Хүүхдээ орцонд нүцгэн гаргаж шийтгэсэн ээжид мөнгөн торгууль ноогдуулж хатуу анхааруулга өгчээ

Aдмин / Хууль

Энэ сарын 18-нд “Алтай” хотхонд бага насны хүүхдээ орцонд нүцгэн гаргасан зураг цахим сүлжээгээр цацагдаж олон нийт эгдүүцэж хүлээж авсан. Хүүхдээ шийтгэсэн гэх ээжиг хуулийн байгууллагаас шалгасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-д зааснаар ээжийг нь Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, 300 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Мөн хүүхдийн байгууллага, хорооны хамтарсан багийн хяналтад авч, хүүг дахин хүчирхийлэлд өртөхөөс сэргийлж, ээжид нь хүүхдийг эерэг аргаар зөв хүмүүжүүлэх, уур бухимдлаа зөв тайлах зэрэг чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байна.


Сэтгэгдэл

зочин [202.70.38.18] 2020-10-29 15:42:43

энэ хүүхэд том болж эрийн цээнд хүрээд өөрийнхөө хүүхдийг ингэж хүмүүжүүлэх сэдэл нь болж болно шүү. Яасан ээж гэхээрээ хүүхдийг ийм эвгүй байдалд оруулдаг байнаа. Яагаад тэгээд орцонд вэ ямар шийтгэл гэхээрээ ийм байдаг байна. Ямар ээж ийм байх уу.

Тк [103.212.116.187] 2020-10-29 13:12:26

Хүүхэд таныг биш, та хүүхдээ ойлгохыг хичээ, ярилц, тэр чинь хүн шүү дээ, бидэнтэй адилхан ярьдаг юм билээ шүү

зочин [203.91.115.253] 2020-10-29 12:21:53

Аав нь хариуцлага хүлээдэггүй ээ. Ээжийг урдаа барьчихав уу. Хүчирхийлэл хаана оршиж байгааг олох нүд байв уу

Зочин [202.9.46.220] 2020-10-29 12:12:48

Хүүхэд өсгөнө гэдэг хэцүү хэцүү

зочин [203.91.115.253] 2020-10-29 12:19:18

Тийм шүү, асуудлын гол нь бид биш тэд хүүхэд болохоор ойлгож харьцах үүрэг нь биднийх юм даа.

zsss [66.181.161.62] 2020-10-29 12:04:18

bas l hetsuu bolgochihson huuhduud bdag shuu dee.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.