Түр амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлнэ

Нийслэлийн долоон дүүрэгт 12 түр амбулатори байгуулан ковидын үзлэг хийхээр зохион байгуулалт хийлээ. Тодруулбал, энэхүү амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлэх бөгөөд рентген шинжилгээ өгөх боломжтой юм. Тус амбулаториуд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг буюу уртасгасан цагаар ажиллана.
Мөн тус амбулаториудад хүүхдийн болон дотрын эмч ажиллах бөгөөд зөвхөн ковидоор өвдсөн нь батлагдсан өвчтөнүүдэд үйлчлэх учраас “улаан бүс”-д тооцогдох юм.
Тиймээс ковидоор өвдсөн нь шинжилгээгээр батлагдаагүй болон шинж тэмдэг илэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн ковидоор өвдөөд эдгэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй юм. Харин шинж тэмдэг илэрсэн, өвдсөн байж болзошгүй иргэд Өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.189.170] 2022-01-22 10:58:02
Geriin humuustee haldaagad buur hetsuudej bn yum yarij chadahgui hanialgaj bn yostoi baliar ovchin bn emneleg ni toohgui gerte tusgaral gehiin geriin olon hund haldaj bn sh dee
Зочин [150.129.142.77] 2022-01-22 08:32:32
Үзлэг хийх яах вэ?Хүндрээд байхад гэрийхэндээ халдаагаад байхад ,хүндрээд бна гэхээр тоохгүй өөрөө өөрийгөө эмчил гэж хэнэггүй хариулах хариуцлагагүй харгис эмч төртэйгөө яс махандаа шингэтэл ойлгож гомдох багадаж бнаа арай л юм байна.