Токиогийн ринг дээр тулалдах боксдыг жин тус бүрээр танилцуулав

Aдмин / Спорт

“Токио-2020” зуны XXXII олимпын наадамд боксын төрөлд оролцох гавьяат тамирчин Э.Цэндбаатар /57 кг/, ОУХМ Б.Чинзориг /63 кг/,ОУХМ М.Мягмаржаргал нартай олимпын ринг дээр өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо.

Боксын тэмцээн Япон улсын Токио хотноо 2021 оны 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 09 хүртэл хугацаанд зохион байгуулна.

Монголын боксын үндэсний шигшээ баг тамирчдын “Гадаад аяллын даатгал”-ыг 100 хувь даан хамтран ажиллаж буй Б.Жавхлан захиралтай “Мандал” ХХК ажиллаж байгаа бөгөөд тус хамт олонд Монголын Боксын холбооноос талархалаа илэрхийлэв.

Ташрамд дуулгахад, “Токио-2020” олимпын наадамд оролцох Боксын үндэсний шигшээ баг тамирчдад БТСУХ, САУЭШТ, МҮОХ, МБХ болон бусад албаны төлөөлөл хүрэлцэн ирж “Мишээл-Амазонка” ХХК-ний хамт олны уралсан үндэсний хэв шинж, шинэ өнгө төрхийг хослуулан шингээсэн олимпын баг тамирчдын ёслолын болон өдөр тутмын спорт хувцас, “Токио-2020” олимпын наадамд оролцох ID картыг “Их тамир” олимпын спорт цогцолборт гардуулан өгч баг тамирчдад амжилт хүссэн юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.194] 2021-09-13 08:43:17

Гайхалтай хэлэх үг алгаа

Үсгийн алдаагаа засаачээ. [103.57.94.168] 2021-07-14 11:33:08

Гарчгаа зөв бичээчээ. "Боксдыг" гэж юү байхав дээ. "ч" үсэг тавьж "боксчдыг" гэж бичмээр юм.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.