Ж.Дэлгэрсайхан: Урд хөрш манайхаас нүүрс авахгүй байх ч боломжтой. Харин манайх нүүрсээ урд хөрш рүү гаргахгүй байж чадахгүй

Aдмин / Эдийн засаг

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Цар тахлаас үүссэн эдийн засгийн хүндрэл харьцангуй сайжирч байна. Түүхий эдийн экспорт ч нэмэгдсэн. Цаашид энэ эрчээ хадгалж, экспортоо нэмэх боломж бидэнд байна уу?
-Монгол Улсын эдийн засаг эмзэг, цөөн салбараас хамааралтай. Ялангуяа эрдсийн бүтээгдэхүүний экспортоос хамааралтай учраас бид цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралд хүчтэй өртсөн. Цар тахлаас иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах ажлаа зөв зохион байгуулсан ч эрсдэл нь эдийн засагт туссан. Үүний илрэл нь Монгол Улсын эдийн засаг нэгдүгээр улиралд 10.9, хоёрдугаар улиралд 9.7 хувийн уналттай гарснаас харагдаж байгаа юм.

Саяхан гарсан статистик үзүүлэлтийг харвал энэ уналтаасаа харьцангуй сэргэж байгаа дүр зураг харагдаж байна. Тухайн үед экспортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулах 30-40 хувийн уналттай байсан. Одоо харьцангуй сэргэж, экспорт, импортын хэмжээ 20 орчим хувийн бууралттай байна. Гадаад худалдааны эргэлт ч гэсэн нөхөгдөж байгаа нь ажиглагдаж байна. Оны төгсгөлд экспортын хэмжээг нэмж чадвал өмнө нь орж ирсэн цохилтыг саармагжуулах боломж бий.

-УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2020 оны төсөвт тодотгол хийлээ. Өндөр алдагдалтай төсөв баталсан гэж судлаачид шүүмжилж байна. Харин та ямар байр суурьтай байна вэ?
-Нөхцөл байдал хүнд байгааг бид ойлгох хэрэгтэй. Сангийн яамны төсөв, санхүүгийн боломж, бололцоо хязгаарлагдмал. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн цар хүрээ, боломжтой харьцуулахад маш их хэмжээний алдагдал болно. Мэдээж бид цар тахалтай холбоотой иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зэрэгт тодорхой хөтөлбөрүүд зарласан.

Энэ хөтөлбөрийн зардал нийт дүнгээрээ зургаа орчим их наядад хүрсэн. Ялангуяа нийгмийн халамжийн чиглэлээр маш их зардал гаргасан. Энэ нь их хэмжээний төсвийн алдагдал хүлээхэд хүргэж байгаа юм. Хүнд нөхцөл байдалд зайлшгүй авах арга хэмжээ байсан. Гэхдээ шүүмжлэлтэй хандах зүйл бий. Тодруулбал, төсвийн хүрээн дэх хөрөнгө оруулалтын зардал, урсгал зардлуудыг танаж чадаагүй. Хөрөнгө оруулалтын зардлуудыг царцаах боломж байсан гэж эдийн засагчид үзэж байгаа. Би үүнтэй санал нэгдэж байна. Хоёрдугаарт, энэ зардлыг царцаахгүй, төсвөөр дамжуулж эдийн засгаа дэмжих нь гэвэл үүнийгээ илүү оновчтой байдлаар тусгах ёстой байсан.

Тухайлбал, онцгой хүлээгдэж буй эрчим хүч, дэд бүтцийн чиглэлээр зоримог шийдвэр гаргаж, санхүүгийн нөөцөө энэ чиглэлд төвлөрүүлсэн нь зөв байв. Ингэснээр төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэж, оновчтой төсөв байхаар байлаа. Тиймээс л “Төсвийн алдагдал өндөр байна. Илүү бууруулах боломж байсан” гэх шүүмжлэлүүд гарч байгаа юм.

-Азийн хөгжлийн банкнаас манай эдийн засгийг 2020 онд -2.6 хувиар агшина гэсэн судалгаа гаргажээ. Тэгэхээр эдийн засаг хүнд байгаа юм биш үү?
-Манай эдийн засаг оны эцсийн гүйцэтгэлээр өндөр хувиар унана гэж байгаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргээс шалтгаалж эдийн засгийн үзүүлэлт харьцангуй өссөн. Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн хавар гаргасан судалгаагаар 1.6 орчим хувиар унана гэж таамаглаж байсан. Харин саяын судалгаагаар эдийн засгийн нөхцөлийг илүү гутранги харсан байна.

Монгол Улсын эдийн засагт цар тахлын нөхцөл байдал өнгөрсөн хавраас илүү хүндээр тусна гэсэн сануулга гэж ойлгож байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн экспортын хэмжээ, эрдэс бүтээгдэхүүний үнэ буурахгүй бол эрсдэл үүсэхгүй. Дээр нь манай хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн хямралд бага өртсөн. Хөдөө аж ахуй, газар тариалангийн гүйцэтгэлийн үр дүн тун удахгүй гарна. Эндээс эдийн засгийн эерэг үр дүн гарна гэж найдаж байна. Манай улсын эдийн засаг оны эцэст хасах руу орох нь тодорхой. 2009 онд манай эдийн засгийн өсөлт хасах руу орж байсан. Гэхдээ 2.6 хувийн уналтад хүрэхгүй байх.

-БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй хэвлэлд өгсөн ярилцлагадаа тус улсын нүүрсний хэрэглээ багасаж байгаа. Манай улсын эдийн засгийг харгалзаж нүүрс авч буйгаа мэдэгдсэн. Тэгэхээр үүнд манайх анхаарал хандуулах шаардлагатай болов уу. Урд хөрш нүүрсний экспортоо багасгавал манай эдийн засаг дахин хүнд байдалд орно шүү дээ?
-Бид байдлыг бодитоор харах ёстой. Үүнийг үндэслэлтэй мэдээлэл гэж ойлгож байгаа. БНХАУ жилд дөрөв орчим тэрбум тонн нүүрс олборлодог. Сүүлийн жилүүдэд энэ тоо харьцангуй буурсан. Гэхдээ энэ тоо манай улсын энэ жил олборлохоор төсөөлсөн 42 сая тоннтой харьцуулахад асар их тоо.

БНХАУ өөрөө асар их нүүрсний нөөцтэй. Мөн гангын үйлдвэрлэлээ багасгаж, нүүрсний хэрэглээнээс татгалзаж байгаа учраас энэ мэдээлэл үндэслэлтэй гэж үзэж болно. Урд хөрш манайхаас нүүрс авахгүй байх ч боломжтой. Харин манайх нүүрсээ урд хөрш рүү гаргахгүй байж чадахгүй. Тус улсын Элчин сайд хатуу боловч үнэн үгийг хэлсэн. Дээр нь манайх нүүрсний импортын тэргүүлэх байр сууриа алдах магадлалтай байна.

-Эдийн засгаа солонгоруулна гэж ярьдаг ч нүүрсний экспортоос шууд хамааралтай байна. Цаашид бид яах ёстой вэ?
-БНХАУ манай худалдаа эдийн засгийн том түнш хэвээр байх болно. Тиймээс бид том хөрш улстай эрдсийн талаар харилцахаас гадна өөр чиглэлд эдийн засгийн сууриа тэлэх хэрэгтэй. Ялангуяа, эрдсийн салбартаа нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах шаардлагатай. Зэс хайлуулах, нүүрс угаах ган төмөрлөгийн үйлдвэрүүд байгуулах зэрэг хүнд үйлдвэрлэлийн салбаруудаа дараагийн шатанд гаргамаар байна. Эдийн засгийг солонгоруулах, олон тулгууртай болгоно гэж ярьж байгаа ч өнөөдөр Монгол Улсын хөгжүүлэх урт хугацааны үндэслэл бий бодлого, бэлэн төлөвлөгөө алга.

-Ирэх жил манайх бондуудын өрөө төлнө. Гэтэл манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулна гэх мэдээлэл бий. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-2016 онд манай зээлжих зэрэглэл нэлээд буурсан. Харин 2017 оноос сэргэж, өнөөдрийг хүртэл тогтвортой байгаа. Өнгөрсөн хавар бидний зээлжих зэрэглэлийг голлох агентлагууд хэвээр хадгаллаа. Нэг агентлаг төлвийг нь сөрөг болгосон. Ирэх сард голлох агентлагууд зээлжих зэрэглэлийг тодорхойлж эхэлнэ. Энэ тохиолдолд зээлжих зэрэглэл буурах хоёр том эрсдэл байна. Нэгдүгээрт, Монгол Улсын өр нэмэгдсэн. Цар тахалтай холбоотой Засгийн газрын өр нэлээд ихэссэн. Дээр нь өндөр алдагдалтай төсөв баталлаа. Тэгэхээр санхүүгийн байдал сөрөг тал руугаа явж байна гэсэн үг. Энэ нь манай зээлжих зэрэглэлийг бууруулах гол эрсдэл болно.

Зээлжих зэрэглэлийг бууруулахад төсвийн алдагдал, төлбөрийн тэнцэл, өрийн хэмжээ голлох нөлөө үзүүлдэг. Хоёрдугаарт, бид саарал жагсаалтаас гарч чадах эсэхээс шалтгаална. Саарал жагсаалтаас гадна манайх Европын холбооны эргэлзээтэй жагсаалтад орчихсон байгаа. Саарал жагсаалтаас аравдугаар сард гарч чадах эсэх нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төвшинд нөлөө үзүүлнэ. Зээлжих зэрэглэлийн асуудал манайд чухал. Учир нь бид дараа жил өрийг өрөөр дарах уу, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран дахин хөтөлбөр хэрэгжүүлэх үү гэх сонголтыг хийнэ.

-Манай улс саарал жагсаалтаас гарах болзлоо хангасан гэж албаныхан хэлж байгаа. Гэтэл энэ асуудал шийдэгдэхгүй хэвээр байна. Иргэдийн сэтгэл зүйг тайвшруулах арга уу?
-Өмнө нь саарал жагсаалтад орж байсан түүхийг харвал дунджаар 18-24 сар буюу жилийн хугацаанд жагсаалтаас гарч байсан нь ховор. Бид өнгөрсөн жилийн өдийд буюу аравдугаар сард саарал жагсаалтад орж байсан. Ингээд бидэнд дөрвөн чиглэл, зургаан даалгаврыг бидэнд өгснөөс гурвыг нь хоёрдугаар сард, үлдсэнийг нь зургадугаар сард биелүүлсэн. Тэгэхээр ФАТФ-ын намрын хурлаар саарал жагсаалтаас гарах эсэх нь шийдэгдэнэ. Бид одоо гарч чадвал уг жагсаалтаас харьцангуй хурдан гарч байгаа тохиолдол болох нь.

image


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.237] 2020-09-21 03:34:43

Монгол улсын эдийн засгийн ихэнхи хувь нүүрсний экспортоос хамааралтай байна. Монгол улс гудамжинд түлээ нүүрс зарж мөнгө олж амьдралаа залгуулдаг ядарсан хүнтэй яг адилхан болжээ.

zochin [192.82.65.29] 2020-09-20 07:33:30

одоогоос 30 гаруй жилийн өмнө гадаад руу нүүрс, алт зөөж бадар барилгүйгээр бүгдээрээ ажилтай, бүгдээрээ хоолтой архинд донтсон хүнгүй гуйлга гуйдаг хүнгүй, бүгд бичиг үсэгт тайлагдсан бүгд боловсролтой, өөрсдөө бүх хувцас хунар хоол ундаа бэлтгээд, хүнээс гуйхгүйгээр амьдраад бсансан даа

Монголын хөгжлийн "гайхамшгийг" дурсвал ... [202.131.225.53] 2020-09-21 01:41:27

СЭВ буюу Эдийн засгийн харилцхн туслалцах зөвлөл гэж Москвад төвтэй байгууллага байсныг мэдэж байгаа биздээ? Монголд бизнес ямарч ашиггүй байхад чинь Монголруу өчнөөн их рублийн хөрөнгө оруулалт хийгээд л байсан. Үүнийг хийх болсон шалтгаан нь Монголыг тухайн үеийн Хятад, Афганистан, Эфиоп, Анголад гайхуулахын тулд зохиомлоор сурталчилж байсан юм. Тэгээд энэхүү ашиггүй "зээлийг" 2000 оны эхээр Энхбаярын засгийн газрын үед ОХУ гэнэт тэглэж "барагдуулсан" санагдаж байна. Ийм л байдлаар 1970-80-аад оны үед "үзэл суртлын" тэмцлээс болж бид, монголчууд, завшиж сайхан амьдарч байсан юмдаа.

нуурсчин [103.212.119.129] 2020-09-19 05:53:29

санаагаар болдог бол эндээс нуугээд далайн эрги дагуу очмоор байна. нуурс улс ундэстний хувь тавиланг шийдэх шидэт эрдэнэ болно чинээ санаагуй

Нүүрснээс өөр ашигт малтмалаа олборлож, баяжуулж гаргая аа [59.153.112.224] 2020-09-18 23:45:09

Яаралтай нүүрснээс өөр экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэмээр байна. Уул уурхай салбараа алаглуулмаар байна. Хэрэв нүүрс хэрэггүй бол өөр дэлхийн бүх улсад хэрэгтэй уул уурхайн бүтээгдэхүүн олборлоод, ядаж эхний шатны боловсруулалт хийгээд гаргах хэрэгтэй байна.

Зочин [172.58.140.228] 2020-09-18 21:05:55

Jungaa delfersaihan hol ochij hutsaa

Zocnin [68.145.61.75] 2020-09-18 15:26:25

Ta bol oor manajmenteer ajillah yostoi busuu Huatadiin tald buuj ogson yaritslaga ogcn huatadiin tagnuuluudiin idesh bolj bhaar bid huatadaas oor orond nuursed importloh bolomjtoi geed daraa daraagiinhaa tosliig bolowsruulaad geree hiigeed yawj bh tiim manejment bidend heregtei bna Za tegeed iimerhuu buult hiisen yum yariad bgaa yaritslaguud ulig domog OOR BIDEND YAMAR GARTS BNA GEDGIIG M NEEH AJIL HEREG BOLGOH NI TSNII UUREG BISHUU

Zochin [174.237.7.231] 2020-09-20 21:58:36

Chi hugshuuuu gazar nutgiiiinhaa bairshiliig haraldaa... asar ih hyazgaarlagdmal bairshiltai. Hyatad gants hilee haah ch yumuu, eshul mongoloos avdag buteegdehuuuniiig zogsooohod l mongol shuud l dampuurna. Hyatadad ch tegeh burden bolomj ni baigaa.tseejee deldehees umnu nuhtsul baidliiig boditoor harj sur. Za hyatad baraaa avahaa baichihlaaaa gehed.... hend haana ashigt maltmalaaa zarmaaar baina....

Р [66.181.161.119] 2020-09-18 13:22:24

Төрийн алба хаагч нэртэй залхуучуудыг цомхотгож бүтээн байгуулалтанд оролцуулах хэрэгтэй

Зочин [103.212.119.129] 2020-09-19 05:44:40

яг тийм

Г [66.181.161.119] 2020-09-18 13:08:45

Ард түмэндээ чөлөөтэй бизнес хийх эрхийг өг. Өр зээл бүү тавь.

төрийн чадавхи [66.181.188.186] 2020-09-18 12:23:54

төр цомхон бөгөөд чадварлаг бүтэцтэй. тууштай эх оронч бодлоготой. гэмт хэрэгтний бүх хөрөнгийг улсын орлого болгож. ажилгүйн татвар бий болговол монголын газао шороог зөөх шаардлагагүй

ок [103.57.95.233] 2020-09-18 07:54:07

бид юмсыг харах өнцөг, шийдэх арга барил, тэмцэх зам, уншиж байгаа ном, бүх юмаа монголчууддаа өөрчлөх шаардлагатай байна

Зочин [103.57.95.233] 2020-09-18 11:15:20

1-т бидний тархийг 3-үеэр нь яг ингээд хятад орос хоёр л шийдчихнэ гээд кодлоцон, яаж өөрсдөө хөгжиж гарах вэ гэхийн оронд дандаа л орос хятадын царайг харсаар байгаад сурцан, мэдээж өөрсдөө ингэж сэтгэж байгаа юм чинь нөгөө хоёр нь ч гэсэн манайд цэвэрлэгчийн орон тоо байна гэж л хэлдэг бас ингэж тулгадаг ийм болохооор бид орос хятадын цэвэрлэгч хийсээр хэдэн үеэрээ амьдралаа цаашид ингэж амьдарч болохгүй гэдгийг чинь бүх монголын түүх харуулж байна шдэээ, тэгээд ч яг үнэндээ оростой, хятадтай худалдааны ашиг бол нээрээ үнэхээр байхгүй шдээ, бид өөр аргаар , өөр замаар, өөр менталт, хандлагаар хөгжихгүй бол үнэхээр болохоо байсан

Монголын асуудлыг 2 хөрш л шийдэчихэн ш дээ. [202.131.225.53] 2020-09-18 09:22:43

Уншаад уншаад "бодын туурай дөрөв" гэдэг нь болно ш дээ. Номонд бичсэн зүйл бол Хятад, Оросын ц-а-а-а-а-на байдаг улс оронд хэрэгжиж болно. Харин социалист Хятад, авторитар Оросын хооронд ХАВЧУУЛАГДСАН Монголд бол хэрэгжихгүй. Иймд 2 хөрштэйгөө л хэл амаа олж, бүс нутгийн "хөдөлмөр хуваарьлалтад" оролцох нүх сүвээ эртхэн шиг олж орон зайгаа эдлэх хэрэгтэй байна. Юүн АНУ, юун Европын Холбоо, юүн Дэлхийн банк? Монголын асуудал хамаагүй НААГУУР шийдэгдэж байна.

ок [103.57.95.233] 2020-09-18 07:51:45

монголчууд өнгөрсөн 30н жилийн хандлага зорилго бодлогоор явах юм бол үнэхээр бүтэхгүйээ, бидний сэтгэлгээ бүх юмыг түүхийгээр нь гаргах, тэгээд шийдвэр гаргах хүмүүс нь аймтгай том том өөрчлөлтүүдийг шууд хийдэггүй, өнөө маргааш түмпэн шанагаа яриад л 30 н жил нүүрс ярьсаар дууслаа, ард түмэн бол нэг том зорилгынхоо төлөө хэсэг бүсээ чангалье гэвэл чангалахад бэлэн байгаа, худлаа төсөв, гэж ард түмнийг 30 н жил айлгалаа, яагаад тэр сангийн сайд, дэд сайд нь зоригтой тодотгол хийгээд, энэ тэтгэврийн зээл тэглэх, хувьцаа өгөх, 21000 мянган төгрөг өгөх гээд шал ирээдүйгүй юманд хамаг мөнгө үрж хаячихаад, өнөө маргаашаа аргаацан хандлага амьдралаар дахиад 30н жил явна гэвэл ёстой бүтэхгүй, дахиад түүхий эдийн бааз байдлаар 30 н жил явуул монгол шууд африк болно, энийн оронд та нар Идэрээгийн ПОДКАСТын Датакомын Энхбатын ярилцлагыг бүх монголчууд нэг сонсоод үзээрэй, бид одоо шал өөрөөр сэтгэх хэрэгтэй байна, энэ хэдэн хогын уншисан юмаа дандаа нэг соц хандлагаар яваад сурцан юмнууд ийм

Баттглга [66.181.161.89] 2020-09-18 05:03:12

хэрэгтэй. ЗГ хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдэг боловч хэзээ ч дэмжджггүй. Учир нь гаднын зээл, төсвийн мөнгөөр хийж тэндэр ,шалгаруулалт нэрээр 10%-ийн авилгаа авах сонирхолоор хөрөнгө оруулалтыг хаадаг учраас улс хөгжихгүй байна. Энэ асуудал бүх салбарт байгаа. Ялангуяа Эрчим хүчний салбарт!!!

Баттулга [66.181.161.89] 2020-09-18 04:56:58

йХятадын элчингийн мэдэгдэл бол дипломат ёсыг гажуудуулсан болчимгүй мэдэгдэл. Нүүрс авах авахгүйн тухайд бодитой боловч хувь хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлсний хариуд Монголыг сүрдүүлж байгаа мэт мэдэгдэл бол тэр маанагийн алдаа болохоос дээд түвшнийх биш юм. Чи тааруухан ЭЗ-ч юм.эдийн засагч юм. яагаад ингэж хэлэв!!! Төсөв бүрдэхгүй болсон, Өрүүд төлөгдөх хугацаа тулсан ийм хүнд үед төсвийн мөнгийг үр ашигтай том хөрөнгө оруулалтад зарцуулах тухай ярьж байдаг. Зөв бодлого баривал тэр үр ашигтай өгөөжтэй том төслүүдэд чинь хөрөнгө оруулагчид хангалттай олдохоор байгаа.энэ хөрөнгө оруулалтуудыг хувийн хэвшлүүд олох бүрэн боломжтой,хөрөнгө оруулагчид ч сонирхолтой байгаа.Иймд хувийн хэвшлүүд хөрөнгө оруулагчтайгаа хамтрана юм уу өөрсдөө зээл аваад концессийн болон хөрөнгө оруулалтын гэрээгээр хийвэл төрд ямарч ачаалалгүй том төслүүд хэрэгжинэ. Төр үргүй зардлаа танаад төсөвт орж ирсэн хэдийгээ жижг бизнэсийг дэмжих, ард түмнийхээ амжиргааг дээшлүүлэхэд зарцуулах, өрөө төлөхөд зарцуулах

Зочин [66.181.180.9] 2020-09-18 04:35:08

Манайхаас дутахгүй чанартай, манайхаас асар их нөөц бүхий нүүрсээ Орос, Австрали гээд улс Хятадад нийлүүлсээр байна, тэдний нүүрсэд квот тогтоосон, манайхаас бол одоогоор хэмжээ тогтоохгүй авч байна. Хятадад нүүрсээ зарах гэж царайчилсан улс олон байна. Манай экспортын үндсэн бүтээгдэхүүн ганц нүүрс. Хоёр талд улсын хилийг хаагаад суучихсан 2 гүрэн хоорондын "бид бат цул нэгдэлтэй" -гээ албан ёсоор мэдэгдэж байгаа цаг үед байгаагаа бид "өглөө бүр" санаж байх хэрэгтэй шүү

2-хон хөрштэй улсын зовлон. [202.131.225.53] 2020-09-18 04:28:41

Хятадаас гүнээ хамааралтай, бараг хараат эдийн засагтай гэдэгээ бид ойлгох хэрэгтэй. Орос, Хятадын зах зээлүүд л Монголоос бараа, бүтээгдэхүүн авахгүй бол бид энд бүтээсэн зүйлээ шингээж ашиглах ямарч боломжгүй ш дээ. Хятад, Энэтхэг 2-ын хооронд байдаг Бутан улс яаж оршдог гэж бодож байна? Мөн энэ 2-ын хооронд байдаг Төвд нутаг эдийн засгийн хувьд хэцуу байдалд байдаг.

Зочин [103.80.210.183] 2020-09-18 03:56:07

энэ их мөнгөний хэрэг алгаа. төсвөөс хусдаг хулгайчууд л гаргаж зарах гээд үхээд байгаа шүү дээ.

Зочин [202.126.89.228] 2020-09-18 03:47:32

Үнэн. Тийм болохоор хурдан төмөр замаа дуусгаад зүүн тийш япон солонгос руу гарц хайж хятадаас хамааралгүй болох хэрэгтэй байна. Тэр болтол хятадын ая талыг олсгээд л сууж байхаас яахав

Зочин [64.119.25.8] 2020-09-18 11:35:33

1.Газар доогуур тунель ухаж хүрэх 2.Эгц дээшээ агаар мандлаар хүрэх гэсэн санаатай бичсэн байлгүй дээ. Эсвэл хиллэдэг байх бид мэдээгүй яваа

Зочин [203.91.115.47] 2020-09-18 10:16:46

Зүүн талаараа Япон Солонгостой хиллэдэг билүү

Ажиглагч [182.160.0.193] 2020-09-18 02:47:18

Манайх тэгвэл урагшаа төмрийн хүдэр гаргахгүй, гаргах шаардлага ч байхгүй гээд суучих. Төмрийн хүдэр дээр бол манайд хохироод байх юм байхгүй, харин урдчуулд хохиролтой.

О [202.126.90.130] 2020-09-18 04:01:34

Mongold gantskhan tomriin khyder bna uu! Manai Export chinagiin dusald ch khyrrkhgyi shyydee? Khamgiin ikh grgadag nyyrs maani 30 say tonn! China khereglee 4 terbum tonn gej bna! Takhianii tarkhi chini yyniig tootsoj chadakh uu?

Зочин [202.179.21.248] 2020-09-18 03:46:07

ok huderee dotooddoo bolovsruula heregtei

Зочин [119.40.98.177] 2020-09-18 02:46:30

Хятадыг мянга муулаад ямарч нэиэргүй бодит байдал уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж л амьдарч байна мандуулаад байгаа нам чинь ийм л замаар улс орноо оруулсан хэрэв нүүрс зарагдахаа больчихвол хүүкийнхээ хоосон сүржигнэлээр ходоодоо дүүргээрээ малнуудаа

Зочин [166.216.157.98] 2020-09-18 07:04:47

ЧИНГИС, САМУУРАЙ БОЛОН БУСАД ОЛОН БОНДУУДЫГ ХУВААЖ ИДСЭН АН-ЫН ХУЛГАЙЧУУДЫН ҮР НЬ ОДОО ГАРЧ БАЙНА. ИРЭХ ЖИЛЭЭЁ ЭХЛЭЭД ТЭДГЭЭР БОНДДУУДЫН ӨНДӨРИХҮҮТЭЙ ӨРҮҮДИЙГ ТӨЛЖ ЭХЭЛНЭ. ТЭД Ч МӨН ОЛОН ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛЫГ СӨХРҮҮЛНЭ ГЭЖ ТООЦООД ХУВААЖ ИДЭЭД ДАЛД ОРЦГООСОН ДОО.

зочин [122.201.19.99] 2020-09-18 02:36:14

Хүрэлсүхийн троллууд солиороод эхэллээ ганцхан хятадын хамааралтай болгосон хүмүүстэйн хариуцлага тооцоо МАНгаруудын хийсэн ажил

Зочин [202.179.21.248] 2020-09-18 03:46:29

yaag unen

Зочин [172.58.140.228] 2020-09-18 02:23:46

Uragsh nuurs gargahgui l bol suirne gejuu ugui shuu ho

Зочин [202.126.89.66] 2020-09-18 05:53:24

Нүүрсний экспорт зогсвол Юань 600 төгрөг болно.

Yu [202.126.90.130] 2020-09-18 04:04:43

Nyyrs gargakhgyi l bol 2000 ondoo ergeed ochno! Nyyrs exportiin orlogiin 50%! Yugaar nokhokh yy? Esgii taavchik aar uu?esvel Oyunerdenii 400 say juulchin irekhiimuu! Nogoo Anduudiin umaig yzekheer yy?

Зочин [66.181.161.15] 2020-09-18 02:17:51

Нээх их мэдэгч усан толгойнууд бх юмаа, малын түүхий эдээ 90 онд өөрсдөөсөө болж болиулчаад,манайд нүүрс шиг их юм алга, өөр орон руу тээвэрлэлт хийхэд ашиг гарахгүй ээ

hehe [192.82.66.72] 2020-09-18 02:05:16

ene neg balai ovgon olon jil hudlaa yarilaa, zohion baiguulalttai ajillagaa yum uu haashaa yum, iim erguu yumnuudig tooj yariltslaga avaad irgeded taraadag zohion baiguulalttai ajillagaa bh aa, mongol zaaval nuurs zooj amidrana gej hen heleed bgaan or shiree darah bol hulgaichuudiin horongiig huraa, bid olsohgui 70 say mal, 1.6 say m2 talbai bidmoog olhon amidruulna deer ni gazar door duuren baylag bna,

Зочин [202.126.89.75] 2020-09-18 01:56:38

ireeduid nuurs chin zugeer l shoroo bolno duugui l zarj baih heregtei malnuudaa

Зочин [202.179.21.248] 2020-09-18 03:47:03

za chi bitgiii huts

Зочин [210.61.207.40] 2020-09-18 02:18:24

yaag unen.hujaagaas oor ymar ch oron avahgui.

Зочин [103.229.123.254] 2020-09-18 01:49:30

vnen l vg hleed bn baylagaa bitgii garga geed bhii eh oronch geed bga hvmvvs garahaa bgaad vzeh hregtei uls oron sviren shd baylag ni ch hog blj hubiran delhiin busad irnuudd manaid bdg bvh baylaguud zunduu l bn odoo bvr hudaldan abagch oldohgui hog blj bga yum bish vv ter baylaguud ni

Зочин [210.61.207.4] 2020-09-18 01:42:41

manai mglchuud shizotoi sh de ugaasaa.oorsdiigoo surhii hen hunees ilueg yaag unen.bid oorsdoo yum unshij social hovond bish bodit medeeleleer amidrah estoi.u gj boddog eliiregch nar.paranoia ovchtonguud.ene hunii held


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.