Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 118 суманд хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна

Aдмин / Нүүр

Эрүүл мэндийн яамнаас хүргэдэг ээлжит хэвлэлийн хурлаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр “УОК-ын даргын тушаалаар батлагдсан 46 байгууллагын 186 албан хаагчаас бүрдсэн Шуурхай штаб 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 57 хөдөлгөөнт баг гэртээ батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал болсон хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулж нийслэлийн хэмжээнд 40 автобус буюу хөдөлгөөнт багийг нэмэгдүүлэн ажиллав.

Мөн батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлуудад 119 төвийн ажилчид зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-оос засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хүрээнд бүхэлд нь эсвэл хэсэгчилсэн байдлаар хорио цээрийн хязгаарлалт тогтоох эрхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт олгосон.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 19 аймгийн 118 суманд хязгаарлалтын дэглэм тогтоосон байгаа тул иргэд хөдөө орон нутагт зорчихдоо тухайн орон нутгийн Онцгой комисстой холбогдож мэдээлэл, зөвлөмж авсны дараа хөдөлгөөнд оролцох шаардлагатай.

Халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлүүлэхгүй байхаар шийдвэрлэснээс гадна амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан.

Иргэдэд хандаж хэлэхэд хязгаарлалтын дэглэм сул байгаа нь эрсдэл багассан гэсэн үг биш тул хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх шаардлагатайг сануулж байна" хэмээн ярив.


Сэтгэгдэл

Зочин [192.82.68.246] 2021-06-17 09:51:11

Энэ морин толгой ажил хийхгүй дээ.

Зочин [202.9.46.237] 2021-06-17 07:39:11

21 аймаг болон бүх сумдууд хяналт шалгалтаа чангатгаж хотоос ирсэн зорчигчдоос шинжилгээ авч шинжилгээний хариу СӨРӨГ гарсан иргэдийг аймаг сум руугаа нэвтрүүлж, шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан иргэдийг аймаг сум руугаа нэвтрүүлэхгүй шууд албадан буцааж, шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан иргэд аймаг руу зөвшөөрөлгүй дур зоргоороо нэвтэрвэл сая төгрөгөөр торгож байвал яасан юм бэ?

Зочин [202.9.46.237] 2021-06-17 07:33:34

21 аймаг болон бүх сумдууд хяналт шалгалтаа чангатгаж хотоос ирсэн зорчигчдоос шинжилгээ авч шинжилгээний хариу СӨРӨГ гарсан иргэдийг аймаг сум руугаа нэвтрүүлж, шинжилгээний хариу СӨРӨГ гарсан иргэдийг аймаг сум руугаа нэвтрүүлэхгүй шууд албадан буцааж байвал яасан м бэ?

Зочин [66.181.161.45] 2021-06-17 05:55:02

Ажил хийж байгаа мэт баахан тоонууд яриад байгаа нь зөвхөн цаасан дээр л байгаа болохоос амьдралд хэрзгжиж байгаа түй ч алга.тэр 57 хөдөлгөөнт баг, 40 автобус нь хаана байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.