Өрийн эрсдэл дефольт зарлахад хүргэж байна

Aдмин / Эдийн засаг

Манай улсын гадаад өр 2020 оны байдлаар 28 орчим их наяд төгрөгт буюу өнөөгийн үнээр ДНБ-ий 62.3 хувьд хүрч нэг хүн 20 орчим сая төгрөгийн өртэй хэмээн зарлаж байсан. Тэгвэл 2022 оны эхний хагас жилийн байдлаар 33 их наяд төгрөгт хүрч өрийн эмзэг байдлын таван үзүүлэлтээс гурав нь анхааруулах дээд түвшнээс даваад байгааг Засгийн газрын Өрийн удирдлагын стратегийн баримт бичигт онцолж байна. Тодруулбал, Засгийн газрын өрийг 2019 онтой харьцуулбал 643 сая ам.доллараар нэмэгдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, дотоод өр 2.4 хувь гадаад өр 91.8 барих-шилжүүлэх өр 5.8 хувийг эзэлж байна.

Хэдийгээр Өрийн удирдлагын тухай хуулийн хүрээнд өрийн стратегийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлсний үр дүнд Засгийн газрын өр бага зэргээр буурсан ч нийт өрийн хэмжээ өссөн дүнтэй байна. Улсын нийт өр 2022 оны байдлаар 33.2 тэрбум ам.доллар байгаагаас Засгийн газрын болон бусад салбарын өр 16.7 тэрбум ам.доллар буюу нийт өрийн 51 хувийг харин аж ахуйн нэгжийн өр 12.3 тэрбум ам.доллар буюу нийт өрийн 37.2 хувийг эзэлж байна. Түүнчлэн Төвбанкны гадаад өр 2.5, хадгаламжийн өр 1.6 тэрбум ам.доллар болж үлдсэн 20 орчим хувийг нь эзэлж байгаа юм.

Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдлийн 78 хувийг Хөгжлийн банкны зээл эзэлж байна

Түүнчлэн эдгээр дотоод болон гадаад өр, зээлийн баталгааг Засгийн газар гаргадаг. Тэгвэл Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл 2020 оны жилийн эцсийн байдлаар 1.6 тэрбум төгрөг байсан бол 2021 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 876.4 тэрбум төгрөг болж 183 орчим тэрбум төгрөгөөр буурсан. Үүнээс Монгол Улсын Хөгжлийн банкны баталгааны үлдэгдэл 821 тэрбум төгрөг, МИАТ ТӨХК-ийн баталгааны үлдэгдэл 29 тэрбум төгрөг, “Эрдэнэс Монгол” ХК-ийн баталгааны үлдэгдэл 26.5 тэрбум төгрөг байна. Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдлийн 78 хувийг эзэлж байгаа Монгол Улсын Хөгжлийн банкны 30 тэрбум иенийн “Самурай” бондын төлбөрийг 2023 онд төлөх хуваарьтай. Харин МИАТ ТӨХК-ийн зээлийг 2023 онд, Монгол Улсын Хөгжлийн банкны Хятадын Хөгжлийн банкнаас авч ашигласан зээл 2022 онд, “Эрдэнэс Монгол” ХК-ийн техникийн туслалцааны зээлийг 2031 онд төлөх хуваарьтай. Засгийн газар баталгаа гаргасан эдгээр өр, өрийн эмзэг байдлын үзүүлэлтээр анхааруулах дээд түвшнээс даваад байгаа аж.

Засгийн газрын бондын өгөөж өндөр эрсдэлтэй байна

Монгол Улсын олон улсын зах зээлд гаргасан бондын гурван сарын дундаж өгөөжийг АНУ-ын Засгийн газрын гаргасан бондтой харьцуулахад 2.95 хувиар өндөр буюу эрсдэлтэй түвшинд хамаарч байна. Түүнчлэн 2021 оны урсгал тэнцэл улсын болон хувийн секторын гадаад өрийн үйлчилгээний төлбөрийн нийлбэрээр тодорхойлогдох ДНБ-д эзлэх уг үзүүлэлт 24 хувь байгаа нь дээд анхааруулах түвшин 15 хувиас давж, гадаад санхүүжилтийн хэрэгцээний хувьд өндөр эрсдэлтэй гэсэн дүнг үзүүлээд байгаа юм байна. Харин 2021 оны гүйцэтгэлээр нийт өрд эзлэх Засгийн газрын богино хугацаат өрийн үлдэгдэл 3.1 хувиар өссөн байгаа нь эрсдэлгүй түвшинд буюу доод анхааруулах түвшнээс бага байна. Уг үзүүлэлтийн анхааруулах дээд түвшин 45 байх ёстой гэвч манай улсын түвшин 97 хувь байгаа нь гадаад өрийн дарамт өндөр, гадаад санхүүжилтээс хэт хамааралтайг анхааруулж байна. Түүнчлэн Засгийн газрын валютын өрийн анхааруулах дээд түвшин 60 байх ёстой. Харин манай улсын хувьд 97 хувь байгаа нь мөн л гадаад өрийн дарамт өндөр, валютын ханшийн эрсдэлд эмзэг байгааг илтгэж байна. Гэвч Сангийн сайд Засгийн газрын өрийн дээд хязгаар өрийн таазад нөлөөлөх хэмжээнд хүрээгүй зохих хязгаарт байгаа гэж мэдэгдсэн. Харин үүнд зарим УИХ-ын гишүүн өр тооцох аргачлал буруу байна хэмээн шүүмжилж байсан юм. 2023-2025 онд баримтлах өрийн стратегийг батлуулахаар УИХ-д өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд өргөн бариад байгаа билээ.

Ашиглаагүй 13.5 их наяд төгрөгийн зээлд 16 тэрбум төгрөгийн шимтгэл төлжээ

Засгийн газрын зүгээс “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 стратегийн баримт бичиг”-ийг боловсруулж үндсэн зургаан зорилтыг дэвшүүлж батлуулахаар зорьж байна. Үүнд 2021 он хүртэлх гадаад гэрээ хэлэлцээрийн хүрээнд авч ашиглаагүй байгаа зээлийн хэмжээ 13.5 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа. Шимтгэлд нь 16 тэрбум төгрөг төлсөн байна.Иймээс зээлийн санхүүжилтийн үр дүнтэй зарцуулах ашиглагдаагүй зээлийн шимтгэлийг буруулахаар зорьж байна. 2023-2024 онд төлөх гадаад бондын төлөлтийн өндөр ачааллыг зохицуулах Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой том төслүүдэд өрийн баталгаа гаргах,болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг бууруулах, өрийн удирдлагын ил тод байдлыг сайжруулахаар өрийн стратегийг боловсруулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [192.82.80.176] 2022-06-02 03:34:58

Сүүлийн 32 жил улс төрд гарсан хүмүүс эх орныг минь ийм байдалд хүргэлээ! Ардчилал гэж солиород байсан: олигарх 30-1000 гэр бүлтэй л боллоо үр дүнд нь.

зочин [202.9.40.126] 2022-06-02 07:53:07

Бөөстэй нохой шиг сээгий малгай тавьсан хэдэн увайгүй гуйлагчин талбай дээр жагсаж байхад нь бүгдийг нь барьж хориод төрийн эсрэг гэмт хэрэг үүсгэх байсан юм. Одоо араас нь Отгонбаатар, Монголхүү нтр ах нарынхаа аргыг хэрэглээд явж байх юм

Иргэн [103.229.122.77] 2022-06-02 01:38:33

Дамбуурах биш !!!!!! МАН ноёрхож дандаа заль мэх буруу шийдвэр гаргаж байсанийх Өөрсдөө төлөөд Зайгаа тавь!!!!!Энэ бол дээдүүлийн шуналаас болсон!!!!!!ард бидэнд олигтой хүртээлгүй учраас л та нар хөлжиж бид та нарийг Уучилаад ядуу -- нэг улсын колон болох уу??????нэг түрүүнд өрөө төл!!!!!Хэрэггүй төмөрөөр шагнаж байхаар тэр их мөнгөөр өрө төлөөч !!!!!!худалаа нэр төрөө хамгаалах юм хийгээд л нуурандаа живээд хэвтээд л хий хоосон ажилгаагүй Толгойнууд юм.!!!??????

зочин [202.131.229.246] 2022-06-02 00:50:12

МАН их хурлын гишүүд дандаа хувийн хэвшлийн хийгээд явж байгаа юмыг булааж авч улсын төсвөөр хийнэ хувийн хэвшилээ дэмжихгүй юм аа гэхэд саад болохгүй байвал зүгээр баймаар дампуур дампуур өшөө их дампуур


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.