Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 32 сая давлаа

Aдмин / Гадаад мэдээ

БЭЭЖИН. /SCMP/. Их Британи, Франц зэрэг оронд коронавирусний халдварын шинэ тохиолдлын өмнө нь бүртгэгдээгүй хэмжээнд хүрээд байгаа энэ үед дэлхий даяар халдвар авсан хүний тоо 32 сая давлаа гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээллээ.

Их Британид 24 цагийн хугацаанд халдварын 6632 тохиолдол илэрсэн нь өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Үүнтэй холбогдуулан Английн Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Ивонн Дойл Засгийн газрын танилцуулсан шинэ хязгаарлалтуудыг дагаж мөрдөхийг ард иргэддээ уриалжээ.

Мөн Францын томоохон хотуудад шөнийн цэнгээний газар, зоогийн газруудад шинэ хязгаарлалтуудыг тогтоохоор болсноос нэг өдрийн дараа буюу пүрэв гарагт урьд бүртгэгдэж байгаагүй олон халдварын тохиолдол /16096/ бүртгэгджээ. Халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэж байгаа нь шинжилгээнд хамруулж буй хүмүүсийн тоог нэмэгдүүлсэнтэй мөн холбоотой байна.

Европын бусад орноос Испанид халдвар авсан хүний тоо 700 мянга давсан бөгөөд Мадрид хотын эрх баригчид хүнд хэцүү өдрүүдэд бэлтгэлтэй байхыг оршин суугчдаасаа хүсжээ. Испанид пүрэв гарагт 10600 тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 704209-т хүрчээ.

Мөн ОХУ-д пүрэв гарагт халдварын 6595 тохиолдол шинээр илэрсэн нь өнгөрсөн долоодугаар сараас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүнчлэн нийслэл Москва хотод зургаадугаар сараас хойш анх удаа өдөрт 1000-аас олон тохиолдол шинээр илэрсэн байна.

Харин эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Африк тивд маш олон хүн халдвараар нас барж болзошгүй гэх өмнө нь гаргасан урьдчилсан таамаглалыг шүүмжилж байна. Угандад есдүгээр сар гэхэд 600 мянган хүн халдвар авч, 30 мянган хүн нас барж болзошгүй хэмээн таамаглаж байсан бол одоогоор 6800 тохиолдол илэрч, 100 орчим хүн нас баржээ. Африк тивд өнөөдрийн байдлаар 1.4 сая гаруй хүн халдвар авч, 34 мянга гаруй хүн нас баржээ.


Сэтгэгдэл

Аан хаа [202.126.89.219] 2020-09-25 03:30:42

Халдвар тархах тусмаа л үхүүлэх чанараа алддаг

Зочин [139.5.218.162] 2020-09-25 01:12:56

БНХАУ тунхагласан баярын өдрүүд 10 сарын 1-10 хоорнд болох гэж байна. Энэ хугацаанд хятад дотор 600 сая хүн тээвэрлэгдэн зорчих гэж байна. Ахин хятад дотор короновирус дэгдэх нөхцөл үүсэх магадлал маш өндөр шүү.

Зочин [77.38.148.28] 2020-09-25 12:52:28

БАЙГАЛЬ ЭЭЖ ХУЖААД ИХ ХАТУУ БАЙГАА, ЯАЖ Ч БОЛЗОШГУЙ

Зочин [192.82.68.138] 2020-09-25 03:48:21

Тэгээд наадхаа Си -д хэлсийм уу. Цаадах чинь мэдээгуй л бгаа дааа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.