Сэлэнгэ аймагт авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 42.6 хувиар буурчээ

Ц.Анударь / Орон нутаг

Сэлэнгэ аймаг нь 109.255 мяган хүн амтай бөгөөд аялал жуулчлалын онцгой бүс нутагт хамаардаг ба хүн ам, тээврийн хэрэгсэл, мал, аж ахуй, газар тариалан эрхлэлт, дамжин өнгөрдөг иргэдийн тоогоороо бусад аймгуудтай харьцуулахад их байдаг.

Түүнчлэн зуны улиралд Сэлэнгэ аймгийг зорин гадаадын болон дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэж, түүнийг дагаад зам тээврийн осол, гэмт хэргийн гаралт ихсэх хандлага ажиллагддаг.

Өнгөрөгч 2019 оны байдлаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган хариуцсан нутаг дэвсгэртээ энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран үр дүнтэй зохион байгуулсанаар зам тээврийн гэмт хэргийг 42.6 хувиар бууруулж амжилттай ажилласан байна.

image

Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, гэмт хэргийг бууруулах чиглэлээр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, зам тээврийн осол давтамжтайгаар үйлдэгддэг газруудад урьдчилан сэргийлэх нөлөөллийн самбаруудыг байршуулан, аймгийн хэмжээнд 5 цэгт тээврийн хэрэгслийн хурдыг тогтмол хэмжиж, хяналт шалгалтыг эрчимжүүлж ажилласан нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахад нөлөөлсөн байна.

Үйлдэгдэн гарч байгаа зам тээврийн осол, гэмт хэрэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хамгаалах малгай бүс хэрэглэхгүй замын хөдөлгөөнд оролцох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй байх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох зэрэг шалтгаанаас үүдэлтэй үйлдэгддэг болох нь тогтоогдоод байна.

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР


Сэтгэгдэл

Jolooch [66.181.181.88] 2020-06-05 00:44:52

Zam haa bnaa pyzdaa govialtaid ner devsheed hudal shaagaad yvj baina muu huur


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.