Үндэсний хөгжлийн цогц бодлого буюу алдагдсан боломжийн эрэлд 2017-2021

Aдмин / Нүүр

Үндэсний хөгжлийн цогц бодлого буюу алдагдсан боломжийн эрэлд 2017-2021

Монгол Улсын Засгийн газар алдагдсан боломжийг эрэлхийлж, хөгжлийн гацаагчдаас нөхөн төлбөр шаардаж, нэхэмжлэл гаргана гэж мэдэгдээд буй. Тэгвэл эхлээд хөгжил, түүний бодлого, түүхэн цаг хугацааны үечлэл, үндэсний эдийн засгийн хөгжлийн утга агуулгыг цогцоор эргэж харах хэрэгтэй болов уу. Монгол Улсын төр, засаг хийрхэл, явцуурхал, богино зайны улс төржилтөөс ангид гагцхүү 32 жилийн хугацаан дахь алдагдсан боломжийг эх сууриар нь томъёолон авч үзэх биз.

Үндэсний хөгжлийн цогц бодлого гэж юу вэ

Товчхондоо: Нийгэм, хүрээлэн буй орчин эрэлт хэрэгцээгээ хангадаг эдийн засаг ( шинжлэх ухаан, технологи)-ийн хамт байгаа түвшнээсээ шинэ, илүү боловсронгуй түвшинд хүрч, улс орон өмнөө тулгарсан материаллаг хэрэгцээгээ хангахын тулд үйлдвэрлэн бүтээх, гадаад дотоод орчин нөхцөлөө зөв тодорхойлох. Улс орны тэргүүн зэргийн баялаг ард түмэн эрүүл саруул аж төрөх, урт удаан наслах, бүтээлч амьдрах таатай орчин бүрдүүлэх нь хөгжлийн гол зангилаа юм.
Үндэсний хөгжлийн цогц бодлого бодитоор хэрэгжих суурь нь эрх зүйн үндсийг баттай хэрэгжүүлдэг төр тогтох юм. Товчхондоо авлига, ашиг сонирхолоос ангид ард түмэндээ үйлчилдэг, мэргэжлийн өндөр чадвартай төрийн бүтэцгүйгээр төсөөлөх аргагүй юм. Ард түмэн төрөөс шударга ёс тогтоохыг хүсэн хүлээж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х. Баттулга 2017 оноос 2021 он хүртэл төрийн тэргүүнээр сонгогдон ажиллахдаа Үндэсний эв нэгдлийг хангах үүднээс юун түрүүн Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийг нэгдмэл бодлоготой, нэгдсэн шийдвэртэй ажиллах, улс орны улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, баялгийн тэгш хуваарилалт, хөгжлийн бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөгжлийг хурдасгахын тулд олон санал санаачлага өрнүүлж, бодлогын түвшинд үндэсний хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлон гадаад, дотоод орчин нөхцөл, зарчим, алсын хараа, эрмэлзэл, тэргүүлэх зорилт, оролцогч талуудын үүргийг тогоосон юм. Ингэхдээ юун түрүүн төрийн байгууллагуудтай холбогдсон бизнесийн олигиарх бүлэглэлтэй тэмцэх, хуулийн хариуцлагад татах, оффшор данстай улс төрчдийг хуулийн хариуцлага хүлээлгэх, авлигын эсрэг хуулийн эрх зүйн орчин боловсруулах, шүүхийн хараат бус бие даасан байдлыг сайжруулах, төрийн албаны шинэтгэлийг үргэлжлүүлж, иргэдэд ойр, тэдний хэрэгцээг хангахад чиглэсэн, өөрчлөгдөж буй орчинд уян хатан зохицож чаддаг бөгөөд идэвхтэй, санаачлагатай, манлайлагч менежер бүхий цомхон чадварлаг, эцсийн үр дүнг эрхэмлэн дээдэлсэн төрийн албыг төлөвшүүлэхэд бүх шатны үүрэг оролцоог нэмэгдүүлэн ажиллахад чиглүүлжээ.
1. Нийт ард иргэдийн эрх, эрх чөлөөг бататган хуулийн засаглал-шударга ёсыг бэхжүүлсэн нь
Шударга ёсыг тууштай сахиулж, хүний эрхийг дээдлэх, иргэд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, төрийн албаны нэр хүнд, тогтвортой ажиллах эрх зүйг бүрдүүлэх, төрийн албан тушаалтан авилгын хэрэгт холбогдсон, оффшор данстай нь илэрсэн,ашиг сонирхлын зөрчилтэй нь нотлогдсон тохиолдолд албан тушаалаас нь огцруулах, хохирлыг нөхөн төлүүлэх, эрх зүйн орчин боловсронгуй болгох, энэ асуудлыг зохицуулсан олон улсын гэрээ конвенцид нэгдэхийн төлөө бодлого,санаачлага гарган ажиллав. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтад хяналт тавьж, үнэлэлт өгөх жишиг тогтоож, бодлого боловсруулан ажиллав.
Улс орны нийтлэг эрх ашгаас урваж, авилга албан тушаалын хэрэгт нэр нь холбогдсон мөртлөө хууль, шүүх, ард түмний шаардлагыг үл тоож Монгол улсаас Их Британи, УИНВУ-д суугаа Элчин сайд Санжийн Баяр, ( Ерөнхий сайд асан), Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М. Энхсайхан ( Ерөнхий сайд асан ) нарыг эгүүлэн дуудах асуудлыг зөвшилцөхөөр УИХ- ын даргад 2017 оны 07 сарын 19 –ны өдөр албан бичиг хүргүүлэв.
Хөрөнгө орлого нь ил тод байж, ёс зүйг баримтлах ёстой төрийн албан хаагчид хууль зөрчин, татвараас зугтаж оффшор бүсэд мөнгөө байршуулсан улс төрчдийг хөрөнгөө эх орондоо оруулж ирэх 49 хоногийн хугацаа өгөв. Мөн АТГ-д 60 тэрбумын хэргийг нухацтай шалгахыг анхааруулж байлаа.
Үйл явдал өрнөх үеэр АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х. Энхжаргал “ерөнхийлөгч таныг ажлаа хайхрамжгүй хийлээ гэж шүүмжилсэн” гэсэн сэтгүүлчийн асуултад “За яахав ээ бүгдээрээ л тэгэж байгаа шүү дээ” гэж, өөр сэтгүүлчийн “таны бүрэн эрхийн хугацаа дууссан уу?” гэсэн асуултад “за мэдэхгүй ээ, мэдэхгүй” хэмээн асуудлыг үл тоосон байдлаар “маазраад” өнгөрөөсөн юм.
Түүний энэ үйлдэл, хандлага нь төрийн эрх мэдлийг хүчээр авах гэсэн оролдлого болох “60 тэрбум”-ын гэмт хэрэгт авилгал, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий байгууллага, түүний удирдлага нь хэрхэн хандаж, хэрхэн ажиллаж байгааг харуулсан юм.
М. Энхболдын оролцосон нь нэгэнт ард түмэнд тодорхой ил болсон 60 тэрбумын хэрэгээр Ерөнхий хяналтын сонсгол явуулж, “Нийтийн сонсголын тухай” хуулийн дагуу иргэдийн мэдээлэл авах, санал сонсох замаар төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах санаачлага гаргасан ч УИХ-ын дарга, Хууль зүйн байнгын хороо хуулиа зөрчин уг саналыг хүлээж аваагүй.
2. Хууль шүүхийн байгууллагын шинэчлэл
Хууль хяналт, шүүхийн байгууллага улс төрийн бүлэглэлд харъяалагддаг, тэдний даалгавараар ажилладаг, ур чадваргүй, ёс зүйг уландаа гишгэсэн албатаар дүүрч бохир тогтолцоо бүрдүүлсэн нь 2013 оноос үүсэлтэйг зарим улс төрчид ил тод зарладаг. Үүний нотолгоо бол тухайн үеүүдэд үйлдэгдсэн олон гэмт хэрэг, үйл явдлууд байлаа. Тухайлбал:
ХХБ-нд ажиллаж байгаад шууд шүүгч болж улмаар дээд шүүхэд ажиллах болсон шүүгчийн аав нь “ Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааны худалдан авалтад оролцсон хэрэг, хууль хяналтын байгууллагын ажилчид хэрэг мөрдөх үйл ажиллагаандаа эрүүдэн шүүх арга хэрэгсэл ашиглаж буй асуудал, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан хэрэг, Тавантолгойн бүлэг ордыг бусдад бэлэглэх санаархал, утаа буулгах нэрийдлээр олон зуун тэрбум төгрөгийг үр дүнгүй зарцуулсан утаагүй зуухны хэрэг, 60 тэрбумын хэрэг,сонгуульдаа зориулж “Шинжан шинфан” компаниас 20 тэрбум төгрөг авсан хэрэг, Багануур ДЦС-ын концесс, Салхитын мөнгөний ордны хэрэгтэй холбоотойгоор шүүгч нар амиа хорлосон хэрэг, төрийн тэргүүн байсан хүний гэрээс алдагдсан ховор зураг гарч ирсэн хэрэг гэх мэт нийтэд ил болсон ч хууль шүүхийн байгууллагууд нүдээ аниад өнгөрсөн олон жишээг дурьдаж болно.
Улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа эдгээр бусармаг үйлдэлтэй эвлэрэхгүйн үүднээс 2019 оны 3-р сарын 27-ны УИХ-ын ээлжит бус чуулганаар “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг гишүүдийн 85 хувийн саналаар, “Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг гишүүдийн 90 хувийн саналаар, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 92, хувийн саналаар тус тус баталжээ.
3.ҮР ДҮН
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга улс төрчдөд болон хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсээс хөрөнгө татаж, эх орондоо оруулж ирэх уриалга гаргаж 49 хоногийн хугацаа өгсөн. Уг уриалгыг ажил хэрэг болгохын тулд Төрийн тэргүүн АТГ, Шүүх, Прокурорын байгууллагуудыг ихээхэн шахсан ч бүтэлтэй үр дүн гарахгүй байсаар байв. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо оффшор бүсэд хөрөнгөтэй 49 Монгол иргэн байгааг илрүүлсээр байтал холбогдох төрийн байгууллагууд дорвитой ажил өрнүүлэхгүй байгаад олон нийт бухимдаж байлаа.
Тиймд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу АТГ-ын удирдлагууд, Прокурор шүүхийн байгууллагын удирдлага, зарим шүүгчдийг чөлөөлж өөрчилснөөр Монголын шүүхээр шийдэгдэхгүй байсан цагаан захтнуудын хэрэг эцэслэн шийдэгдсэн юм. Тодруулвал, Ерөнхий сайд асан С. Баяр, М. Энхсайхан, Ж.Эрдэнэбат, Сангийн сайд асан С. Баярцогт, ТЕГ-ын дарга асан Хурц нарт холбогдох гэмт хэргүүд, 60 тэрбумд холбоотой гэмт хэргүүдийг дурьдаж болно.
Мөн шүүхээс авилга албан тушаалын 48 гэмт хэрэгт холбоотой 21,586,213,463 төгрөгийн хөрөнгө хураагдаж улсын орлого болсон. Энэ нь Монголын түүхэнд анх удаа цагаан захтнуудын гэмт хэргийг шийдвэрлэж, хууль бусаао олсон хөрөнгийг нь хураасан шийдвэр болсон гэж судлаачид дүгнэсэн юм.
Ерөнхий сайд асан С. Баяраас 5,580,444,000 төгрөг, 1,097,130,673 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө
Сангийн сайд асан С. Баярцогтоос 4,010,452,844 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, хуурамч баримт ашиглан стандарт банкнаас 109 сая долларын зээл авч Эрдэнэт үйлдвэрийг хохиролд учруулсан Ш. Батхүүгийн АНУ, Сингапур дахь газар, үл хөдлөх хөрөнгө, Петровис ХК-ийн Ч. Даваанямаас 576604000 төгрөгийн үнэ бүхий АНУ-д байрлах үл хөдлөх хөрөнгө, шүүгч Ш. Мөнгөншагай нарт холбогдох (Салхитын мөнгөний орд) хэрэгт 190 000 000 сая төгрөг, 1445200 ам долларыг хурааж улсын орлого болгов.
Мөн Оюутолгой, Дубайн гэрээний ард дахь луйврын схем ил болж, Рио Тинтогийн зүгээс "Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 34 хувийн эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлахаар болсон" гэдгийг мэдээлсэн.
Тэгвэл уг асуудал дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр суурь илэрхийлэхдээ:
"Рио Тинтогийн асуудал дээр Баянхонгорчууд яллаа. Баянхонгор нутгийн хүү тэнд тэмцэх нь чухал биш. Баянхонгор нутгаас гаралтай Ерөнхийлөгч Х.Баттулгын гавьяа шүү. Тамга барьсан хүн эх орныхоо төлөө байна гэдэг ямар гоё юм бэ.
Өмнөх ерөнхийлөгч нар өөдгүй урвагч нар байсан. Би Рио Тинтотой тэмцэхээс илүү Рио Тинтогийн бууны нохой болсон Монголын эрх баригч нартай тэмцэх нь мах зулгаасан ядаргаатай ажил байсан юм. Баянхонгороос гаралтай Монгол улсын ерөнхийлөгч Монголынхоо төлөө байсан учраас Рио Тинто буулт хийж байгаа юм гэдгийг хэлмээр байна" гэсэн юм.
Дүгнэлт: Үндэсний хөгжлийн цогц бодлого шударга эрх зүйт төрийн суурин дээр хэрэгждэг ба авилгалын торыг задлах хууль хяналтын механизм бүрдэж, эх орныхоо төлөө тамга дардаг, ухаан сийлдэг, бодлого боловсруулдаг, төрийн чиг үүргийг зөв тийш нь залдаг, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө талцал, хуваагдал, улс төржилт, амин хувийн хонжоог умартан ажилладаг төрийн зүтгэлтэн цаг үедээ төрж цаг үеэсээ түрүүлж сэтгэж ажиллаж байж урагшлах замдаа ордог аж. Монгол Улсаа улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд гажуудлаас нь татаж гаргах гэж хичээсэн зүтгэл, амь тариа хийж босгосон бодит бодлогынх нь судас болгоныг 30 жил бугшсан авилгын тор дахин чивчиртэл боож Х. Баттулгыг “... Үндэсний хөгжлийг гацаагч...” хэмээн улаан гөрдөж, ард түмний төрд итгэх итгэлцэл,түүхэн ухамсар, оюун санааг жил жилээр арчих гэж оролддог байсан бол өдөр өдрөөр бүдгэрүүлэн доройтуулах хар мөнгөний, хахир шуурга үлээж, цагаан захтнуудын гэмт хэрэг дахин булагдаж байгаа нь харамсалтай. Энэхүү тоон үзүүлэлтүүд бол зөвхөн хууль шүүхийн тогтолцоог шударга ажиллах эрх зүйн механизмыг бүрдүүлэхэд Монгол Улсын төсөвт хэдэн их наядаар тоологдох орлого төвлөрч, хулгайч бүлэглэлийн өмнө нуруу бөхийсөн ард түмэнд үүлэн чөлөөний нар тусах мэт шударга, эрх тэгш нийгмийн үндэс бүрдэх боломж бүрдэж байсан дөрөвхөн жилийн тэмцлийн өчүүхэн хэсэг байв... Бүлэглэл үнэхээр хүчтэй, мөнгөтэй, ичих нүүргүй. Тэд Үндсэн Хуулийн Цэцийг гартаа авч туйлын бүдүүлэг арга хэрэглэн Х. Баттулгыг Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхийг нь хаагаад зогсохгүй, 200 мянга гаруй Ардчилагчдын эрхийг үл тоож, улмаар хоёрхон жилийн өмнө сүр дуулиантай өөрчилсөн Үндсэн хуулинд дахин хутга шаах гэж байна.
Үргэлжлэл бий.
“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАЙЛАН 2017-2021”-с бэлтгэв.
АРДЧИЛАЛ СОНИН Д. ЭНХБАТ
2022 ОНЫ 8-Р САРЫН 19


Сэтгэгдэл

Зочин [150.129.143.227] 2022-08-21 12:11:47

МАН Монгол улсыг 100 жил бараг тасралтгүй удирдан залсан. Ингээд саяхан баастай жорлонгийнхоо 100 жилийн ойг төсвийн мөнгийн гүвэн байж тэмдэглэлээ. 100 жилийн хөгжлийн алдагдсан боломж, 100 жилд хэлмэгдэсэн, алагдсан олон түмэн, 100 жил Монголчуудын тархийг угаасан энэ бүх нүгэлийг МАН үүрэх ёстой...

Зочин [66.181.161.19] 2022-08-21 11:04:02

ҮЛГЭР ТУУЛИА БҮТЭЭХЭНЭ ҮҮ ККК

Mongol [66.181.161.19] 2022-08-21 09:39:45

Үлгэрээ зохиож эхлэв үү

зочин [150.129.140.228] 2022-08-21 09:29:17

хэрэг хуучрахгүй гэж үг бий дээ..

Зочин [202.126.89.137] 2022-08-21 06:24:10

Battulga manai ylsiin erenhiilegcheer dahin songogdoh erhtei mongol ylsiin neriin zov zalaj ehelsen hun

dsd [202.126.88.86] 2022-08-21 01:08:11

Баттулга шунал нь хэтэрсэн МАФийн толгойлогч хэнийг алж чадна. Хор найруулж төрөөс олон үйлдвэр байгууламж хулгайлсан. Мафийн киноны гол дүр гэж өөрийгөө итгэчихсэн луйварчинг сонгож Төрөөс хулгай луйвар хийх боломжоор хангасан мангар ард түмэн хохь нь гээд Баттулга луйварчин чинь инээгээд сууж байна. Харамсалтай нь олон зөв хүнийг хэлмэгндүүлсэн. Төрийн мундаг түшээ байсан УИХын гишүүн байсан Батчимэгийг Тайваны тагнуул гэж амь насаар нь тоглосон, Сайд байсан Тэмүүжин хүүхэн явуулж хар тамхичинтай холбоотой болгосон. Монгол төрийн эсрэг гэм. хэрэг хийсэн хулгайч луйварчин бол ХАЛТМААГИЙН БАТТУЛГА. Баттулга, Сү Батболд, Намбарын Энхбаяр, Миеэ Энхболд,Бадамжунай, Нямдорж нар Монгол улсыг дампууруулахад хүргэсэн, Эх орныхоо боломжууд газар нутгийг хулгайлсан луйварчид. Бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Хүүхдүүд нь хулгайлсан мөнгөөр нь гадаадад боловсрол эзэмшиж ТӨРД шургалаад хороо найруулж явна.

Иргэн [64.119.18.77] 2022-08-20 14:27:12

Баттулга ахаа одоо болио та амар

зочин [202.21.119.242] 2022-08-20 09:25:54

1000-ны хулгайч цол авсан. Энэ бол ард түмнээсээ авсан дүгнэлт байлаа.

Зочин [66.181.160.113] 2022-08-20 08:15:20

Монголын ард түмэн ойлгож байгаа . Монголчууд чинь " дотор хүнтэй " ард түмэн шүү дээ , тэр дотоод бодол тэмүүлэл нэг л нартай өдөр дэлбэ үсрэнэ . Магадгүй МА \х\Н ч үүнд голлох үүрэг гүйцэтгэж мэдэх юм . Бараг цаг нь болж байгаа болов уу : - феодолын хөрөнгийг хураасан , - нударган баячуудын хөрөнгийг хураасан , - хамтрал комун байгуулж ард түмний хөрөнгийг хураасан , - сэтээтний төөрөгдөл гэж монголын оюуны өмчийг хураасан , - хувьсгалын эсэргүү - японы тагнуул гэж шилдэг эх оронч - төрийн зүтгэлтнүүдийг нураасан , нэгдэлжүүлж бүх ард түмний хөрөнгийг хураасан ТУРШЛАГАТАЙ НАМ . Одоо ӨӨРСДӨӨР нь төрөөс төрсөн тэрбумтнууд , офф. чид , луйьарчид , авлигачид , казиночид , ЖДУчид , ХөБАчидын ХӨРӨНГИЙГ ХУРААЛГАХ хэрэгтэй - өөрсдөө ч " хувьсгалын тохироо " нь бүрдчих " шиг боллоо ...


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.