МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг нэр төрд минь халдаж худал мэдээлэл тараасан тул шүүхэд өгнө
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг нэр төрд минь халдаж худал мэдээлэл тараасан тул шүүхэд өгнө
- “Монгол бахархалын өдөр”-ийн бөхийн барилдаан сайхан боллоо. Энэ талаар тодруулна уу?
- Монгол үндэстэнг дэлхийд тунхагласан Мянганы суут хүн, Их Чингис хаан бол Монгол хүн бүрийн бахархах эрхэм зүйлийн оргил манлай нь. Тийм ч учраас Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оноос эхлэн энэ өдөр бүх нийтээр амарч, үндэсний бөхөө барилдуулан тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн барилдаан маань ч сайхан боллоо.
- Барилдааны өмнө МҮБХ ба УОК-ын хооронд үл ойлголцлол байв уу? Таныг бөхөө барилдуулахгүй гэсэн яриаг УОК-оос гаргасан мэдээлэлд дурдаж байсан?
- Би барилдааны дараа УОК-ын шуурхай штабын лайв гэдгийг бүрэн эхээр нь үзлээ. Харамсалтай байна. Энэ тухай үнэн зөвөөр тодруулж тайлбар хийхээс аргагүй болж байх шиг байна. Б.Ууганбаяр “Бөхийн холбоо барилдааны бэлтгэлээ хангаагүй учраас намайг өөрөө очиж бөхийн барилдаанаа цуцлая” гэсэн санал оруулсан мэтээр Тагнуулын Ерөнхий Газрын ажилтнаар миний яриаг зориуд бичүүлж аваад дараа нь тэр бичлэгээс 2 секундийн өөрт ашигтай хэсгийг тасдан аваад, түүнийгээ олон нийтэд шууд лайв хийн үзүүлэхдээ “Намайг өөдөөс харж суугаад ярьж тохирсон атлаа жудаггүй зан гаргалаа” гэж давхар гүтгэсэн нь төрийн албаны ажилтанд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл болсон. Шадар сайдад буруу мэдээлэл хүргэсний улмаас С.Амарсайхан сайд өөрийн цахим хуудсаараа миний талаар ташаа мэдээллийг яаран дамжуулсанд харамсаж байна.
Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга хүн доод ажилтнаасаа үнэн бодит мэдээлэл авч байж дүгнэлтээ олон түмэнд түгээж байх учиртай. Гэтэл Шадар сайд “Бөхийн холбооны тэргүүн бөхийн барилдааны бэлтгэлээ өөрөө хангаагүй тул хойшлуулах санал гаргасан...” гээд худал мэдээлэл цацсан. Зүй нь миний хэлсэн зүйлийг УОК-ын штабын дарга Б.Ууганбаярын тусгайлан бэлдүүлж хийлгэсэн тэр бичлэгийг ТЕГ-ын ажилтнаас бүтнээр авч бүрэн сонссон бол тэгж гоомой мэдээлэл яаран гаргахгүй байсан л даа.
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр зарим иргэд лайв хийдэг үзэгдэл ихэд дэлгэрч. Үүнийг одоо УОК-ынхон хүртэл даган дуурайж, үүндээ Төрийн албан тушаалыг урвуулан ашиглаж үндэслэлгүй гүтгэж байгаа нь тун таагүй байна. Б.Ууганбаярын хэлснээр “Бөхийн холбоо барилдааны бэлтгэл ажлаа хангаагүй” гэдэг нь юу гэсэн үг вэ? Холбоо 30 жил зохион байгуулаад ирсэн, бидний бүрэн чадах үндсэн ажил маань шүү дээ. Харин барилдах бөхчүүд ба үзэгчид вакцины хэдэн тун хийлгэсэн, шинжилгээ өгсөн байх эсэх талаарх ямар шийдвэр цаасан дээр байгааг асууж, зарим шийдвэр нь бодит амьдралд огт авцалдахгүй байгааг би тэр уулзалт дээр хэлсэн. Вакцины 3-р тун, шинжилгээтэй холбоотой асуудлаар гаргаж байгаа шийдвэрүүд нь дээр хэлсэнчлэн бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй зэрэг асуудлууд нь УОК-ынхонд энэ барилдааныг явуулахад хүндрэл байсан байх. Иймд надаас тэд эхэлж “барилдааныг цуцалж болох уу” гэж асуусан би “болно...” гэтэл Б.Ууганбаяр, хотын менежер Т.Гантөмөр нар “...заа баярлалаа...” гэж хоёул зэрэг хэлсэн. Энэ талаарх мөн уулзалтын үеийн бичлэг надад бас байгаа. Би үргэлжлүүлээд ярихдаа “Вакцины 3-р тун, шинжилгээтэй холбоотой асуудал нэгдсэн байр суурьт хүрээгүй гэж би ойлголоо, тиймд энэ тухай мэдээлэлдээ оруулан бичиж, үзэгч олноос уучлалт гуйна” гэж хэлсэн. Б.Ууганбаяр “Хэн нэг рүүгээ бурууг чихээд яах вэ...” гэсэн. УОК-оос эргэж буцсан буруу шийдвэр олныг гаргадаг. Дараа нь Бөхийн холбоо буруутан нь болдог учир би хэлсэн ёсоороо л мэдээлэл оруулсан. Ингээд уулзалт нь тарах шиг болж би гарсан. Тэд хоорондоо юу ярилцаж үлдсэнийг мэдэхгүй. Удалгүй над руу танихгүй олон дугаар залгасан, мөн дархан аварга Г.Өсөхбаярт ч тэд дарамт үзүүлсэн бололтой “...мэдээллээ авчих гээд нөхдүүд яриад байна...” гэж 2 удаа надтай ярьсан. Иймд би утсаа салгасан. Хэсэг хугацааны дараа тэд лайв хийж миний яриаг тасдаад олон нийтэд тараан, маш ажил хэрэгчээр хандан сууж байсныг хараад ой гутан, Бөхийн өргөө дээр ирсэн сэтгүүлчдэд тайлбарыг өгсөн. Манай холбооны мэдээллийн дараахан Шадар сайдын Ажлын албаны дарга Ц.Уртнасан надтай холбогдож “Өглөө барилдааныг зохион байгуулах талаар уулзаж шийдвэрлэе” гэсэн. Нэг ч гэсэн төрийн албан хаагч ийм шуурхай хандаж байсан нь харин сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Барилдааны өмнө Б.Ууганбаяр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, мэргэжлийн хяналтын ажилтан н.Алтантуяа, БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Болд нарын албан хаагчид бөхийн өргөөнд ирсэн. Тэдний хамт байсан манай холбооны ажлын албаны хүмүүсийн дэргэд би Б.Ууганбаярт хандан “...чи миний яриаг тасдаж улмаар жудаг ёсгүй хандлаа гэх мэтээр худал мэдээлэл олон нийтэд тараасан тул чамайг шүүхэд өгнө...” гэж би хэлсэн, үүнийхээ дагуу Б.Ууганбаярыг шүүхэд өгч байгаа. УОК-ын шуурхай штабын уулзалт дээр миний ярианы бичлэгээс Б.Ууганбаяр өөрт ашигтай гэсэн 2 секундын яриаг тасдан авч зохион байгуулалттайгаар намайг гүтгэж, олон нийтэд цацсан.
Иймд олон нийтэд зөв мэдээллийг хүргэж нэр төрөө сэргээх нь зүйтэй гэж үзлээ. Төрийн албан хаагч хүн цар тахлыг даван туулах талаар ажлаа зөв зохион байгуулж ажиллахын оронд иргэн миний яриаг ТЕГ-ын ажилтнаар бичүүлэн аваад дараа нь хэсэгчлэн тасдан, мэдээллийг гуйвуулж тараан, ажил хийж байгаа дүр эсгэн сууж байгаа нь үнэхээр харамсалтай.
Дахин хэлэхэд би МҮБХолбооны мэдээллийг Шуурхай штабын ажилтнуудад хэлж байгаад оруулсан.
- Барилдаан эхлэхийн өмнө УОК-ын Штабын дарга Б.Ууганбаяр Бөхийн өргөө дээр очин та хоёрын гар барьж байгаа зураг олон нийтийн сүлжээгээр гарсан байсан?
- Гар барих бол өөр асуудал. Хэн ч хэнтэй гар барьж болно. Харин хүний нэр төрд үндэслэлгүйгээр халдан, гүтгэлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байна гэдэг бол эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг шүү дээ. Ер нь болж байгаа бүх зүйлийг үгүйсгэдэг хэсэг залуу үе бий болсон байна. Тэд ард түмэн, төр засаг, үндэсний өв соёл гээд бүх л зүйлийг харлуулж байхад шийдвэр гаргагчид сул дорой байдлаасаа болж өв соёлоо хамгаалах биш тэднээс эмээн эргэж буцсан олон шийдвэр гаргасан. 3 сая илүү хүнтэй улс 30 хүн жагсахад л өв соёл, бахархал, бусдаас ялгарал болох наадмаа ч хийж чадахгүйд хүрсэн. Бөхийн холбоог удирдаж байгаагийн хувьд бухимдал байна. 1-р сард Цагаан сар, 6-р сард наадам болно гэж бэлтгэл ажлыг хангуулж байгаад гэнэт больдог, бид тоглоомын байгууллага биш. Өөрсдөө 3000 хүн цуглуулаад намын хурлыг, бас шоуг бол хийчихдэг. 11.05-ны өдөр болсон АН-ын хурал дээр дурын иргэн гаднаас хурал руу нь ороод лайв хийгээд хоорондоо хэрэлдэж, ноцолдоод орж гарцгааж байна. Тэнд УОК-ынхон хаана нь байна. 3-р тун шалгаж байгаа, бас шинжилгээ авч байна уу? Үгүй. Харин үүнээс 20 дахин бага хүнтэй спортын уралдаан тэмцээн гэхээр элдэв зүйл шаарддаг. Шаардсан шигээ цар тахлаа хумисан уу гэвэл үгүй. Урсгалаараа л өвдөөд эдгээд байцгааж байна. Сүүлд өөрсдөө эргэж, гишгэсэн мөрөө харж дүгнэдэг бол тун ч марзан шийдвэр гаргацгааж байснаа ойлгох биз. Одоо төрийн ихэнх албан хаагчид шат шатандаа дээд дарга нартаа тал засах, зөвхөн албан тушаал, алдар нэр бодон, өнөө маргаашийг аргацааж ажиллаж байгаа учир ковид цар тахал эхэлснээс хойш 2 жилийн хугацаанд эргэж буцсан буруу шийдвэр маш олныг гаргаж байгаад нийтээрээ бухимдаж байна. Иргэд, залуучууд нь хэн нэгний хийрхэл, жагсаал цуглаан, үймээн самууныг л сошиалоос үзэж түүндээ автаж, дасан зохицож байна. Гэтэл нийгэмд маш их эерэг нөлөө үзүүлэх спорт, урлаг соёлын арга хэмжээг ялгавартай хандаж, зохион байгуулж болохгүй гэнэ. Бүгдэд ижил тэгш хандах ёстой. Үүнийг л залуучууд эсэргүүцэж жагсан, нөү дабль стандарт буюу монголоор алагчлал, өөрсөддөө бусдаас илүү боломж битгий олго гээд өлсөглөн хүртэл зарлаад байх шиг байна.
- Допинг илэрсэн гэх 4 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлт өгсөн үү?
- Одоогоор өгөөгүй байна. Мэдэгдлийг өгсөнөөс хойш 10 хоногийн дотор хариугаа өгөх журамтай. Маргааш тэр хугацаа нь дуусна. 3 бөх шинжилгээний хариугаа аван Допингийн эсрэг үндэсний төвөөс хориглосон ямар эм бэлдмэл илэрсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч байгаа байх. Нэг бөх аваагүй байна. Допингийн шинжилгээ авах, зөрчил гаргасан талаарх мэдээлэл өгөх, “в” сорьцоо шинжлүүлэх хүсэлт, хариуг зарлах зэрэг процессийг журмын дагуу шийдвэрлэж, холбоо асуудал үүсгэхгүй нягт нямбай хандах хэрэгтэй байгаа.
(Эх сурвалж: Өдрийн сонин. 2021.11.08
Сэтгэгдэл
Зочин [103.212.119.29] 2021-11-14 16:37:23
УОК гэж ёстой эргэж буцсан буруу зөрүү шийдвэр гаргадаг будлианы газар байнаа Ийм их өвчлөл гарч газар авсах олон хүн амь насаа алдаж байгаа нь энэ коммиссын буруу шийдвэрүүдтэй холбоотой.Хэдэн бөх барилдахад сүр болоод байгаа мөртөө шөнө оройн цагаар баар цэнгээний газрууд зочид буудлуудаар битүү чихээстэй архидалт болж алийгаа алдацгааж жинхэнэ өвчний уурхай болж байх нь УОК-ханд хамаагүй юу.
ХҮН ХҮН [66.181.182.172] 2021-11-09 11:40:12
ШҮҮХ ӨМГӨӨЛӨГЧ ХОЁР БОЛ ХОС ТЭРГЭНИЙ НЭГЭН ИЖИЛ ДУГИЙ ХАМТАРСАН ХАХУУЛИЙН ШҮЛЖЭЭ МОНГОЛД ШҮЛЖЭЭГҮЙ ЛУЙВАР ГЭЖ АЛГА ХҮНИЙ ҮХЭЛ ХҮРТЭЛ МӨНГӨНИЙ ШҮЛЖЭЭНД ОРЖЭЭ ЯААН ДАА ТАМИН МАН** АН **ХҮН **НАМ ЗЭРЭГИЙГ ДАХИН БҮҮ СОНГО ХУВЬ ХҮНИЙГ СОНГО НАМ ХАМААГҮЙ ОДОО МОНГОЛЧУУД ХУЛАЙЧЫГ ТАНЬДАГ БОЛСОН НАМ ДАГАЖ БӨС БҮҮ ДОЛОО МӨНГӨНД БҮҮ ХУУРТ СОНГУУЛЬ БОЛОХ ЦАГТ МАШ ЗӨВ СОНГОЛТ ХИЙ ТЭГЭЖ БАЙЖ ТӨРӨӨС ХУЛГАЙЧ НАРЫГ ЗАЙЛУУЛАЖ ЧАДНА
албаны машин хувийн хэрэгцээнд унаж онхолдуулжээ [103.80.211.104] 2021-11-09 05:55:43
anews.mn/10633.html
prick [103.14.36.250] 2021-11-09 04:08:35
Uuganbayar gej nogoo gonshook sda mon uu?
Зочин [103.80.210.183] 2021-11-09 02:20:44
худалч хүний нээрээ олон шиг хулгайч луйварчдын хэлэх дуртай үг нь шүүдээд ялаад аваарай гэдэг үг. шүүгч нь бас л луйварчин болсон.
МАГАЛЖАВ ОНЦ [202.179.26.171] 2021-11-09 02:14:25
ЭНЭ АЙХТАР БУРАНГУЙ ЦАГ ҮЕД МҮБ ХОЛБООГ МАШ САЙН АВЧ ЯВААД БАЯРЛАА. ӨСӨХӨӨ АВАРГААС БОЛГООМЖЛООРОЙ : МӨНГӨ ЭРХ МЭДЭЛД СҮНСЭЭ ХУДАЛДСАН ХҮН ДЭЭ. 6 Н ЗАЛУУ ЗААН ЭГНЭГТ БУЗАРТСАН. БОЛЖ ӨГВӨЛ ХОЛ БАЙ
Зочин [202.179.27.81] 2021-11-08 08:55:14
magaljav ih hurald devshih beltgeluu
яана даа [150.129.143.247] 2021-11-08 08:44:22
УОКын штабын дарга ч их асуудалтай хүн байна даа. ТӨРИЙН хүн худлаа ярьж болохгүй.
Зочин [192.82.73.233] 2021-11-08 07:26:55
Одооны залуучууд их эмзэг болждээ юм л бол шүүхэд хандана гэдэг болж дээ нөгөө шүүх нь ч шиидэж байгаа юм байхгүй
Зочин [202.131.240.190] 2021-11-08 07:05:25
БХТэргүүн боломжийн хүн бөхийн унасан нэр хүндийг сэргээх талаар сайн зүйл хийж санаачлага гаргаж байгаа. Одоо тэр давхар шуудагний барцыг хугацаатай болго тэгвэл сайхан хурдан шалмаг барилдаан гарна байх шүү Бөхийн холбооны ажилд амжилт хүсье
Niimdorj [103.9.90.130] 2021-11-08 05:37:43
Umhii hirtei buhchuudeer ene horvoo dutaj baisan udaagui bilee hiree ugaatsgaa buzaruud
Зочин [202.179.25.17] 2021-11-08 05:28:13
зүгээр ажлаа хийж байгаа хүнийг ажлы нь хийлгэжж үзээрэй
Kca [202.126.88.70] 2021-11-08 05:20:54
Магалжав зүтгэж байгаа. Үр дүн гарч л таарна. Их дажгүй хүнийг МҮБХ тэргүүнээрээ сонгосон байна лээ. Ууганбаяр гэдэг поп хойлог зду мөн ч их бужигнуулж байна даа. Төрийн ажлыг ийм балиар аргаар явуулж байна.
zochin [64.119.24.215] 2021-11-08 05:17:24
Маш зөв ярьсан байна
Зочин [202.126.89.11] 2021-11-08 05:09:12
Усан оргилуур Амарсайханы хатгаасаар Ууганбаяр худлаа хэлсэн байж таарна.
Зочин [64.119.20.71] 2021-11-08 05:01:24
Ууганбаяр гэж тавитаргүй дэгдгэнэсэн п1оп1ро1х 1дуртай нөхөр б.аа
ЗОЧИН [202.9.46.19] 2021-11-08 04:59:50
ШҮҮХ БУЗРЫН БАЙГУУЛЛАГА БОЛСОН БАЙГАА ШҮҮ. ШҮҮХ ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН, ШҮҮХ ЭМНЭЛЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДАДА ИТГЭХ ИТГЭЛ ҮНЭНДЭЭ АЛГА БОЛСОН. НАСААРАА ЦАГДАА ХУУЛЬ ШҮҮХМИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛЛАСАН УЛС БИЗНЕС ХИЙЖ БАЙГАА БИДНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ ХӨРӨНГӨЛӨГ ТАНСАГ АМЬДРААД БАЙГААГ ОЙЛГОХ УХААНЫГ ИРГЭДЭД ӨГӨӨЧ
zochin [103.111.68.3] 2021-11-08 04:26:15
тэгээ д л хаяа ч бас шүүх хэрүүлийн бузар