Жолооч нараа зуны дугуйгаа солих болсон юм бишүү
Урин цагийн дулаан элч аль хэдийнээ ард хоцорч, хүйтэн цагийн тэсгэм жавар хаяанд ирэн, хаалга балбаж байна. Гэтэл манай улсын иргэд тэр дундаа авто машины жолоочид бараг зунаараа шахуу байсаар л. Хяруу унаж, хальтаргаа тогтсон зам дээгүүр хурд хэтрүүлэн давхиж осол гаргана. Бас болоогүй Цаг уур эрдэм шинжилгээний газраас их хэмжээний цас унана гээд газар усны нэрийг нь хэзээ орох өдөр судартай нь хэлсээр байхад тэгэхээс тэг гэсэн юм шиг тэр газар луу нь тэр өдөр нь өвлийн биш зуны дугуйтайгаа давхиж ороод осгож үхэхийн даваан дээр аврал ирэн хашхирна. Энэ мэт болгоомжгүй жолооч нараас болоод наанадаж улс бензин тосоороо шатаж, цаанадаж эрдэнэт хүний амь нас эрсдэх аюул бишгүй гарна. Энэ оны эхний долоон сарын байдлаар л гэхэд зам тээврийн 10303 осол гарч, 91 хүн амь насаа алдсан байна.
Хүн гэдэг амьтан хорвоогийн жамаар нас эцэслэх ёстой байтал манай улсын зарим иргэд хөөрхийлөлтэйгөөр авто машины зам дээр аврал ирээд үхэж байна. Энэ байдал хэдий болтол үргэлжлэх ёстой вэ. Жолооч нар хэзээ ухаан сууж, хариуцлагатай жинхэнэ тээврийн жолооч болох юм. 10, 11, 12, 1 сарууд бол эд дүн өвөл үргэлжилж, хальтиргаа гулгааны улирал гэдгийг хүн бүр санаж явбал зохих бөлгөө. Эцэст нь Эрхэм хүндэт тээврийн жолоочдоо зуны дугуйгаа солих болсон юм бишүү.
































































Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх нь УИХ-д байгаа
Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина
Олон туйлт дэлхий ертөнц дэх Орос улс
Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа
ЗГ: Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ
Э.Ариунболд: Авч чадаагүй ганц медалийнхаа төлөө зүтгэхэд болохгүй юм юу байх вэ
УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа
Өсвөрийн шатарчдын ДАШТ эхэллээ
Д.Трамп Израилыг шүүмжлэв