"Аэрофлот"-оос захиалсан тийзээ өөрчлөхөд торгууль хүлээхгүй
Коронавирусийн цар тахлаас шалтгаалан дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс 2020 оны тавдугаар сарын 1-нээс өмнө захиалсан тийзийн хуваарьтаа өөрчлөлт хийх боломжийг "Аэрофлот" компани олгож байгаагаа зарлажээ. Захиалсан тийзийнхээ хуваарьт өөрчлөлт оруулахаар бол тодорхой хэмжээний торгууль төлөх ёстой боловч дээрх шийдвэрийн дагуу торгуульгүйгээр өөрчлөх боломжийг олгосон байна. Тийзийн өөрчлөлт хийхийн тулд заавал борлуулалтын оффис дээр биеэр очих шаардлагагүй гэнэ.
Журам ёсоор 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх нислэгийн тийз захиалсан зорчигч эхний удаа өөрчлөлт хийн ирэх оны дөрөвдүгээр сарын 30 хүртэлх хугацаанд тийзээ сунгахдаа нислэгийн чиглэл, тийзийн ангиллаа солиулаагүй бол үнийн зөрөөг төлөхгүй, харин нислэгийн чиглэл, ангиллаа сольсон, мөн 2021 оны дөрөвдүгээр сарынм 30-наас хойш болгон нислэгийн өдрөө солиулсан бол үнийн зөрүүг зорчигч төлөх аж. Мөн шинээр тийз захиалах бол 15 хувийн хөнгөлөлт олгоно гэжээ.



















.jpg)













































Г.ЗАНДАНШАТАР: Монгол хүлгийн босоо цагаан хийморь дэлхийд мөнхөд дуурсаг
Олон улсын Физикийн 56 дугаар олимпиад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид бүгд медаль хүртжээ
Богдхан уулын дархан цаазат газар төрийн бүх үйлчилгээг e-business.mn системд шилжүүллээ