Өнөөдөр дэлхийн Зүрхний өдөр

Aдмин / Эрүүл мэнд

Монголын төдийгүй Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин байсаар байна. Дэлхийд зүрх судасны өвчнөөр жилд дунджаар 17,5 сая хүн нас барж байна. Хамгийн өндөр хөгжилтэй, эмнэлгийн тусламж үйлчилгээ хамгийн хүртээмжтэй гэх АНУ-д 40 секунд тутамд 1 хүн тархины харвалт болж, 4 минут тутамд 1 хүн нас барж байна. Харин 42 секунд тутамд 1 хүн зүрхний шигдээс болж, 1 минут тутамд зүрхний өвчнөөр нас барж байна. 2030 он гэхэд энэ тоо 23 сая болж өснө гэсэн тооцоотой байна. Манай улсын хүн амын нас барсан гурван хүний нэг нь зүрх судасны өвчнөөр нас барж байна. Өдөр тутмын амьдралдаа цөөхөн энгийн үйлдэлдээ жаахан л өөрчлөлтийг хийхэд та энэ айхтар эмгэгээс сэргийлж чадна. Эхлээд та өөрийн эрсдэлт хүчин зүйлээ мэд. Ингэснээр та ямар өвчнөөр өвдөх эрсдэлтэйгээ тоол, дараа нь эмч дээрээ очоод энгийн хэдэн үзлэг хийлгэ. Мэдлэг бол хүч гэдгийг та санаарай. Та өөрийн эрч хүчээ хуваан энэ талаар бусдад хэлж, ойлгуулж чадвал өөрийгөө болон гэр бүлээ бусдыг та өөрчилж чадна. Та эрүүл хоол идэж зүрхээ цэнэглэ, дасгал хөдөлгөөн хийж зүрхээ хөдөлгө, жингээ бууруулж, тамхиа хаяж зүрхээ хайрла” хэмээн дэлхийн өдөр уриалж байна.

Зүрхний дэлхийн холбооны санаачилгаар Дэлхийн зүрхний өдрийг анх 1999 онд зохион байгуулжээ. Энэ арга хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Юнеско зэрэг байгууллагууд дэмжжээ. Эхлээд энэ өдрийг есдүгээр сарын сүүлийн ням гаригт тэмдэглэж байсан бөгөөд 2011 оноос есдүгээр сарын 29 гэсэн тусгай өдөртэй болгожээ. Зүрх, судасны өвчин зүрх хаагдах, тархинд цус харвах зэрэг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор өнөөдөр энэ өдрийг дэлхийн 100 гаруй оронд “Амьдралд зориулагдсан зүрх” уриан дор тэмдэглэж байна.


Сэтгэгдэл

Haraa [103.57.94.32] 2020-10-06 12:29:24

Goy baisan

zochin [202.126.88.38] 2020-09-29 05:49:56

хичнээн их мэдээлэл өгөөд хоол хүнснээсээ далдуу модны тосыг хасахгүй бол зүрх судасны өвчнөөс ангижирч чадахгүй..


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.