Сөрөг хүчингүй байсны гор буюу Казахстаны үймээн

Aдмин / Нүүр

Хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтөөрөө гайхуулж явсан Казахстаны иргэд дарангуйлагч засаглалынхаа эсрэг тэмцэж, ерөнхийлөгч нь иргэдийнхээ эсэргүүцлийг террористуудын халдлага, Америкийн хатгаасаар өдөөгдсөн үймээн хэмээн буруутгаж, гаднаас цэрэг оруулан байж дарж авах шиг боллоо. Казахтстанчуудын тэмцэл ингээд зогсохгүй, их удлаа гэхэд дөрвөн жилийн дараа тэсэрнэ гэж олон улсын шинжээчид ам уралдуулж байна. Тэсрэхдээ өнөөдрийнхөөс хэд давсан их хүчээр тэсэрнэ гэж онцлоод эхэллээ.

Шалтгааныг нь энэ улсын өнгөрсөн түүхээс харчихаж болно. Наад өнгөндөө газны үнэ өслөө гэж жагссан иргэд яг үнэндээ ардчилалгүй, сөрөг хүчингүй дарангуйлагч төрөө эсэргүүцэж боссон юм. Назарбаевынхан гэх вант улс бий болсонд нь, дарангуйлал тогтоосонд нь, өөрсдөдөө зориулж Астана гэж тансаг хот барьсанд нь, энгийн иргэдээ, алслагдсан хот муж тосгодоо ор тас хаясанд нь эгдүүцэж жагссаныг олон улсын мэдээллийн агентлагууд онцлон мэдээлцгээж буй. Товчхондоо сөрөг хүчингүй, ардчилалгүйгээр олон жил аж төрсөн нь Казахстаны хямралын гол шалтгаан болчихлоо. Бодит байдал, уг шалтгаан нь ийм байхад Казахстаны төрийн тэргүүн барууныхны турхиралт, террористуудын дайралт гэсэн онош тавьж байгаа нь энэ улсын эмгэнэл болж байна.

Шуудхан хэлэхэд, өнөөдрийн хямралын гол шалтгаан нь Казахстаны эрх баригчдын буруу бодлогоос улбаатай. Энэ улсад сүүлийн хориод жил ноёлсон нэг хүний дарангуйллаас үүдэлтэй. Товчхондоо сүүлийн хориод жилийн турш байгалийн баялгаас олсон мөнгөө иргэдийнхээ орлого амьжиргааг дээшлүүлэхэд зарцуулаагүй нь өнөөдрийн хямралын гол шалтгаан болсон хэрэг. Хүчтэй сөрөг хүчингүй, ардчилалгүй өнгөрүүлсэн жилүүд казахстанчуудыг эсэргүүцэн жагсахад хүргэснийг эрүүлээр сэтгэдэг хүн бүр хэлж байна. ОХУ-ын сэхээтнүүдийн нэгдлээс ч ийм утгатай мэдэгдэл гаргасан харагдсан. Казахстаны эрх баригчид байгалийн баялгаас олсон мөнгөө иргэддээ биш, өөрсдөдөө зориулж хот байгуулсан шигээ тансаглацгаасныг Астанагаас харчихаж болно. Мөрөөдлийн хотдоо мөнгө цутгасан сүүлийн тэнэглэл нь гэхэд л газар доорх хөнгөн метро. Сүүлд энэ төслөө зогсоочих шиг болсон. Эрх баригчид нь жирийн олноосоо өөрсдийгөө тусгаарлаж, вакумжуулж, тансаг хот барьж тарвалзахынхаа оронд иргэдийнхээ амьжиргаа орлогод анхаарсан бодлого хэрэгжүүлсэн бол өнөөгийн үймээн бужигнаан үүсэхгүй байв, Казахстанд.

Иргэдийн тайван жагсаал эхэлсэн Мангыстаускийн мужийн Жанаозен хотод аль социализмын үед л эсэргүүцлийн жагсаал болж байсан түүхтэй. Бүр тодруулж хэлбэл, 1989 оны зургадугаар сарын 17-28-ны өдрүүдэд нутгийн казах иргэд, Умард Кавказаас гаралтай иргэдийн хооронд мөргөлдөөн болж байсан юм. Мангыстауск мужид байрлах нефть боловсруулах үйлдвэр жилд зуу гаруй тэрбум тенгегийн орлого олдог ч ердөө гуравхан тэрбум нь орон нутагтаа наалддаг байж. Нутгийнхаа үйлдвэрийн ашиг өгөөжийг хүртэж чадахгүй байгаадаа бухимдсан иргэдийн эсэргүүцлийг тухайн үед ЗСБНХУ-ын цэргийн хүчээр дарсныг өнгөрсөн түүхээс харж болно. Яг өнөөдрийнх шиг дарж авсан гэсэн үг. Эсэргүүцлийг цэргийн хүчээр ингэж дарах явцад таван хүний амь үрэгдэж, 100 гаруй хүн гэмтэл бэртэл авсныг тухайн үеийн хэвлэлүүд онцлон мэдээлж байв. Энэ явдлаас хориод жилийн дараа буюу 2011 онд Жанаозен хотынхон бас л жагсаж явж. Газрын тосны үйлдвэрийн ажилчдын ажил хаялт иргэдийн жагсаал үймээн болж, эцэст нь яг өнөөдрийнх шиг цэргийн хүчээр дарсан байдаг. Тэр үед Назарбаев дотоодынхоо цэргийн хүчээр мужийнхны эсэргүүцлийг дарж байсан юм. 2000 оны эхээр амьжиргааны түвшнээрээ улсдаа дөрөвт жагсаж явсан неть олборлогч л дээ. Дахиад онцлоход, Казахстаны ерөнхийлөгч иргэдийнхээ эсэргүүцлийг цэргийн хүчээр дарж, газны үнийг бууруулсан болоод дараагийн ерөнхийлөгчийг санал болгочихлоо. Токаевын санал болгосон нөхөр дахиад л дарангуйллын засаглалыг үргэлжлүүлнэ гэдэг нь тов тодорхой асуудал.

Ер нь ганц Казахстан ч биш, хойд хөршийн харьяанд байсан олон орон нэг хүний диктатуртай, ардчилалгүй, сөрөг хүчингүй аж төрж яваа. Иргэд нь байсхийгээд эсэргүүцлийн жагсаал хийдэг, эсэргүүцэх тоолонд нь террористууд, гадныхны явуулга гэсэн шалтгаан хэлж цэргийн хүчээр дарсаар өнөөг хүрсэн. Олон улсын шинжээчид “Энэ дарангуйллын тогтолцоо хэзээ мөдгүй нурж унана. Хүчээр дарах аргагүй болох үе ирнэ” гэж онцолж байгааг энэ дашрамд тодотгоё.

Хатуухан хэлэхэд, Казахстанд улс байх туршлага дутчихлаа л даа. Биеэ даасан, тусгаар тогтносон биш хойд хөршийн нөлөөнд аж төрөхөөс аргагүй орны тоог нэгээр нэмсэн нь ерөөсөө л ардчилалгүй аж төрснийх. Гадаадын хөрөнгө оруулалтаа, том төслүүдээс олсон ашиг өгөөжөө эдийн засгаа хөгжүүлэхэд, иргэдээ баян болгоход зарцуулсан бол, ардчилсан засаглалыг хөгжүүлэхэд анхаарсан бол, нэг хүний дарангуйллаасаа татгалзчихсан бол энэ улс өнөөдөр Азийн хүчирхэг эдийн засагтай орнуудын нэг хэвээр үлдэж болох байв. Ирэх жилүүдэд Казахстан хуучин шигээ хүчирхэг орших боломжгүй. Энэ гашуун түүх бидэнд ч хамаатай. Өнгөрсөн түүхэнд маань ч сургамж болохоор гашуун үйл явдал бий. Уул уурхайгаас хамаарал өндөр эдийн засгийн нэг том сул тал нь баян, хоосны ялгаа, зөрүү гэж эдийн засагчид онцолдог. Цөөнх нь илт хөрөнгөжиж, олонх нь хэцүүхэн аж төрж яваа ийм үед ардчиллаа, сөрөг хүчнээ үгүйсгэсэн хандлага газар авч, нэг хүний, нэг намын илт дарангуйлал олон жил үргэлжилбэл Казахстаны тавиланг давтахгүй гэх газаргүй. Бүс нутагтаа ардчиллын баян бүрд гэгддэг давтагдашгүй онцлогоо алдахад ойрхон байгаа маань нь нуух юмгүй бодит үнэн. Байгалийн баялгаасаа олох өгөөжөө иргэддээ хүртээлгүй дээгүүрээ хувааж идэцгээсээр суугаа, авлига, хүнд суртлыг цэцэглүүлчихсэн яваа, ардчиллыг биш нэг намыг, хүчтэй удирдагчийг бахдан харж алга ташиж суугаа гэх мэт маш олон талаараа Казахстантай адилхан байгаа маань бас л ил үнэн. Энэ янзаараа яваад байвал иргэд нэг л өдөр босдгийг, эрх баригчид нь барьц алдахаараа ардчилал, тусгаар тогтнолоо тавиад туудгийг Казахстаны өнөөгийн байдал харуулж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.85] 2022-01-17 05:18:08

Дарангуйлагч ч гэсэн Назарбаев Казахстаныг хөл дээр нь босгоод явсан,манай Элбэгдоржтонгууд Монголыг сүйрүүлээд явсан ялгаа нь энэ л байнадаг.

Ж.Онгар [202.179.21.240] 2022-01-17 04:13:57

Бодит үнэнийг бичсэн, топ тодорхой дүгнэлтэй, гашуун сургамжтай өгүүлэл юм

Зочин [66.181.179.78] 2022-01-17 04:00:15

МАНгасын дарангуйлал удахгүй

Зочин [57.73.48.37] 2022-01-17 03:49:09

Төрийн эргэлт хийх олон арга байдаг хамгийн гол төрийн эргэлт хийх арга бол ард түмнийг нүүрэндээ барьж тодорхой хэсэг хүмүүс албан тушаалд дэвшиж ашиг сонихолоороо нэгдэн ард түмнийг шулах ажилдаа орцгоодог. ард түмэн нь тэнэг нэгдмэл биш бол луйварчид төрийн эрхийг барьсаар байх болно үүний тод жишээ нь Монгол улс. Монгол нам гэдэг нэрээр нэгдсэн хэсэг хулгайчууд бүгд том баячуудад үйлчилдэг бүлэглэл болсон өөр юу ч биш.

Шударга иргэн [203.217.139.240] 2022-01-17 03:30:11

Та хэд Баярхүү докторын яриаг Ийгр ТВ дахин нэг үзээрэй.Мэргэн жараахайнууд аа

Зочин [202.21.109.48] 2022-01-17 04:06:05

Тэр чинь сүүлийн үед хэтэрхий худлаа мэдэмхийрдэг болсон

Зочин [203.17.23.221] 2022-01-17 02:59:49

Худал зүйл бичихээ боль. Эрх мэдэлтэнгүүдийн хоорондох тэмцлийн золиос ард түмэн больсон гэж дүгнэж байх шиг. Казахстанд юу ч өөрчлөгдөөгүй, Назарбаеваас токаевийн талынхан эрх мэдлийг авсан бололтой.

Болдбаатар [202.21.109.48] 2022-01-17 04:04:02

Энэ бол Казахстанд гаднаас маш нарийн зохион байгуулсан терорист ажиллагаа байсан. Энд нь чоно дагасан нохой гэдэг юу ч мэлэхгүй тэнэгүүд оролцож зүгээр л дээрэм тонуул хийсэн. Энэ бол Казахсанд өнгөт хувсгал хийх гэж оролдоод бүтсэнгүй. Хэн хаанаас зохион байгуулсан нь удахгүй тодрох байхаа.

Зочин [103.212.119.25] 2022-01-17 02:41:42

Манайд барууны гар хөл бологсод их бдаг юм шигээ, мөнгө л авдаг бхдаа үгүй бол боловсрол дутдаг бх. Дарангуйлал л гээд бх юм тэгүүл Хятад бас дарангуйлал уу? Ардчилалын алтан өлгий Америкадаа хэдэн жил амьдарч үзчээд ядахдаа нийтлэл бичээч. Барууныхан бүх улс орныг яааг Украин шиг болгох сонирхолтой, тэдэнд Украины ард түмэн үхэж бна уу, жаргаж бна уу огт хамаагүй, төрийг нь атгаад улс орныг нь цөлмөх л сонирхолтой. Казакстан ч гэсэн үймээн самуунтай, төрийн эрхэнд нь барууны утсан хүүхэлдэйнүүд гарчихвал Оросыг ноолоход дөхөмтэй гээд сая өнгөт хувьсгал хийлгүүлэх гээд чадсангүй.

Зочин [122.201.24.56] 2022-01-17 02:30:24

Манайх ч харин Хүрэлсүхийн хүчинд Монголын Назарбаев Элбэгдоржийг азтай дарж авсан даа, харин толгой өндийлгөх гээд л байх юм, Дээрэмдээд Хүүкэд хураалгасан 939 обьект болох олон үйлдвэр завод, уул уурхай, орд газрууд, лицензүүдээ бодохоор өшөө хорсол нь буцалж, олон амьтныг хөлсөлж коммент гэгчийг мянга мянгаар нь бичүүлэх юм, манай Монголчуудын заяа их дээ….

Зочин [203.91.115.53] 2022-01-20 05:44:18

Тэгээд чи сайхан амьдарч чадаж байгаа юу? Үмх махныхаа үнийг дийлэхгүй үгээгүй ядуу амьдарч байж. Чамаар наад үгийг чинь мафидаа бизнесээ дээрэмдүүлсэн баячуудтай гудамжны рэкетүүддээ өдрийн орлогоо өгдөг жижиг ядуустай авлига хээл хахуульдаа идэгдсэн шүүх прокурор цагдаатай орос ах нар чинь зааж өгсөн үү?!

Зочин [66.181.183.231] 2022-01-17 02:52:38

Хүрэлсүх дараагүй шүү. харин ч айгаад тал засаад хамгаалаад явж бгаа. Хуурай ах дүү нар гэнэлээ. Тэгээд л шийтгэлгүй сайхан чөлөөтэй шилгээд л. Элбэгдорж ийг хэн ч дарж чадахгуй. Ман эобэгдоржийн өмнө бөмбөлзөн сөхөрдөг. Ганц зоригтой сөрч чадсан нь жэнко бх шүү

Ганбаатар [202.21.109.48] 2022-01-17 02:51:45

Дарангуйлагч яаж бий болдогийг, тэгээд өөрөө хэрхэн улсаа тонож баяждагийг Казахстанд НАЗАРБАЕВ яруу тодорхойлсон бол Монголд Элбэгдорж харуулах гээд бараг биелүүлдэгийн даваан дээр Монголын ард түмний заяа өндөр Казахстаныг бодвол төр улсаа байгуулах туршлага илүү болохоор энэ улс шиг болсонгүй. Гэхдээ казахстаны бослого үймээнийг гаднаас зохион байгуулсан нь бага багаар илэрээд байна.

Зочин [66.181.161.96] 2022-01-17 02:11:03

Манай хэдэн намууд хурдхан шиг төлөвшиж засгийн эрх барилцвал сайн юмсан..

Зочин [202.9.47.43] 2022-01-17 02:05:33

Барууны ардчиллын нууц эзэд казакстаны залуусыг мөнгөөр жагсаал хийлгэж нэг хүний тахин шүтэлт нэг хүний дарангуйлал нэг намын дарангуйлал хэмээн гэнэн казакстан ард түмний тархийг угаан эргүүлж жагсаал үймээн хийлгэн улс төрийг нь нураах ажил амжилттай боллоо. Одоо барууны ардчиллын нууц эзэд өөрийн гар хөл болсон урвагчдыг казакстаны улс төрд сойн гаргаж казакстаны баялагт эзэн сууж казакстаны улс төр авилгалд живж баян ядуугийн ялгаа гаарах болно. Казакстаны гэнэн харанхуй залуус ардчилал эрх чөлөө хэмээн хөөрөн баясана. Монголын залуус 1990 онд ардчилал хүний эрх хэмээн орилж эцэст нь улс төрөө авилгалд живүүлж баялгаа цөлмүүлж аж үйлдвэрүүдээ дампууруулж баян ядуугийн ялгааг гааруулсан түүхтэй. Казакстан монголын замаар орж байна.

Зочин [103.229.122.227] 2022-01-17 03:00:16

Unen shuu hedhen nohod nuurs tomoriig ooriin omch shig zarsaar baihad yun shudraga baigaliin baylag ard tumnii omch geegui biluu


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.