УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: Ор зохицуулалтын багийн үйл ажиллагаатай танилцлаа

Aдмин / Хууль

УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар Эрүүл мэндийн яаманд ажиллаж, ор зохицуулалтын багийнхантай уулзан, үйл ажиллагаатай танилцлаа.

Ор зохицуулалтын баг нь коронавируст халдвараар өвчилсөн иргэдийг эрэмбэлэн ангилж, нийслэлийн хүрээний эмнэлгүүдэд хуваарилах ажиллагааг 24 цагийн турш гүйцэтгэж байна.

Мөн 119 болон 77330404 дугаарын утсанд хандаж байгаа иргэдэд эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдээс ирүүлж байгаа санал, хүсэлтийг холбогдох шатны байгууллагуудаар шийдвэрлүүлэн ажиллаж байгаа юм гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.200] 2022-01-17 15:00:08

Эмчилгээ, эмчийн мэргэжлийн ажилд, онцгой оролцоод яах вэ...

Zochin [64.119.16.171] 2022-01-17 11:25:27

Нэг нь танилцсан болж нөгөө нь танилцуулсан болоод өнгөрөх биш харин өвчлөл эрс нэмэгдсэн учир хүмүүс бухимдалтай байна гэдэг чинь ор нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг .Гадуур эмний үнэ нэмэгдсэн олдоц багассан хүмүүсийн худалдан авах чадвар бага гээд олон шалтгааны улмаас хүндрэлээс сэргийлэх үүднээс орны тоогоо нэмэх шаардлага байна.Энэ байдлыг ойлгох чадвар байна уу эсвэл зүгээр ажил хийсэн дүр гаргах хэрэг байна уу.Эсвэл асуудалын голыг олж харах чадвар алга уу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.