Б.Одсүрэн: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн мэдээлэл худлаа
Олон нийтийн сүлжээнд буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэдээлэл гарсан. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс энэ талаар тодрууллаа.
-Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Арваннэгдүгээр сарын 4-нд Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, хотын төвлөрлийг задлах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдсан. Тус хуралдаанаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээ болоод зорилгоо танилцуулсан. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг бол худал, ташаа мэдээлэл. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 652 мянгад хүрсэн. Он гарахад энэ тоо ойролцоогоор 700 мянгад хүрэх тооцоо бий. Зохицуулалт хийхгүй энэ байдлаараа үргэлжлэх юм бол Улаанбаатар хотын автомашины тоо гурван жилийн дараа 900 мянгаас нэг саяд хүрэх төлөв ажиглагдаж байна. Автомашины тоо нэмэгдэж байгаагаас үүдэн замын хөдөлгөөний дундаж хурд 2019 онд 13 км цагийн хурдтай байсан бол саяхан тооцоо хийж үзэхэд 10 км цагийн хурдтай болж буурсан байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд 2028 оноос эхлэн баруун гарын дүрэмд 100 хувь шилжье гэсэн саналыг оруулж байна. Тэр болтол автомашинууд замын хөдөлгөөнд хэвийн байдлаар оролцоно. Импортоор орж ирж буй автомашины 90 гаруй хувь нь долоогоос дээш жилийн насжилттай байдаг. Тиймээс эдгээр автомашины татварыг нэмэх талаар ярьж байгаа. Мэдээж дээрх асуудлуудаар иргэдээс санал, асуулга аван, уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлэнэ.
-Хотын төвлөрөл, замын ачааллыг бууруулахын тулд 420 тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Ямар ажлууд хийж, мөн хийхээр төлөвлөж байна вэ?
-420 тэрбум төгрөгийг хотын түгжрэлийг цогцоор нь бууруулахад зарцуулах тухай шийдвэр Засгийн газрын 146 дугаар тогтоолоор гарсан. Уг төсвийн хүрээнд нийт 12 төсөл, хөтөлбөр хэрэгжинэ. Тухайлбал, Яармагийг “ТЭЦ-4”-ийн замтай, цаашаагаа Энхтайваны гудамжтай холбох 650 метр урттай гүүр нийтийн тээврийн сүлжээ, төлөвлөлтийг нэмэгдүүлэх зорилготой гол гудамж, замуудын төсөл, ажлуудыг хийнэ. Түүнчлэн явган болон дугуйн зам, нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой ажлуудыг төлөвлөсөн.
-Яармаг орчмын түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийх вэ?
-Яармагаас хотын төв рүү чиглэх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх судалгааг хийж дууссан. Дараагийн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна. Эхний ээлжид нийтийн тээврийг чөлөөтэй явуулах шийдэл гаргахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл
zochin [202.126.89.210] 2021-11-13 02:24:42
Jijigheen hotod 3 * 4 kwadrat km gazar tygjreed terniig ulsiinhaa asuudal bolgood ene urgun uudam nutag deeryach humuusdiig amidaruulah yum mashingyi tegeedmorio ynah heregtei bolohondee bugd gadaad shine mashin oruulah yum gene baidag buh munguu gadaadruu ursgaad nuursiig asar ih hemjeegeer teeverleh heregtei bolohondee ineed tei yum
Зочин [66.181.160.49] 2021-11-11 08:13:08
IRGEDEES ASUUH HEREGGUI , DUUGAI L HIIH UMAA HII.
Zochin [66.181.170.73] 2021-11-11 04:58:42
Er n' bolikh l kheregtei sh dee. Gekhdee shuud bish. Shat daraatai, ye shattai l kheregjyylekh shaardlagatai baikhdaa. Khedii boltol khuulia zurhcuud l baij baikh yum. Enenii orond on undur mashinuudiig yavuuldag bys byschlel togtookhoos ajlaa ekhelsen n' deer baikhoo.
ИРГЭН [202.126.89.22] 2021-11-11 02:56:10
ОДОО ТЭГШ СОНДГОЙГООР ЯВУУЛАХ ЖУРАМ ХЭРЭГТЭЙ. ӨӨР АРГА АЛГА.
ЗОЧИН [202.126.88.197] 2021-11-11 02:25:44
МОНГОЛ УЛС ГАНГИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛ ТЭГЭЭД ӨӨРСДӨӨ ЗӨВ ТАЛДАА РУЛЬТЭЙ МАШИНАА ХИЙГЭЭД УНАЯ Л ДАА ДАНДАА ИРЭЭДҮЙГҮЙ ЮМ ХАРЖ ӨНӨӨ МАРГААШАА РГАЦААХ ЮМ
ЗОЧИН [202.126.88.197] 2021-11-11 02:23:46
БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХИЛЭЭР ОРУУЛАХЫГ ХОРЬЧИХ АЯНДАА ХУУЧИН МАШИН Ч ОРЖ ИРЭХЭЭ БОЛЬЧИХНО ДАРАА НЬ НААД АСУУДЛАА ЯРЬ
Иргэн [66.181.182.161] 2021-11-11 02:14:36
МАН бараг 100 жил эрх барьсан. Тэгээд явуулсан бодлогын алдаа нь ийм юманд хүргэж байгаа юм. Өөр шинэ хүчин гарч ирэхгүй бол ч энэ улс дампуурч гүйцлээ дээ.
Зочин [192.82.67.228] 2021-11-11 04:09:36
Улс орныг аваад явчих өөр шинэ нам хүчин хаана байна вэ? Хүний хуучин нь дээлийн шинэ нь гэдэгдээ !!! Энэ нь болж байгаа юм биш үү!!! Хоёр туулай хөөвөл хоосон хоцорно!!!
Иргэн [66.181.182.161] 2021-11-11 02:12:59
Эргүү юм чинь хэлсэн үгнээсээ эргэж буцаад л .Ажил хийж чадахгүй малууд болил доо. Та нар 80% шахам болсон буруу рультэй машин явахыг хоривол маргааш нь юу болохыг бодож үзсэн юм уу?
зочин [66.181.183.20] 2021-11-11 01:43:50
Замын хөдөлгөөний дүрмээ албаар зөрчүүлж байгаагаас гүйцэж түрүүлэх гэснээс олонхи хүний амь эрсдэж байгааг яах юм. Зам тэлээд нэмэргүй. Машины импорт ийм хурдтай байхад. Тэг зогсолт хийж ойлгох гээд байна. Хүрэлсүх сайд байхдаа буруу хүрдтэйг хугацаа зааж хумих үүрэг өгсөн байдаггүй. Зүүн гарын дүрэмтэй балгох юм бол хачмн юм болно.
зочин [202.72.245.125] 2021-11-11 01:01:53
Ёр нь бол яах гэж дүрэм бдаг юм зүүн гарын дүрэмтэй байж анхнаасаа буруу рультэй машин оруулаад самарчихсан юм чинь цаашдаа бүүр 0 зогсолт хийхээсээ өмнө зоригтойхон шийдчих эрх мэдэлтэн алга арчаагүй төрийн эмгэнэл ,бодлогогүй улс төрчдийн гай ,наад асуудлаа яаралтай шийд аль эсвэл тэгээд таг түгжрээд хамраа ухаад,утсаа гөлрөөд зогсоод байж бай. Эсэргүүцээд байгаа гарууд аргаа бод ...
USA [24.12.150.216] 2021-11-10 21:38:43
Эхний ээлжинд оруулж ирэхий нь хоригло. Аль эртнээс ярьж эхлэхдээ л оруулж ирэхий нь хориглосон бол одоо цэгцэрэх дөхөж байхгүй юу. Худлаа хоосон яриад байхаар . Угаасаа баруун замын дүрэмтэй байж буруу талдаа машин оруулдөг нь буруу л байсийн.
zochin [202.126.89.49] 2021-11-10 17:30:56
ard.tvmen esergvvtseed ehelheer hiwilbaraa oorchlood shaaj bhii 10km tsagiin hurdtai bol 3 km gazar yahaaraa 2 tsag ywdii amniihaa zorgooroo.shaah yum aa sdakuud
Зочин [202.126.88.203] 2021-11-10 16:18:19
5 шарын гармаас троллебусны эцсийн буудал буюу Ботаник хүртэл Энхтайвны өргөн чөлөө доогуур, мөн урдуураа Яармагаас Дүнжингарав хүртэл, хойгуураа 4-р хорооллын эцсээс Шархад хүртэл, мөн эдгээрийг холбосон босоо метро тавь
Зочин [64.119.17.226] 2021-11-10 16:10:38
Ийм орон гаран пиздаа нарыг зайлуулаачээ.
Зочин 966 [103.212.119.68] 2021-11-10 15:43:34
Монголд машины 80 хувь буруу буюу зүүн гарын дүрэмтэй болгоход асуудлыг бага хөрөнгөөр шийднэ. Яг нарийн бүдүүн төмөр зам шиг асуудал .буруу талтай машин чанар сайн япон. Хэрэв зөв гэвэл бүгд орос хятад солонгос герман европын улс орноос орж өндөр үнэтэй. Одоо метро хотод чухал. Улаанбаатарын замын бөглөөг яг хонгконг шиг кольцо буюу үл огтолтолцох уулзвараар шиыдэж болно явган хүний нүхэн дүүжин гарцаар шийдэхэд хэдэн тэмдэг тэмдэглэлөөрчилж тавихад цагдаа замын голд биш хөдөлгөөний зөрчилыг хянах боломжтой
Зочин [202.126.89.228] 2021-11-10 14:13:10
Түгжирлийг бууруулахын тулд баруун зүүн дөрвөн зам,гадаад харилцааны баруун талын уулзваруудыг гүүрээр хөндлөн огтолдог болгочих тэгвэл түгжрэл 20-25 хувиар буурна.
Зочин [192.82.74.221] 2021-11-10 13:57:22
Та нараас толгойноос чинь олигтой юм гарахгүй юмаа надаас асуу даа би хэлээд өгье нийтийн тээвэр тоо нэмэ хурдан явуулна гэж хэзээ ч бүтэхгүй хүн болгон машин унаж байгаа энэ үед наад мөнгөөрөө нийтийн тээвэрт биш зүгээр л компаниудын хашааг зайлуулж замаа тэл, наад том том автобусаа устга зүгээр бага оврын жижиг автобус явуул, бас хэд хэдэн гүүрийг төмөр зам дээгүүрээ тавь !!!!!!! Ингээд л болоо малуудааааа......
х [202.9.46.45] 2021-11-10 12:39:05
хориглоод үзлдээ хүниии өмч эсвэл хцдалдаж аваад болооо лалруудаа
Зочин [202.131.240.190] 2021-11-10 10:47:18
Бүх 2 эгнээгээр зорчих хэсэгтэй замыг нийтийн тээврийн зорчих зам болго хяналт сайн тавьж.нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх харин энэ замаасаа хазайсан автобусыг торго