“Буянт-Ухаа” нэрээр Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Б.Лхамаа / Нүүр

Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 455 тоот тогтоолын дагуу өнөөдөр /2020.7.01/ Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нэрийг “Буянт-Ухаа” болгон албан ёсоор өөрчиллөө.

Харин Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудлыг “Чингис хаан” олон улсын нисэх буудал хэмээн нэрийдхээр болж байна.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяанд олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ болон онцгой байдал иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглагдах юм.

Гэхдээ одоогоор Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас агаарын хөлөг буух, хөөрөх үйл ажиллагаа албан ёсоор эхэлтэл “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын өмнөх үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.

Өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас МИАТ ТӨХК олон улсад тусгай үүргийн нислэг үйлдэж байгаа бол Хүннү эйр, Аэромонголиа авиа компаниуд орон нутагт хуваарьт нислэг үйлдэж байна.

image


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:21:27

6oXNri http://pills2sale.com/ levitra nizagara

zochin [103.111.68.3] 2020-07-02 02:38:22

Утаа хөшиглөн байдаг газар даа. хөшгийн хөндийн нисэх буудал Маш их салхитай

Зочин [150.129.140.108] 2020-07-02 01:13:05

Yalt ch ugui haanyhaa neriig uguhgui bol bolohgui bsan yumas...manai tuuhiig hulgailah gesen hulgaich nar manaihyg toirood zunduu bn..siimhiig aldahgui sh te...

Зочин [202.126.88.159] 2020-07-02 00:02:12

Өөр улсын буудал энэ нэрийг авчихвал та нар түрүүлж авахгүй яасан юм гээд шалчигнах болно. Учир нь онгоцны буудлын нэр давхцах боломжгүй юм !

Hmmmmm [71.163.36.136] 2020-07-01 19:21:50

Yuun. Tom nertei jijighen ambaaaar beee zailuul

Нисэхийн Иргэн [202.126.88.180] 2020-07-01 14:36:23

Хуучин дэнжээрэй Буянт-Ухаа нэртэй тохирсон нэр байсан.

Зочин [64.119.20.213] 2020-07-01 13:38:44

Манай нисэх буудлууд хэтэрхий жижиг, үйлчилгээний соёл дутмаг мөртлөө нэг их том нэр өгөөд байх юм. Чингис гэдэг нэрийг маш том болж өгвөл дэлхийн хэмжээнд гайхшруулсан бүтээн байгуулалтад л өгмөөр санагддаг. Шинэ буудал ч гэсэн энэ нэрээрээ явбал малгай нь томдсонтой адил зүйл болно доо. Хэнтий аймгийн төвийг ч гэсэн Чингис гэж нэрлэсэн нь маш тохирмжгүй зүйл болсон шүү. Хуучин нэр нь тэртэй тэргүй ӨНДӨР ХААН гэж харин ч хүндэтгэлтэй нэрлэсэн байсан байна лээ. Энэ бүгдийг эргэж нэг хармаар юм даа. Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэдэг л болж байх шиг.

zochin [202.126.90.20] 2020-07-01 11:31:38

Buyant ukhaa gedeg huuchin ner ni ene jijig buudaldaa mash tohiromjtoi. Buyant uhaa gej ter saikhan denjiin nereer sots niigmiin ued nerlegdej baisan.

Зочин [150.129.143.37] 2020-07-01 11:27:21

ийм жул буудлыг чингис хаан гэж нэрлэх хэрэггүй л бсан юм хөшигт гэсэн гоё нэр байхад


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.