ЦЕГ: Өчигдөр 62 жолооч согтуу жолоо барьж, 212 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Энэ сарын 4-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1540 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1265, хулгайтай холбоотой 13, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 108, гэмт хэргийн шинжтэй 69 мэдээлэл ирсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 62, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 124, хүний биед халдсан 54, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 61, эрүүлжүүлэх байранд хоносон 212, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 75 тохиолдол гарчээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.41] 2021-03-05 02:08:57
Согтуу жолоо барихыг эрс таслан зогсоож - нийтэд зарлан жагсааж цээрлүүлэхийн оронд магтан дуулж - өөгшүүлээд байгаа ЭЗЭД нь ХЭН ХЭН Бэ ....