Өвлийн бэлтгэлийн хүрээнд нийт 725 мянга гаруй тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг шат дараатай татан авах шаардлагатай

Aдмин / Нүүр

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэрүүд болон нөөцийн талбайн ажил, байдалтай танилцлаа.

Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөцийг бэлтгэх, татан авалт, тээврийн зардлын асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Үүнд:

  1. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлд нийт сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийн нөөц 725 мянга гаруй тонн шаардлагатай. Энэ нөөцийг шат дараатай татан төвлөрүүлэх тээвэрлэлтийн зардлыг шийдвэрлэх
  2. Баруун бүсийн үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлийг хийх, нүүлгэх ажлыг хэрхэн шат дараатай зохион байгуулах талаар
  3. Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулах шаардлагатай. Ингэснээр тус дүүргийн айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангахын тулд үйлдвэрлэлийг 20 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүснэ. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой
  4. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд шаардагдах төсөв, зардлыг шийдвэрлэж өвлийг өнтэй давах бэлтгэлийг зуны сардаа базааж дуусгах гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр ажиллалаа.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн түлшний хэрэглээг тасалдуулахгүй бүрэн хангах бэлтгэл ажлыг шат дараатай, цаг хугацаанд багтаан хийж гүйцэтгэх, ингэхдээ агаар, орчны бохирдлын үнэлгээг тухай бүрд нь хийж байхыг Байгаль орчин аялал, жуулчлалын сайд Н.Уртнасан онцоллоо.

2020 оны хувьд агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн дөрвөн бүсэд хуваан, хамрах хороодын тоог заасан. Эдгээр бүсийн айл өрхийн түлшний хэрэглээг хангахад өнгөрсөн онд “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр 525 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн. Энэ жилийн хувьд өвлийн бэлтгэлийн хүрээнд нийт 725 мянга гаруй тонн түлшний түүхий эдийг шат дараатай татан авсан байх ёстойгоос одоогийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт 26 мянган тонн, Зүүн бүсийн үйлдвэрт 28 мянган тонн, Төв аймгийн нөөцийн талбайд 73 мянган тонн түүхийн эдийн буюу мидлингийн нөөц, 855 тонн барьцалдуулагчийн нөөцтэй байна. Хорио цээрийн нөхцөл байдалтай холбоотойгоор түүхий эдийг татан авах, техник хэрэгслийн сэлбэг, хангамжийн нийлүүлэлт удаашралтай байгаа. Одоогоор 26 машин сул зогсолттой байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн ачааны жингийн хязгаарлалт, зөөвөрлөлтийн маршрутын 60 км нь шороон замтай байгаа зэрэг тулгамдсан асуудлаа “Таван толгой түлш” ХХК-ийн удирдлагууд танилцууллаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.