“Сүрьеэ өвчний дэлхийн тайлан”-г танилцуулж байна

Aдмин / Эрүүл мэнд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2021 онд “Сүрьеэ өвчний дэлхийн тайлан”-г танилцуулах үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй улс орнуудын Сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгж, удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, олон улсын байгууллага, хамтрагч талуудын 400 гаруй төлөөллийг оролцуулсан олон улсын бага хурал болж байна.

Энэ жилийн хувьд "Ковид-19" цар тахлын нөлөө нь сүрьеэ өвчний нэн шаардлагатай тусламж үйлчилгээ, өвчлөлийн дарамтад хэрхэн нөлөөлж байгаа болон сүрьеэ өвчинтэй тэмцэх арга хэмжээнд тулгамдаж буй бэрхшээлийг онцлов.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтаар дэвшүүлсэн зорилтууд болон ДЭМБ-ын сүрьеэ өвчний халдварыг таслан зогсоох стратеги, Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтийг тус тус танилцуулав.

Монгол Улсад Сүрьеэтэй тэмцэх арга хэмжээний хэрэгжилтийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн дэд захирал Ж.Байгалмаа танилцуулав.

Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд сүүлийн үеийн дижитал технологи, молекул биологийн оношилгооны технологийг өргөжүүлснээр, үндэсний болон орон нутгийн түвшинд илрүүлэлт, оношилгооны чадавх сайжирсан. Цаашид тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж хүрч очих шаардлагатай зорилтот бүлэгт хүрэхэд сүрьеэгийн тандалтын тоо мэдээг бодит хугацаанд мэдээлэх, цахимжуулах, эмчилгээ, эмнэлзүйн тусламж, үйлчилгээний шинэ аргыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ судалгааг өргөжүүлэх, иргэний нийгмийн оролцоог хангасан, олон талт цогц арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.