ч гэсэн урт хугацаанд үр өгөөжөө өгнө. Цаашлаад байгаль орчинд ээлтэй хог хаягдалгүй эрчим хүчний эх үүсвэрийг Монгол хөгжүүлэх юм. Дээрээс нь эдийн засагт ашигтай. Энэ бол нэг удаагийн буцалтгүй тусламж биш. Тиймээс алсыг харж урт хугацаанд Монгол Улсад ашгаа өгөх хариуцлагатай бизнесийн төслүүдийг сонгон санхүүжүүлэхийг хичээж байна. Сэргээгдэх эрчим хүчний үүсвэр Монгол Улсад хөгжөөд удаагүй байна. Эрчим хүчнийхээ 20-30 хувийг импортолж авдаг. Цахилгаан станцууд нүүрс шатааж эрчим хүчний эх үүсвэрээ үйлдвэрлэсэн хэвээрээ л байна. Бид салхи, ус, нарыг ашиглан байгальд ээлтэй эрчим хүчийг үйлдвэрлэхийг хүсч байна.

-Хоёулаа жаахан ярианыхаа сэдвийг өөрчилье?

-Тэгье, тэгье бололгүй яахав.

-Монголчууд өөрсдийгөө зочломтгой ард түмэн гэж ярьдаг. Та үүтэй санал нийлэх үү?

-Санал нэг байна. Зочломтгой зан нүүдэлчдийн соёл гэж олж харсан. Хөдөө орон нутгаар явж байхад танихгүй хүнийг дотно хүн шигээ хүлээн авч гэртээ оруулан дулаацуулж, цай чанаж өгөөд амраагаад явуулдаг. Зарим тохиолдолд гэртээ зүгээр л хонуулдаг. Монголчууд эрт үеэсээ холын аян замдаа яваа гийчдийг найрсгаар угтан авч үйлчилдэг зан заншил, соёл нь үеийн үед уламжлагдаж ирсэн гэж миний хувьд боддог. Хотын иргэд нь зочломтгой зан заншлаа мартаж байж магадгүй. Хөдөө орон нутагт одоо ч гэсэн хэвээрээ л байна. Тиймээс хотын иргэд нь зочломтгой зангаа битгий гээгээсэй гэж хүсдэг. Зочломтгой зан бол яах аргагүй монголчуудын нэг давуу тал.

Дээрээс нь монголчууд хээр тал газартаа хил тогтоож хашаа хатгадаггүй. Хамгийн анх монголд ирэхэд их л сонин санагддаг байлаа. АНУ-д хөдөө аж ахуй эрхэлдэг хүмүүс нь өөрийн эзэмшлийн талбайдаа хашаа хатгаж тусгаарладаг. Гэтэл монголын малчид ямар ч хашаа хатгалгүйгээр малынхаа бэлчээрийг зохицуулж чаддаг нь үнэхээр гайхалтай санагддаг.

-Та монгол орноор аялж байна уу. Дахиж очихыг хүссэн газар бий юу?

-Би нэг их аялаж чадаагүй. Гэхдээ Монгол Улсад олон жил амьдарсан учраас очиж үзсэн газрууд байлгүй яахав. Өнгөрсөн жил Өвөрхангай, Хэнтий гэсэн аймгууд руу аялалд явсан. Энэ зун ганц хоёр аялал хийхээр төлөвлөж байгаа. Цаашид баруун аймгуудаар аялж үзэхийг хүсч байна. Би Хөвсгөл рүү яваагүй бараг долоон жил болсон байна. Ахиад Хөвсгөл рүү явмаар санагдаж байгаа. Говийн аймгуудаар ажлын шугамаар уул уурхайн бүс нутгуудад очиж үзсэн. Харин одоо аялал жуучлалаар явж олон сайхан зүйлсийг харахыг үзэхийг хүсдэг. Монгол оронд очиж үзэхийг хүсдэг газар их байгаа.

-Та цаашид Монгол Улсад амьдарсаар л байх уу?

-Насан туршдаа амьдрахыг хүсдэг. Гэхдээ хагас жилд нь Монголд үлдсэн хугацаанд нь далайн эрэг дээр наранд биеэ шараад, компьютерийн дэлгэцний цаанаас ажлаа хийхийг мөрөөддөг. Яагаад гэхээр би өвлийн улиралд тийм ч дуртай биш.

-Монгол эрчүүдийн амьдралд нөхөрлөл маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Тэд найз нөхдийнхөө төлөө багагүй цагаа зарцуулна. Та монгол эрчүүдтэй нөхөрлөж байна уу?

-Яг үнэнийг хэлэхэд би тийм ч их нийтэч хүн биш, харьцангуй дотогшоогоо, миний сул тал. Би гэрсэг. Маш олон монгол найзууд байдаг ч гэсэн олон хүнтэй тийм ч дотно биш. Найзуудын тоо чухал биш, цөөхөн чанартай найзуудтай байх нь миний эцсийн зорилго. Яагаад гэвэл би хүүхэдтэй хүн гадуур найзуудтайгаа нийлээд шоудаж явахгүй. Зарим хүмүүс монгол эрчүүдийг “Арчаагүй, залхуу” гэж муулдаг. Миний хүрээний танил монгол эрчүүд тийм биш байдаг. Надтай хамт ажилладаг байсан монгол эрчүүд сайн нөхөр, сайн аав, мундаг бизнесмен, жентелмень эрчүүд олон бий. Тиймээс бүх монгол эрчүүдийг муулах нь буруу гэж боддог. Харин ч жентелмень эрчүүд улам олон болж үржээсэй гэж хүсдэг. Зөвхөн Монголд ч биш дэлхий даяар жентелмень соёлыг хэвшүүлэх хэрэгтэй. Энэ соёлыг Монголд нэвтрүүлбэл маш хэрэгтэй санагддаг.

image

-ЭМЭГТЭЙ ХҮНД ХААЛГА ОНГОЙЛГОЖ ӨГӨХӨӨС ЖЕНТЕЛМЕНЬ ХҮНИЙ СОЁЛ ЭХЭЛДЭГ-

-Монгол эрчүүд маань жентелмень биш байна уу?

-Байлгүй яахав, олон байна. Би ч гэсэн монгол жентелмень залуучуудаас суралцаж үлгэр жишээ авдаг. Гэхдээ хүссэн хэмжээнд хүртэл олон биш байна. Бид энэ соёлыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй. Эмэгтэй хүн бурхнаас ирсэн бэлэг, бүхэл бүтэн амьдралыг бэлэглэж хүүхэд төрүүлдэг. Хамгийн ариун нандин зан чанарыг агуулдаг эмэгтэй хүмүүсийг хайрлаж хамгаалах ноён нуруу нь эрчүүд байх ёстой. Жентелмень хандлага зөвхөн дүр төрх хувцаслалтдаа анхаарал тавьдаг хүмүүсээр хязгаарлагдахгүй. Эмэгтэй хүнд хаалга онгойлгож өгөхөөс жентелмень хүний соёл эхэлдэг. Цаашилбал, маш зөөлөн хүлээцтэй, соёлтой, уур бухимдлаа барьж чаддаг, архи хэтрүүлэн хэрэглэдэггүй, татсан тамхиныхаа ишийг тааралдсан газраа хаядаггүй гээд дурдаад байвал барагдахгүй.

Эрчүүд гадаад дүр төрхөндөө анхаарал тавих нь зөв, бидний дотоод сэтгэлийн тусгал учраас жаахан арчаатай байх нь чухал. Ойр, ойрхон усанд орж үсээ самнаад хувцсаа индүүдээд өмсчих. Хувцас индүүдэх эмэгтэй хүний үүрэг биш. Эрэгтэй хүн өөрөө хувцсаа индүүдэж, угааж сурах хэрэгтэй. Бид эмэгтэй хүнийг зарц шиг ажлуулах ёсгүй. Гэрийн ажлыг эрх тэгш хийнэ. Энэ бол жентелмень хандлага. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаагүй л ажил хийдэг байтал орой ажлаасаа гэртээ ирээд эрэгтэй хүн буйдан дээрээ зурагт үзээд сууж байхад эмэгтэй хүн хоолоо хийж гэрээ цэвэрлэж, хүүхдүүддээ харна гээд маш олон ажлыг зэрэг амжуулдаг. Ийм байж болохгүй. Энэ жентелмень хандлага биш. Би өөрийгөө хариуцлагатай сайн нөхөр гэж хэлэхгүй, одоо ч сурч байна. Би гэртээ цэвэрлэгч авдаггүй. Яагаад гэхээр би эрхийн балай болмооргүй байна шүү дээ. Бас хөвгүүддээ “Чи ч гэсэн ариун цэврийнхээ өрөөг угааж чадна. Ийм ажлыг хийх нь ээжийн чинь үүрэг биш” гээд гэрийн ажлыг яаж хийдэг талаар зааж өгдөг.

-Уучлаарай, би таны хувийн орон зай руу хэт халдаж байж магадгүй. Таныг монгол эхнэртэй байсан гэдгийг хүмүүс мэднэ. Дөрвөн сайхан хүүхдийн аав, ээж болчхоод яагаад хоёр тийшээ болох шийдвэр гаргав?

-Бид албан ёсоор салсан ч гэсэн би түүндээ хайртай. Тэр минь надад дөрвөн сайхан үрийг төрүүлж өгсөн. Бидний дунд асуудал гараад салсан ч би түүнийгээ муулахгүй. Миний хувьд эрхэм хүн минь хэвээрээ. Гэхдээ эргэж нийлэх бодолгүй. Би түүнтэй хамт байснаар илүү сайн хүн болсон, өнөөдрийн Гарретыг бүтээхэд тэр минь нөлөөлсөн. Тиймээс би өнгөрсөн харьцаандаа харамсаад байдаггүй. Би зарим нэг алдааг гаргасан. Залуучуудад сургамж болог гээд өөрийнхөө алдааг ярихыг хүсч байна.

-Бололгүй яахав, таны ярианаас залуус хосууд нэгийг ойлгоосой гэж хүсч байна?

-Бидний салалт гэнэтийн шийдвэр байгаагүй. Олон жилийн турш хуримтлагдсан харилцаан дээрээсээ үүдэж гаргасан шийдвэр. Бид хоёр дөрвөн хүүхэдтэй. Ууган хүүгээ төрөхөд би 24 настай байлаа. Эхнэр маань надаас нэлээд олон эгч учраас хурдан хүүхэдтэй болохыг хүссэн. Бид хоёр сайн аав, ээж байхыг маш их хүссэн. Хүссэндээ ч хүрсэн. Бидний хамгийн том алдаа гэвэл хүүхэдтэй болонгуутаа хайр, халамж анхаарлаа шууд 100 хувь хүүхэд рүүгээ шилжүүлсэн. Уг нь хүүхэдтэй болохоосоо өмнө эдгээр бүх зүйлсээ зөвхөн бие биедээ л зориулдаг байсан. Бидний амьдралын хамгийн чухал зүйл эхнэр, нөхөр биш хүүхэд нь болсон. Миний бодлоор энэ маш буруу. Хүүхэд хэзээ ч бидний нэн тэргүүнд тавигдах ёсгүй, хоёрдугаарт байх нь зөв. Нэн тэргүүнд тавигдах хүмүүс эхнэр, нөхөр нь байх ёстой. Яагаад гэхээр хүүхдүүдэд үзүүлж болох хамгийн зөв жишээ бол аав ээжийг нь хайрладаг хайр халамж. Заримдаа хүүхдүүд “Ааваа, ингэмээр байна, тэгж тогломоор байна” гэдэг. Ийм үед хааяа “Уучлаарай хүү минь, аав нь ээжийнх нь ажилд тусалчхаад дараа нь чамтай тоглоё” гэж хэлж сурах хэрэгтэй. Тэгэхээр хүүхдэд “Манай аав, ээжид маань маш их хайртай, үргэлж түүнд тусалдаг” гэсэн ойлголт бий болно. Бид хүүхдийнхээ хажууд нялуурах хэрэгтэй. Ээжид нь жентелмень шиг ханддагийг хүүхэд нь харах ёстой. Орой гэртээ ирээд эхнэрээ тэвэрч үнэсээд, аяга таваг угаахад нь тусалдаг, хөлийг нь барьж өгч байгааг үргэлж нүдээрээ харсан хүүхэд эцэг, эхээсээ зөв үлгэр дууриалал, хүмүүжлийг авдаг. Эхнэрүүд ч гэсэн үргэлж нөхөртэй хүндэтгэлтэй хандаад байвал хайр дурлалын гал үргэлж дүрэлзэнэ.

-Та ийм зарчмыг амьдралдаа хэрэгжүүлж чадаагүй учраас гэр бүлээсээ холдоход хүргэсэн гэж үү?

-Би өөрийнхөө амьдрал дээр ийм зарчмыг хэрэгжүүлж чадаагүй л дээ. Одоо л ойлгож ухаарч байна. Бүх хайр, халамжаа хүүхдүүддээ зориулсан. Ингээд бага багаар бидний хоорондын харилцаа хөндийрч эхэлсэн юм болов уу. Би эхнэрийгээ буруутгадаггүй, өөрийгөө л буруутгадаг. Бие биенээ гэх халуун дотно харилцаагаа хадгалж чадаагүй. Сүүлийн хэдэн жилд бид хоёр нэлээд хөндий харилцаатай байсан ч гэсэн салахыг хүсээгүй. Яагаад гэхээр би хүүхдүүдээсээ холдмооргүй, тэр маань ч гэсэн гэр бүлээ хол байлгахыг хүсээгүй. Хосуудын дотно харьцаагүй ч хамтдаа л амьдарч байсан. Харьцаагаа эргэж сэргээх гэж зөндөө хичээсэн. Эцэст нь тэрнийхээ хувийн орон зайг хүндэтгээд салах нь зөв гэсэн шийдвэрийг гаргасан. Хэрэв би ухаантай, харилцаагаа хэрхэн авч үлдэх аргыг сурчихсан байсан бол эвлэрэх аргыг олж чадах л байсан. Одоо би ганц бие болсон ч гэсэн хүүхдүүдтэйгээ байнга холбоотой байхыг хичээж, улиралдаа нэг удаа Америк руу явж хүүхдүүдтэйгээ уулздаг. Мөн сайн аав байхыг хичээж хүүхдийн тэтгэмжийн мөнгийг сар бүр тогтмол өгч байна. Энэ бол миний ариун үүрэг. Гэхдээ Монгол Улсад хүүхдийн тэтгэмжийн асуудал үнэхээр хүнд. Хуулиндаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав хуваасны нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг шүүхээр тогтоож өгдөг. Сард 100 мянган төгрөгөөр хүүхдийг тэжээнэ гэж байхгүй. АНУ-д цалинг нь хувьчилж хүүхдийн тэтгэмжийг тогтоодог. Хэрэв хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй байвал шүүхийн шийдвэр гарч ажил олгогчдод нь мэдэгдээд цалингаас нь шууд автоматаар суутгадаг. Хэрэв зайлс хийвэл шоронд ордог. Ер нь хуулийн хариуцлагаас мултрах ямар ч боломжгүй байдаг. Монгол Улс хүүхдийн тэтгэмжийн асуудал дээр хуулийн зохицуулалт хийгээсэй гэж хүсдэг. Эрчүүд маань ч гэсэн жентелмень хандлага гаргаж хүүхдийн тэтгэмжийн асуудалд хариуцлагатай хандаасай гэж хүсдэг. Жентелмень хүн хүүхдийн тэтгэмж төлөх асуудлаас хэзээ ч зайлс хийдэггүй. Чухал хариуцлага гэж ухамсарлаад цаг тухайд нь хүүхдийнхээ тэтгэмжийг өгдөг байгаарай.

-Та олон нийтийн сүлжээнд нэлээд идэвхтэй байсан. Гэвч сүүлийн үед үзэл бодлоо илэрхийлэн тань багасаад байгаа. Ямар нэгэн учир шалтгаан байна уу?

-Сүүлийн үед олон нийтийн сүлжээнээс зайгаа барьж байгаа. Нэгдүгээрт цагийн гарз. Хоёрдугаарт аюултай орчин. Намайг мөнгө төлөхгүй бол “Хүчингийн хэрэг хийсэн” гээд худал гүтгэлэг, мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацна гэж сүрдүүлсэн. Яг одоогоор би цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байна. Шүүмжлэгчид хаа сайгүй байна. Бид шүүмжлэгчдийн нэг байх хэрэггүй. Шийдэл санал гаргагч байх хэрэгтэй. Нийгмийн сүлжээнд эерэг мэдээлэл оруулж байхыг уриалж байна.

-Цаг зав гарган бидэнд ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье?

-Та бүхэн ч гэсэн баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:11

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:10

Зочин [103.80.210.183] 2020-05-14 05:29:54

ийм хүчтэй хүмүүсийг дараад байдаг хятадын эрлийз 76 цаанаасаа их сайн санхуужилттэй байдаг байх нь .

MGL [66.181.191.44] 2020-05-14 04:52:05

За ашгуйдээ. Сэргээгдэх эрчим хучээр херенге оруулалт хийгээд, хедеений багууд цахилгаантай болчихвол хедее гарч амьдрах минь

Зочин [43.242.242.59] 2020-05-13 16:31:07

янхан пизда бид нарт заах юм уу зайл

би [202.70.44.46] 2020-05-14 00:58:04

үнэн шүү мэргэн дүү минь, потенциал, мотенциол гээд 22 жил энэ новш Монголыг хошгируулж байна

Зочин [103.212.119.204] 2020-05-13 15:53:16

Uhaantai, tolgoi saitai, medlegtei zaluu.Muulaad baigaa humuus ene hunii hajuud eregtsuulen bodoh chadvargui, archaagui, zalhuu, yu ch hiideggui, arhi uusan, huniig muulj ataarhsan ulsuud l baigaa.Neg udaa ch naad archaagui zangaa hayad uuruus chini uhaantai huniig magtaad uz dee.

mm [202.131.225.197] 2020-05-12 00:54:45

har mass, ork setgelgee gazar avtsan mongolchuud hugjih tuhai yariad ch hereggui

Зочин [66.181.181.181] 2020-05-11 21:32:27

Манай хар тамхичин маягийн царайтай Америк хүргэн маань ярилцлага өгч

Зочин [176.63.23.93] 2020-05-11 12:03:51

Энэ хачин хар христчинээр л заалгах дутсан уу.

Зочин [202.55.188.87] 2020-05-11 04:42:36

ХӨӨРХИЙ ЧААВААС МОНГОЛ ЭРЧҮҮД ӨӨРӨӨС НЬ САЙН ЯВАА ЭРЭГТЭЙГ ХУЖАА, ӨӨРӨӨС НЬ САЙН ЯВАА ЭМЭНТЭЙ Я ГЭХ МЭТ ҮГСЭЭР ХАРААХААС ЦААШГҮЙ ӨРӨВДӨЛТЭЙ Ч АМЬТАД БОЛ ДОО

sda [66.181.176.183] 2020-05-11 04:32:13

condom hergeldgui mormon geeed bgaa biz xaxa zailaa

Зочин [45.51.191.129] 2020-05-11 04:31:57

хэдэн монгол хүүхний толгойг эргүүлж хэдэн гэр бүл үйлсэн бол...

zolbin shar [66.181.176.183] 2020-05-11 04:14:48

ene hachin zolbin yum aad zaalgaad yavj bdag archaagui uhernyyd yumdaa hachin lagaa

хандлага [45.41.132.156] 2020-05-11 02:40:49

бүх асуудал сэтгэлгээ, хандлагад л байх шиг. Бид юу ч мөрөөдөж, сэтгэж, бодож чадаж байна. Харин хэрэгжүүлж босгож чаддаггүй. Эцсийн цөм асуудал нь буруу хандлагатай хүн болсных юм уу даа. Хүүхэд наснаас нь эхлээд ямар нэг юм мөрөөдүүлсэн бол тэрийг нь өөрөөр нь гүйцэлдүүлэх, ямар нэг жижиг ч болов зорилго тавиад, тэрэндээ ямар нэг байдлаар дутуу ч болов хүрээд сэтгэл ханах гэдэг мэдрэмжийг эцэг эх, боловсролын тогтолцоо нь ер суулгадаггүй. Сургуулийн жилүүд эхэллээ, битүү онол. Ерөөсөө бодитоор ажилбар гэж юу ч байдаггүй. Ганц хоол хийгээд, ганц мод хөрөөдөөд сандал угсраад, ганц зураг зурж жаазлаад сэтгэл ханаж өөрийгөө мэдрэх мэдрэмжгүй хүн болгож байгаа нь л хамгийн том гашуудал, аймшиг. Нэгэнт иймэрхүү янзаар насанд хүрсэн хүмүүс яах уу? амар хялбар амьдрах аргаа л олно. хийгээгүй зүйлээ хийсэн мэт ярина, чадахгүйгээ чадна гэнэ, будсын хөдөлмөрийг шууд хуулж авна... багш сургагч гадна дотны өчнөөн хүн суртал ухуулга хийж зааж зөвлөөд нэмэргүй болчихсон байдаг....

Зочин [112.96.164.27] 2020-05-11 02:30:11

Aaya ah jildee neg yariltslaga ogsog boljee kkk

Мэндээ [66.181.161.106] 2020-05-11 02:27:45

Ёстой Жентелмень сүрхий ухаалаг сайн эр байна даа. Монгол Оронд минь жаргалтай сайхан амьдраарай. Монголд элэгтэй дажгүй хүн байна.

Зочин [202.131.235.74] 2020-05-11 02:09:37

za ochih gazargui hogiin guilgachingaar l zaalgah bolj dee. Setguulch geh malaa chamd hiih ajil alga uuu

Зочин [202.55.180.106] 2020-05-11 02:04:04

aaaa

Bolij uz [98.253.30.34] 2020-05-11 01:37:39

Za enenees l odoo bid yaj hogjih ve gedgee asuuh uldej dee.

Иргэн [64.119.22.61] 2020-05-11 01:35:52

Өнгөрсөн 30 жилд МАН болон АН-ы эрх баригчид төрийн өмч идэх, бондуудыг идэх, түүнийгээ оффшорт гаргах, төрийн албан тушаал зарах, УБ-ын болон бусад хотын газрыг зарах, ЖДҮ хулгайлж идэх, байгалийг баялгийг хулгайлан өмчлөх, хэт тансаглах зэргээр новшроогүй бол улсын хөгжил шал өөр байх байлаа даа

Зочин [66.181.184.119] 2020-05-11 01:23:55

Олон хүүхэн сольдог гээд байгаа биз

Зочин [172.58.140.228] 2020-05-11 04:02:26

Tiim bololtoi

зочин [202.179.8.210] 2020-05-11 01:02:42

Сэтгүүлчдэд шинэ сэдэв олдохгүй байна уу? өмнөх сэдэвээ дахин дахин гаргаад байх юм.

Зочин [66.181.177.196] 2020-05-11 00:43:10

өмнөх ярилцлага давтаад гаргаад байгаа юм уу, аль эсвэл сэтгүүлчид нь өөр юм асуудаггүй юм уу? зурагдсан пянз шиг нэг л юм л яриад яваад баймааргүйсэн... гайхчихлаа

Зочин [202.179.31.96] 2020-05-11 02:24:04

hudalch bish uchiraas ter shu dee. Harin ene zaluugiin tosoluud ni bieleesei. Ene zaluugiin buh moroodol ni buteh boltugai.

Зочин [203.91.115.38] 2020-05-11 02:20:36

чам шиг өдөр шөнөгүй сайт шагайгаад суудаг хүн гэж хаана байхав дээ. Бусад үзээгүй олж хараагүй над шиг хүмүүст нь хэрэгтэй байдаг юм аа. Би Би си , си н н ийнхэн ч гэсэн мэдээгээ зурагдсан пянз шиг давтаад л байдаг биз дээ. Тун сайхан , хэрэгтэй ярилцлага байна. Сэтгүүлчид баярлалаа.


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.