УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан 2021 оны төсвийн төслийн тухай санал, дүгнэлт

Aдмин / Улстөр

Moнгол улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн талаарх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлт

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан 2021 оны төсвийн болон дагалдаж батлах бусад хуулиудын төсөлтэй УИХ дахь Ардчилсан намын бүлэг танилцаад дараах санал, дүгнэлтийг гаргаж байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас ойрын хугацаанд цар тахлын ноцтой аюул үргэлжилж зарим оронд онц аюултай хандлага илэрч байгаа тул яаралтай арга хэмжээ авахыг уриалж буй ийм үед Монгол улсын Засгийн газраас бодит нөхцөл байдалтай огт нийцэхээргүй төсөв өргөн барьжээ. 2021 оны төсвийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн хоёр жил өргөн барьсан төсвүүдээс ялгагдахааргүй болсон байна. Өнгөрсөн гурван жилд гааль, татвар, газрын цахимжуулалтын шинэчлэлийг хэрэгжүүлж орлогын эх үүсвэрийг бүрэн дайчилна гэсэн ганц лоозон дэвшүүлсэн. Ингээд 2019 онд нэгдсэн төсвийн нийт орлогыг 2018 оноос 3.2 их наяд төгрөгөөр, 2020 онд 1.8 их наяд төгрөгөөр, 2021 онд 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.1 их наяд төгрөг байхаар тооцсон юм. Уул уурхайгаас 2019 онд 3 их наяд, 2020 онд 3.2 их наяд, 2021 онд 3.4 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Биелэгдээгүй мөртлөө гурван жил дараалан 42 сая тн нүүрс экспортолно гэж төлөвлөжээ. Энэ нь цар тахлын эрсдэлийг тооцох нь бүү хэл валют олдог үндсэн түүхий эдийнхээ тооцоо судалгааг бодитой хийж чадаагүй байгааг харуулж байна. Ийнхүү биелэхгүй өндөр орлого төлөвлөж байгаа нь төсвийн алдагдлаа бага дүнтэй харагдуулах, өөрсдөдөө ахиухан хөрөнгө хуваарилах халхавч төдий юм.

Сүүлийн арав гаруй жил манай улсын нэг хүнд ногдох ДНБ ойролцоогоор 4000 ам.доллар, ядуурлын түвшин 30 хувьд эргэлдэж байна. Уул уурхайн олборлолт нэмэгдэж ДНБ-ний хэмжээ төгрөгөөр нэмэгдэж байгаа боловч энэ дүнг ам.доллар-оор тооцвол 13 тэрбумаас хэтэрсэнгүй. Энэ нь төрийн бодлого улсын төсөвт тусгалаа олохгүй байгаагийн нэг илэрхийлэл юм.

Сонгуулийн жилүүдэд буюу 2008, 2012, 2016, 2020 онд нийгмийн халамжийн зардал, хөрөнгө оруулалт, төрийн албан хаагчдын тоо, тэдэнд олгох цалин огцом өссөн дүн гарчээ. Үүнийгээ уул уурхайн орлогоос гадна гадаадын зээллэгээр санхүүжүүлэх болжээ. Дөрвөн жилийн өмнө Монгол улсын төсвийн зарлага 6 их наяд төгрөгийн хэмжээнд тогтвортой эргэлдэж байсан бол ирэх онд 14 их наяд төгрөгт хүрч хоёр дахин өссөн байна.

2021 онд 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв өргөн барилаа. Гурван сарын өмнө 2020 оны төсвийн тодотголоор 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Хоёр жилийн хугацаанд буюу зөвхөн 2020, 2021 онуудад 7 их наяд төгрөгний өртэй болох тооцоо ийнхүү хийлээ. 7 их наяд төгрөгөөр 200 мянган өрхийг шинээр байранд оруулж болно. Нэг бог малыг 150 мянган төгрөгөөр тооцвол Монгол улсын нийт малын 65 хувь буюу 46 сая толгой бог малтай дүйцэх хэмжээний хөрөнгө төсвөөр дамжин үгүй болж байна.

Улс орон авсан зээлээ дахин зээлээр санхүүжүүлэх үеэс эхлэн “өрийн хавх”-нд орсонд тооцогддог. Олон улсын санхүүгийн байгууллагууд "Монгол улс сүүлийн 20 жилд уул уурхайн салбараас орж ирсэн 100 төгрөг тутмын ердөө нэг төгрөгийг хойч ирээдүй үедээ хуримтлуулж байна. Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна" гэж онцгой анхааруулсан. Засгийн газрын өр зах зээлд орсон цагаас эхлэн 2016 оны 2-р улирал хүртэл 4 тэрбум 785 сая ам.доллар байсан. Гэтэл УИХ-д МАН-ын олонхи байсан өнгөрсөн дөрвөн жилд 3 тэрбумаар нэмэгдэж нийт дүнгээрээ найман тэрбумд хүрч Монгол улсын эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд аюул занал учруулах хэмжээнд хүрснийг анхааруулж байна.

Сүүлийн үед төсвийн хөрөнгө оруулалт нэрээр асар их хөрөнгийг үр өгөөжгүй зарцуулж ирлээ. 2016-2020 онд нийт 5 их наяд 945 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтад ашиглажээ. 2021 онд төсвийн төсөлд улсын төсвөөс 1.6 их наяд төгрөг, гадаадын зээлээр 1.2 их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөгжил дэвшилд хүрсэн улс орнуудын хувьд төсвийн хөрөнгө оруулалтыг, ихэвчлэн орлогын шинэ эх үүсвэр бий болгох, импортыг орлох үйлдвэрүүд, иргэдийнхээ амьдралд нэн чухал хүний хөгжилд чиглэсэн салбарыг дэмжихэд зориулж байна. Гэтэл бид татвар төлөгчдийн мөнгийг элдэв хөшөө дурсгал, шат шатны засаг дарга нарт тухлах байр, үнэтэй унаа, тансаг тавилга авах зэргээр үр ашиггүй зарцуулж байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг яаралтай эрэмбэлж, улс орны хөгжлийн бодлогод зориулах цаг болжээ.

Уул уурхайн баялгийн өгөөжийг илүү төрөлжсөн хүртээмжтэй эдийн засгийн өсөлт болгон хувиргахын оронд халамжид хавтгайруулж эхэллээ. Ирэх онд төсвөөс 1 их наяд 650 тэрбум төгрөгийн 73 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээг давхардсан тоогоор 2 сая 655 мянган иргэнд өгөхөөр төлөвлөсөн байна. Бэлэн мөнгө тарааж, халамжийг нэмэгдүүлж ядуурлаас гарч, ажилгүйдлийг шийдвэрлэсэн улс байдаггүй.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах дараах шийдлүүдийг санал болгож байна. Үүнд:

1. Үндэсний Аудитын газраас төсвийн орлого бүрдэх хүндрэлтэй, гадаад өр төлөгдөхөөр хүлээгдэж байгаа өнөө цагт тэвчиж болох зардлуудыг 20 хүртэл хувиар бууруулах шаардлагатай гэж дүгнэсэн. Харин бид энэ зардлыг 40 хувьд хүргэх боломж байгаа гэж үзэж байна. Төсвийн байгууллагын аливаа сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг эрс багасгах, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах замаар зардлыг эрс бууруулах бүрэн боломж байна.

2. Хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж үзэхэд 149 төслийг нэг жил царцаахад 405 тэрбум 464 сая төгрөг хэмнэж болохоор байна. Нэмээд уул уурхайгаас төсөвт ордог орлогын 20 хувийг Жижиг Дунд Үйлдвэрлэлийг дэмжих санд төвлөрүүлэх бүрэн боломжтой. Энэ хоёр хэмнэлтээс гэхэд нэг их наяд төгрөгийг импортыг орлох, ажлын байр нэмэгдүүлж буй аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжиж болохоор байна.


3. Төрийн албан тушаалын хийдлийг арилгах, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор төрийн албыг цомхтгох, ялангуяа дэд сайд, агентлагийн дэд дарга, газрын дарга зэрэг удирдах албан тушаалын давхардлыг арилгах нь эдийн засаг хямарсан энэ үед зайлшгүй хийх ёстой арга хэмжээ юм.

4. Монгол улсын хэмжээнд 32 их наяд төгрөгийн хөрөнгөтэй олон зуун төрийн өмчит компаниуд, төрийн өмчит үйлдвэрийн газруудын үр өгөөж багатай, ашиггүй ажиллаж байна. Төрийн өмчит компаниудын үр дүнтэй удирдлагыг тогтолцоог эрс сайжруулж, хувьчлалыг хойш тавилгүй эхлүүлэх хэрэгтэй байна.

5. Улсын төсөв дарга, гишүүд, сайд нарын сонгуульд ялах хэрэгсэл огт биш. Харин улс орныг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдэх ёстой юм. Монгол улсын 100 орчим сумдад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт тавиагүй мөртөө нэг сумын багт хоёр жил дараалан 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан байна.

Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл тооцоо судалгаа бодит бус болсон төдийгүй Төсвийн тухай хуулийн 6.2.4, 6.4.1, 6.4.7, 6.4.8, 6.5.1-ээс 6.5.6, 27.1.2, 27.1.3, 28.3.10, 28.6 зэрэг олон заалтуудтай зөрчилдөж байна. Төсвийн зардлаа танаж, алдагдал багатай батлах, гадаад өрийн дарамтыг эрс багасгах, үр ашиггүй хөрөнгө оруулалтаа эрэмбэлэх зарчмууд өргөн барьсан төсөлд тусгалаа олсонгүй. Иймээс Засгийн газар өргөн барьсан төсвийн төслөө эргүүлэн татаж сайжруулан дахин өргөн барих шаардлагатай байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзлээ.

Төрийн мөнгө гэж байдаггүй, харин төрд татвар төлөгчдийн мөнгө бий гэдгийг байнга санаж байхыг анхааруулж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ


Сэтгэгдэл

Светлана [212.90.126.112] 2020-11-06 21:04:22

Вам знакома проблема – посетители заходят на сайт, но заявок не оставляют и продаж мало, или нет совсем? Мы можем решить эту проблему! 2 возможных варианта сотрудничества: - Определяем контакты посетителей Вашего сайта и передаем Вам для самостоятельного прозвона - Определяем контакты посетителей сайта, прозваниваем для подтверждения интереса к вашим товарам или услугам. Передаем Вам горячие контакты и аудиозапись разговора. В результате: 1) Существенно возрастет конверсия Вашего сайта в продажи 2) Увеличится рентабельность рекламы, уменьшатся расходы на рекламу. 3) Значительно увеличится прибыль Вашего бизнеса. Заинтересовало? Свяжитесь с нами! https://lidogeneracya.ru/ Напишите нам в течение суток и в качестве бонуса получите персональное коммерческое предложение и скидку 10% на наши услуги.

Зочин [202.9.46.238] 2020-11-06 01:55:11

Хэрэлдэх юмуу үл тоох байдал гаргалгүйгээр эдгээр саналыг авч үзэх нь зүйтэй .цөөнхийн саналыг үл тоох тогтолцоог уг нь З.Энх-болд анх бий болгож тэр нь хэвшил болсон .Одоо өөрчилье. Одоо санаа бодлоо хамтран ярьж зөв шийд гаргадаг болцгооё.Намын шийд гэж харахаасаа илүүтэй УИХ-ын шийд гэж үздэг болох хэрэгтэй байна.

Zolboo [202.9.46.114] 2020-11-06 01:53:01

Svrvg hvchin zvb bair suurinaas tvsvbt vnelgee vgsvn baina olonhiin shabhruugaar hoollogsod boorlood ehellee ta nart amjilt hvsii

Виктория [212.90.126.112] 2020-11-05 22:43:58

Хотите испытать удачу и заработать деньги? Специально для Вас, бонус до 10 000р от казино Вулкан. Кликайте по ссылке, регистрируйтесь и забирайте бонус! https://trftocsntrafic.com/16827/143?l=1174

Амьдаа [66.181.161.57] 2020-11-05 12:01:15

Ганбат гуай Тёхник импортын цёмёнтийн зээл хаана байна.Чиний цохисон мөнгийг жирийн бид төлж байгаа шүү.Өөрөө цэвэр бай.Ямар ч ярианы баялаггүй.Чамаас өөр хүн уншвал үнэмшьё.

Ариунаа [103.10.22.58] 2020-11-05 12:00:51

Их хуралд хэдийгээр цөөн болсон ч гэсэн ард түмнийг төлөөлж гарсан та бүхэн маш оновчтой зөв асуудалд хийсвэрээр биш бодитоор хандаж байна. амжилт хүсье

Зочин [66.181.161.34] 2020-11-05 11:00:43

Та нарын тарьсан балгыг хэвийн гольдролд нь оруулах гэж МАН зүтгэж байхад олон долоон зүйл гонгинохгүй байцгаа Хамгийн бодит жишээ бол валютын нөөцийг та нар засаг барьж байхдаа ХАСАХ руу оруулсан биз дээ.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.