Ц.Цолмонбаатар: Могойг оролдож, уурыг нь хүргэх тусам биеэс нь хор их хэмжээгээр ялгардаг
Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт хортой могой орж ирэх болсон талаар холбогдох байгууллагуудаас анхааруулж байна. Үүнтэй холбогдуулан НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатараас тодрууллаа.
-Суурьшлын бүсэд могой орж ирэх тохиолдол жилээс жилд нэмэгдэж байна. Үүний шалтгаан нь юу вэ?
-2016 онд хийгдсэн амьтны аймгийн судалгаагаар Улаанбаатар хот орчимд хоёр зүйлийн могой бүртгэгдсэн. Хоргүй буюу рашааны могой, хортой бамбай хоншоорт могой хот орчимд тархсан байна. Зэрлэг амьтад идэш тэжээл хайж, гэмтэж бэртсэний улмаас, бороо их орсон жил үерийн усаар дамжиж суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдлууд бий. Хотын төв рүү могой орж ирж байгаа нэг шалтгаан бол тээврийн хэрэгслээр дамжин орж байна. Өөрөөр хэлбэл, амралт зугаалгаар явсан иргэдийн автомашины моторын хэсгээр дамжин хотын төв рүү орж ирэх тохиолдол байгаа юм. Могой суурьшлын бүс рүү орж ирсэнтэй холбоотой дуудлага түлхүү Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдэж байна. Энэ нь хотын суурьшлын бүс тэлсэнтэй холбоотой үүсч байгаа асуудал. 2018 онд төвийн зургаан дүүргийн суурьшлын бүсэд зэрлэг амьтан орж ирсэн тухай 30 удаагийн дуудлага хүлээн авч байсан бол 2019 онд 43, 2020 онд 116 удаагийн дуудлага хүлээн авч ажилласан. 2020 онд бүртгэгдсэн нийт дуудлагын 30-40 хувь нь зөвхөн могойтой холбоотой дуудлага байсан бөгөөд 90 орчим хувь нь хортой буюу бамбай хоншоорт могой байсан. Он гарсаар бид 20 гаруй удаагийн дуудлага мэдээлэл хүлээж авсан байна.
-Хортой могойг хэрхэн таньж мэдэх вэ?
-Энгийн иргэд могойг шууд хараад хортой, хоргүйгээр нь ялгахад төвөгтэй. Могой амьдарч байгаа газар нутгийнхаа онцлогоос хамаарч өөр өөр өнгөтэй бөгөөд хүүхэн хараагаар нь хортой эсэхийг нь ялгаж болно. Бамбай хоншоорт могойны биеийн урт ойролцоогоор 70 см, сүүлний урт биеийн уртаас 5,5-8,4 дахин богино байдаг.
Энэ зүйл могойн нурууны хайрс 23, хэвлийн хайрс 143-187, төгсгөлийн сүвийн бамбай хайрс нэг, сүүлний доторх бамбай хайрс 31-56 хос, дээд уруулын бамбай хайрс 31-56 хос. Биеийн ерөнхий зүс их төлөв хул шарга юмуу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал, ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юмуу бор шарга байна. Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг. Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой. Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана. Хортой могойн хүүхэн хараа босоо байдаг. Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан тохиолдолд ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 318003, 323780 дугаарт, бусад үед Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсаар мэдээлэл өгнө үү. Дуудлага мэдээллийг яаралтай өгөөд мэргэжлийн хүмүүс очих хүртэл могойн хөдөлгөөнийг ажиглаад байж байх хэрэгтэй. Зарим иргэдийн өгсөн дуудлагын дагуу очиход могойгоо ажиглаж байгаагүйгээс үүдэн хаашаа явсан нь тодорхой бус учраас эрэн хайх хэрэгтэй болохоос гадна, олохгүй байх тохиолдол ч байдаг. Энэ нь эргээд хэн нэгэнд аюул учруулах магадлалтай гэсэн үг.
-Зарим иргэд могой харахаараа оролдох, уурыг нь хүргэх тохиолдол байдаг. Энэ нь хэр аюултай вэ?
-Могойтой таарсан тохиолдолд ерөөсөө оролдож, уурыг нь хүргэж болохгүй. Учир нь могойг оролдож уурыг нь хүргэх тусам биеэс нь хор их хэмжээгээр ялгарч байдаг. Энэ тохиолдолд могойд хатгуулах юм бол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учрах магадлалтай.Могойд хатгуулсан бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандаад, шингэн зүйл их хэмжээгээр ууж аль болох хөдөлгөөнгүй эмнэлгийн тусламж ирэхийг хүлээх ёстой. Амралт зугаалгын улирал эхэлсэн энэ үед иргэд та бүхэн өндөр өвстэй газраар явахдаа урт түрийтэй гутал өмсөж могойд хатгуулахаас сэргийлээрэй. Мөн суурьшлын бүсэд амьдарч байгаа иргэд байрны гадаах өндөр өвстэй ногоон байгууламжид тайралт хийж, үзэгдэх орчныг сайжруулах хэрэгтэй.
Өндөр өвстэй ногоон байгууламжинд могой байж болзошгүй тул иргэд сонор сэрэмжтэй байхаас гадна бага насны хүүхдүүдээ хараа хяналттай тоглуулахыг анхааруулж байна.
-Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдыг шууд байгальд нь буцаан тавьдаг уу, гэмтэж бэртсэн амьтдыг хэрхэн эмчилдэг вэ?
-Нийслэлийн Байгаль орчны газраас гэмтэж бэртсэн, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн 11 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээ авч ажилласан. Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт үүрнээсээ төөрсөн начин шонхорын хоёр нисгэл ангаахай, гэмтсэн хондлой цагаан ураацайг Зэрлэг амьтан асрах байранд асарч байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн суурьшлын бүсэд орж ирсэн найман дэгдээхэйтэй хондон ангирыг барьж нууранд шилжүүлэн тавилаа. Түүнчлэн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн суурьшлын бүсэд орж ирсэн хоёр сарьсан багваахай, хоёр өмхий хүрэн, нэг рашааны могой, хоёр бамбай хоншоорт могойг барьж, байгальд эргүүлэн тавьсан. 2017 онд ан амьтны мэргэжлийн байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд анх удаа "Зэрлэг амьтан асрах байр"-ыг байгуулсан. Гэмтэж бэртсэн амьтдыг асрах байранд байлгаж эмчлээд эргэж байгальд нь тавьдаг. Харин идэш тэжээл хайж орж ирсэн амьтдыг гэмтсэн эсэхийг шалгаад шууд байгальд нь буцаан тавьдаг.
ӨДРИЙН СОНИН П.Батзаяа
Сэтгэгдэл
zochin [202.131.245.243] 2021-08-16 03:57:43
motornii hesgeer orj irsen geed l bhiin. yaj tiim haluun yumnii hajuud teeverlegdeed irsen bh ve sain oilgodogui ee
Зочин [192.82.67.124] 2021-08-15 15:55:12
Durgui hurgesen huniihee mashin dotor bambai honshoort avaachij hiih heregtei
Зочин [103.80.210.183] 2021-08-16 02:31:03
саарал ордны үүдэн аваачаад хаяад бай. гарч ирсэн хулгайчуудыг хордуулаг.
Зочин [103.212.116.207] 2021-08-15 11:48:53
Амьтадын бодлыг ойлгодог аппарат
Зочин [64.119.23.123] 2021-08-15 05:43:17
өө мая гаад
Zocnin [68.145.61.75] 2021-08-14 15:42:39
Heregtei medeelel ogson amitan sudlaacndaa bayarlalaa Zerleg amitdiig hamgaalah olon niited taniulah ajild ni ulam ih amjilt husey
Зочин [66.181.184.175] 2021-08-14 14:05:14
Чи наад могойгоо өөрөө тэврээд үх.Бас үр хүүхэд аав ээж ах эгч дүү нараа хатгуул за тэнэг новш өөрийнхөө галзуу солиорлыг хар эрээн могойдоо хатгуулаад хамтдаа далд ор эргүү новш
Зочин [202.126.90.133] 2021-08-16 01:38:43
Ovchtei shaar ve. Unehet setgetsee uzuleh heregtei shu
Зочин [66.181.160.123] 2021-08-15 09:33:39
мэдрэл муут
Зочин [172.58.140.80] 2021-08-15 05:02:59
Galzuursan uu?
Зочин [202.9.47.26] 2021-08-14 07:19:08
202.21.124.134 Муу гичий минь наад могойгоо тэврээд хамт амьдар пизда минь.
Зочин [66.181.161.109] 2021-08-15 13:24:31
aahahahahaa
Зочин [202.9.47.26] 2021-08-14 03:00:45
Араатан амьтадаас илүү хортой амьтад аюултай. Хортой амьтадыг устгах хэрэгтэй.
Зочин [202.9.47.26] 2021-08-14 07:15:17
Үгээ бодож хуцаарай. муу золбин гөлгөө.
2 holtei hvn durst araatanuudad [202.21.124.134] 2021-08-14 06:38:26
Hutsalgv aril umhii 2 hultei nowsh mine. Chi ene horwood amidrah gants erhtei yu. Cham metiin umhii nowshnuud ene horwoogoos dald orj bj an amitad az jargaltai taiwan aih ayulgv amidrah bhdaa. 2 holtei nowshnuudad ene delhii gants zoriulagdaagv shv. Amitad dundaas cham metiin arisnuud vhej dald orj bh heregtei. Hvn ym bol hvn nerendee taaruulj zohitsoj amidar pisda mine