М.Болдсайхан: Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, онооны жагсаалтыг  долоодугаар сарын 6-нд улсын хэмжээнд зарлана

Н.Алтанцэцэг / Боловсрол

Элсэлтийн ерөнхий шалгалт болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ жил 30900 шалгуулагч, шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 21 мянга нь энэ онд ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхэд, үлдсэн 2900 нь өмнөх онуудад сургууль төгссөн шалгуулагчид байгаа аж. Ингээд Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлын талаар Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ярилцлаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалт долоодугаар сарын 2-5-ны хооронд зохион байгуулагдана. Шалгалтын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Шалгалтын тов БСШУСЯ-ын сайдын саналаар ОУК-ын хуралдаанаар орж долоодугаар сарын 2-5 –ны хооронд зохион байгуулагдахаар батлагдсан. Харин элсэлтийн шалгалт долоодугаар сарын 2-5-ны өдрүүдэд ямар хичээлээр явагдах хуваарийг БСШУСЯ-ын сайдын тушаалаар баталдаг. Энэ тушаал нь хараахан батлагдаагүй байна. Зургаадугаар сарын 15-наас шалгалт өгөх хүүхдүүдийн суудлын хуваарь тодорхой болох ёстой. Одоогийн байдлаар шалгуулагчдын суудлын хуваарилалт нь хийгдчихсэн. Сайдын тушаал удахгүй гарчих байх.

НЭГ ШАЛГАЛТЫН ТАНХИМД НЭГ ХЯНАГЧ БАГШ АЖИЛЛАХААР ТООЦООЛСОН

-Одоогийн нөхцөл байдалтай холбогдуулан олон хүнийг нэг дор цуглуулахгүй гэж байгаа. Шалгалт авах анги танхимаа яаж зохицуулж байгаа вэ?

-Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу шалгалтын анги танхимыг зохион байгуулахдаа нэг ангид байх ширээ хоорондын зайг 1.5-2 метр байхаар тогтоож, суудлын хуваарийг хийж байгаа. Нэг анги танхимд нийтдээ 12 хүүхэд сууж шалгалтаа өгнө. Нэг ангид 12 хүүхэд сууж байгаа учраас шалгалтын анги танхим олон байх шаардлагатай. Өнгөрсөн жилүүдэд 50 анги танхимд шалгалтаа зохион байгуулж байсан бол энэ жил 85 шалгалтын байранд зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад байна. Эдгээр 85 шалгалтын байранд ажиллах хүний нөөцөө бэлтгэж эхэлсэн.

Ирэх долоон хоногоос шалгалтын матеиалыг засахдаа шууд засалтын шилэн технологи нэвтрүүлж, дүн оноог мэдээлэх хүмүүст процессын сургалт эхлүүлнэ. Үүний дараа үргэлжлээд шалгалтын төвүүдэд ажиллах комиссын бүрэлдэхүүнээс сонгох ажлууд хийгдэнэ. Мөн шалгалтын байрууд эрүүл ахуйн ямар дэглэмээр ажиллах, шалгалтын журам яаж өөрчлөгдсөн, хүүхдүүдтэй хэрхэн ажиллах тал дээр ерөнхий зааварчилсан сургалт явагдана. Эдгээр сургалтыг олон хүн цуглуулахгүйгээр цөөн хүнтэйгээр хийх юм. Мөн хянагч багш нарт онлайн сургалт зохион байгуулна. Энэ онд шалгалтын үеэр давхардсан тоогоор 8000 орчим багш ажиллана.

-Нэг ангид 12 хүүхэд шалгалт өгнө гэж байгаа. 12 хүүхдэд хэчнээн хянагч багш ажиллах вэ?

-Энэ жилийн хувьд 85 шалгалтын байранд тархаж ажиллаж байгаа учраас багшийн нөөц хэрэгтэй болж байгаа. Нэг шалгалтын танхимд нэг хянагч багш ажиллахаар тооцоолсон.

-Хөдөө орон нутагт ч гэсэн анги танхим нэмэгдэж байгаа юу?

-Хөдөө орон нутагт 44 , Улаанбаатар хотод 41 танхимд тус бүр шалгалт авах ажиллагаа явагдана. Өнгөрсөн жилүүдэд хөдөө орон нутагт 22 шалгалтын байр байрлаж байсан бол энэ жил нэг дахин нэмэгдсэн. Үүнийгээ дагаад тухайн шалгалтын байранд ажиллах комиссын тоо нэмэгдэж байгаа. Мөн тухайн байранд ажиллаж байгаа хүмүүсийн томилолтын зардал нэмэгдэхээс гадна шалгалтад орж байгаа хүүхдүүдийн халууныг үзэх, гарын ариутгал хийх, тухайн шалгалтын байранд ариутгал цэвэрлэгээ хийх баг нэмэгдэх юм. 85 шалгалтын байранд нийтдээ 850 орчим хүн ажиллана.

12 ДУГААР АНГИЙН ГУРАВ, ДӨРӨВДҮГЭЭР УЛИРЛУУДАД СУДАЛЖ АМЖААГҮЙ СЭДВИЙГ ОРУУЛАХГҮЙГЭЭР ДААЛГАВРЫГ БОЛОВСРУУЛЖ БАЙГАА

-12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдэд танхимын сургалт зохион байгуулж байгаа. Энэ сургалт хэдий хүртэл үргэлжлэх вэ? 12 дугаар ангидаа судалж амжаагүй сэдвийг шалгалтаас хасаж байгаа гэсэн?

-Коронавирусын тархалт дэгдэлттэй холбоотойгоор хоёрдугаар сарын 10-наас эхэлж БСШУСЯ-ны дэргэдэх байгууллагаас теле хичээлийг явуулж эхэлсэн. Энэ нь хичээлийн агуулгын хоцрогдлыг нөхөх чиглэлийн хичээлүүд юм. Үүнтэй зэрэгцээд боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн шалгалтад зориулсан 1170 минутын хичээлийг Монголын телевизүүдийн холбоотой хамтарч зохион байгуулсан. Мөн дараа нь элсэлтийн шалгалтад бэлдэж байсан хүүхдүүдэд зориулж онлайн давтлагыг сайтаар дамжуулж явуулсан. Шалгуулагч бүрийн бүртгүүлсэн мэйл хаягаар нь долоо хоног бүрийн Лхагва гарагт элсэлтийн шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг цахимаар хүргэж байгаа. Энэ жилийн төгсөгчдөд цахим сургалтыг түлхүү өгч байгаа боловч хүүхдүүдийн хувьд теле хичээл, онлайн хичээл бүх хүүхдүүдэд тэгш очиж байна уу гэдэг нь тодорхойгүй.

Интернетийн сүлжээ муутай, хөдөө байгаа малчин айлын хүүхдүүд болон алслагдсан сумын хүүхдүүд бүрэн гүйцэд хэрэглэж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй байгаа учраас энэ жилийн элсэлтийн шалгалтын сэдэвт даалгаврыг боловсруулахдаа 10, 11 дүгээр ангиийн хичээлээр судалсан агуулгыг бүрэн хамруулсан. Харин 12 дугаар ангийн гурав, дөрөвдүгээр улиралд судалж амжаагүй агуулгыг оруулахгүйгээр даалгаврыг боловсруулж байгаа.

-Энэ жил 12 дугаар анги төгсч байгаа хүүхдүүд Монгол хэл бичгийн шалгалт өгөхгүй. Өнгөрсөн жил Монгол хэл бичгийн шалгалт өгөөд босго оноогоо авч чадаагүй хүүхдүүд яах вэ?

-Энэ жил 28650 хүүхэд ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн. Эдгээр хүүхдүүдээс 28 мянган хүүхэд элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байгаа. Өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургууль төгссөн 2900 хүүхэд элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Ингэснээр энэ жил нийтдээ 30900 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Монгол хэл бичгийн шалгалтыг гуравдугаар сарын 28-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Энэ төлөвлөлт бүх нийтийн хөл хориотой холбоотойгоор цуцлагдаж, дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулахаар хойшлуулсан боловч хөл хориог сунгасан учраас Монгол хэл бичгийн шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалттай хамт зохион байгуулахаар болсон.

Иймээс Монгол хэл бичгийн зохион бичлэгийн даалгаврыг цаг хугацааны хувьд засах боломжгүй байгаа тул Засгийн газраас энэ жил Монгол хэл бичгийн шалгалтыг цуцалсан. Ирэх жилээс энэ шалгалт хэвийн үргэлжилнэ. Өнгөрсөн жилүүдэд Монгол хэл бичгийн шалгалт өгөөд босго онооны болзол хангаагүй хүүхдүүдээс энэ жил их дээд сургуульд элсэхэд Монгол хэл бичгийн батламж шаардахгүй.

ДҮН ОНОО, ЗАСАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОНЛАЙНААР ХҮРГЭНЭ

-Энэ жил шалгуулагчдын дүнг шууд засаад мэдээлэх үү?

- Шалгалт авч дууссаны дараа шууд засалтыг шилэн технологи ашиглаж, шалгуулагчдын дүн оноог засаж мэдээлэх ажил хийгдэнэ. Улсын онцгой комиссын өгсөн зааврын дагуу олон хүнийг нэр дор байлгахгүй байх үүднээс дүн оноо засалтын үйл ажиллагааг онлайнаар хүргэнэ. Тухай шалгалт өгсөн байр болгон дээр цахим хаягны линк байршуулна. Энэ линкээр орж шалгалтын засалтын үйл ажиллагаа болон дүн онооны талаарх мэдээллээ авах боломжтой. Долоодугаар сарын 6-нд улсын хэмжээнд дүн, онооны жагсаалтыг нийтэд зарлана. Долоодугаар сарын 7, 8 –наас эхлээд бүх их дээд сургуулиуд онлайнаар элсэлтээ зохион байгуулна. Ерөнхийдөө шалгалтын бүх үйл ажиллагаа долоодугаар сарын 22 гэхэд дуусгавар болсон байна.

-Жил бүр шалгуулагчдын дунд тест задралаа гэдэг асуудал яригдаг. Үүнд яаж хяналт тавьдаг вэ?

- Элсэлтийн шалгалтын сэдэв, даалгавар боловсруулах ажил зургаадугаар сарын 3-наас эхэлсэн. Улаанбаатар хотоос зайдуу, гар утас интернетийн сүлжээ ордоггүй обьектыг сонгон авч тэндээ ажиллаж байна. Тухайн обьектыг бүрэн камержуулж, нийслэлийн хэв журмыг хамгаалах тасгийн цагдаагийн хамгаалалт дор явуулдаг. Ерөнхийдөө хичээл болгоноор гурван багш, нийтдээ 30 багш ажиллаж байна. Багш нарын боловсруулсан сэдэв даалгаврыг хэвлэх, хүүхэд болгонд зориулж савлаж уутлахад нийтдээ 70 хүн тусгай объектод ажиллаж байгаа. Тухайн обьектод гаднаас хүн нэвтрүүлэхгүй, дотроос хүн гаргахгүй байх зарчмаар ажилладаг. Мэдээлэл задалж болох гар утас, диск, компьютер зэрэг бүх зүйлийг цагдаа хурааж авч байгаа. Зөвхөн боловсролын үнэлгээ тавьсан гарын авлага дээр ажилладаг. Савлаж битүүмжилсэн шалгалтын материалыг Тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийн алба хүлээн авч, шалгалтын төвүүдэд хүргэж өгдөг.

Иймээс шалгалтын сэдэв, даалгавар задрах ямар ч боломжгүй. Ер нь нийгмийн дунд жил бүр нэгдсэн шалгалтын сэдэв, даалгавар задардаг. “Түлхүүр” зарна гэдэг мэдээ мэдээлэл байнга явдаг. Энэ нь хүүхдүүдийн өндөр оноо авах гэсэн хүсэл эрмэлзэл, эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ сайн сургуульд оруулах гэсэн эмзэг сэдэв дээр дөрөөлж, амар хялбар аргаар ашиг орлого олох гэсэн хуурамч хаягаас нийтэлдэг. Мөн санаатай болон санамсаргүй байдлаас элсэлтийн шалгалттай холбоотой хуурамч мэдээлэл гардаг. Боловсролын үнэлгээний төвөөс Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагт хандан тухайн хуурамч хаягийг хаалгуулж, худал мэдээл оруулсан хүнийг олж илрүүлэх арга хэмжээ авдаг. Иймээс шалгуулагчид элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн албан ёсны сайтаас авах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

-Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа.


Сэтгэгдэл

amoxycillin1st.com [193.202.83.201] 2020-11-01 03:36:29

amoxycillin1st.com https://amoxycillin1st.com/

amoxil 250 mg [212.60.21.79] 2020-10-21 20:15:32

amoxil 250 mg https://amoxycillin1st.com/

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:09:52

cemIM9 http://pills2sale.com/ levitra nizagara

washington dc cbd [89.28.10.242] 2020-09-28 16:46:56

zKYsHv This website certainly has all the information I needed concerning this subject and didn at know who to ask.

generic viagra india [83.171.253.36] 2020-09-23 12:41:18

generic viagra india https://www.jueriy.com/

buy viagra online with a prescription [84.54.58.236] 2020-09-18 11:06:41

buy viagra online with a prescription https://mymvrc.org/

buy hydroxychloroquine [194.104.10.129] 2020-09-16 19:22:21

buy hydroxychloroquine https://chloroquine1st.com/

sildenafil 100mg [5.183.255.245] 2020-09-02 19:21:35

sildenafil 100mg https://mymvrc.org/

buy hydroxychloroquine online uk [185.250.44.136] 2020-08-30 20:43:32

buy hydroxychloroquine online uk https://chloroquine1st.com/

albuterol sulfate inhaler coupon [45.148.233.113] 2020-08-22 23:28:50

albuterol sulfate inhaler coupon https://amstyles.com/

ventolin inhaler generic price [91.204.14.163] 2020-08-21 20:59:13

ventolin inhaler generic price https://amstyles.com/

keflex pills [45.80.104.25] 2020-08-21 18:14:29

keflex pills https://keflex.webbfenix.com/

goodrx cephalexin [45.80.104.177] 2020-08-18 13:50:09

goodrx cephalexin https://keflex.webbfenix.com/

hydroxychloroquine brand name [89.191.226.143] 2020-08-12 22:57:00

hydroxychloroquine brand name https://webbfenix.com/

generic naltrexone for sale [185.233.187.234] 2020-08-02 03:54:37

generic naltrexone for sale https://naltrexoneonline.confrancisyalgomas.com/

prednisone cost at walmart [193.202.81.93] 2020-07-31 04:10:16

prednisone cost at walmart https://bvsinfotech.com/

how long does cialis last [85.202.195.155] 2020-07-21 22:18:07

how long does cialis last http://cialislet.com/

viagra going generic [81.22.47.127] 2020-07-18 23:27:36

viagra going generic http://viacheapusa.com/

cheapest 100 viagra uk [194.104.10.118] 2020-07-17 20:58:59

cheapest 100 viagra uk https://cleverviagra.com/

best place to buy generic viagra online [81.22.47.25] 2020-07-16 13:49:54

best place to buy generic viagra online https://www.viagenupi.com/

best place to buy generic viagra online [81.22.47.25] 2020-07-16 13:49:49

best place to buy generic viagra online http://viagenupi.com/

hydroxychloroquine sold over the counter [83.142.54.160] 2020-07-09 05:26:15

hydroxychloroquine sold over the counter https://azhydroxychloroquine.com/

keflex price walgreens [176.119.141.77] 2020-07-05 22:49:47

keflex price walgreens https://keflex.webbfenix.com/

cost of generic cialis at walmart [193.203.8.65] 2020-07-05 18:42:02

cost of generic cialis at walmart http://www.cialisles.com/

amoxicillin over counter cvs [83.142.54.253] 2020-07-03 16:01:02

amoxicillin over counter cvs https://amoxycillin1st.com/

naltrexone prices [95.181.176.236] 2020-06-24 21:50:00

naltrexone prices https://naltrexoneonline.confrancisyalgomas.com/

ACrapeCantani [104.238.39.31] 2020-06-24 12:05:32

<a href="https://cialisle.com/">cialis ED</a>

cialis 20 mg best price [46.161.61.24] 2020-06-23 19:29:09

Pretty nice post. I just stumbled upon your blog and wished to say that I've really enjoyed surfing around your blog posts. After all I'll be subscribing to your feed and I hope you write again soon! https://www.wisig.org/

ACrapeCantani [104.238.39.5] 2020-06-23 18:18:12

<a href="https://cialisle.com/">buy cialis online without prescription</a>

is chloroquine over the counter [212.60.21.171] 2020-06-22 11:03:24

is chloroquine over the counter https://chloroquine1st.com/

tadalafil generic usa [85.202.195.212] 2020-06-20 00:01:39

tadalafil generic usa http://genericalis.com/

ACrapeCantani [104.238.39.154] 2020-06-19 12:23:30

<a href="https://cialisle.com/">cialis 2020</a>

generic cialis [212.119.45.196] 2020-06-19 12:17:28

generic cialis http://genericalis.com/

ХҮН НАМ [150.129.140.238] 2020-06-12 01:05:53

САЙН БАЙНА УУ АМЬДРАЛ МИНЬ ГЭЭД АМЬДРАЛЫН ҮҮДИЙГ НЭЭН ОРЖ БУЙ ДҮҮ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ ХҮН НАМЫН АХ ЭГЧ НАР НЬ


34 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.