ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.МАГСАРЖАВ: УЛС ОРОН ЗЭВСЭГЛЭЛ ТЕХНИКЭЭ ҮЕ ШАТТАЙ САЙЖРУУЛЖ БАЙХ ЁСТОЙ

Aдмин / Нүүр

Хошууч генерал Д.Магсаржавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Батлан хамгаалах салбарын ахмадууд хөгжлийн төвтэй болж байгаа гэж дууллаа?

-Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн барилга маань ирэх 12 дугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байх шиг байна. Энэ бол манай салбарын ахмадуудын хувьд маш олзуурхууштай үйл явдал. Өнөөдөр нийслэл, орон нутгийн ахмадын хөгжлийн төвүүд тэр бүр хүмүүстээ хүрч чадахгүй байгаа. Ийм нөхцөлд салбартаа ахмадын хөгжлийн төвтэй болж байгаа нь тэдний нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд хамгийн том дэмжлэг болж байна.

Энэ төвдөө ахмадууд маань биеийн хүчний дасгал сургуулилт хийхээс эхлээд нэгнийхээ хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх, дурсамж уулзалт зохион байгуулах зэргээр маш өргөн хүрээнд оролцож, стрессээ тайлах боломжтой. Батлан хамгаалахын салбарт бүртгэлтэй 6000 гаруй ахмад бий. Салбарын сайдын тушаалаар ахмадуудад чиглэсэн, тэдний нийгмийн асуудлыг шийдсэн урт хугацааны бодлого 2020 оноос хэрэгжиж байгааг дуулгах ёстой болов уу.

-Үндсэн сэдэв рүүгээ оръё. Та бидний ярилцаж байгаа энэ цаг үе бол хилийн чанадад дайнтай, сөргөлдөөнтэй хүндхэн нөхцөл байдалтай байна. Ийм цаг үед Монгол Улсын цэрэг арми, зэвсэг техник ямар байна вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татсаар байгаа. Чадварлаг, сүүлийн үеийн зэвсэг техниктэй байх ёстой гэсэн санаа л даа. Энэ хүрээнд та ямар байр суурьтай явдаг вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний өнөөгийн байдлын талаар мэдээлэл, нэвтрүүлгийг харж байхад цэргийн албан хаагчид боломжиндоо тулгуурлаад зэвсэглэл техникийнхээ боломжийг нэмэгдүүлэх талаар ажиллаж байх шиг харагддаг. Ямархуу хэмжээнд хийж байна, хүртээмж ямар байгаа гэдэг дээр сайн хэлж мэдэхгүй юм. Монгол орны газар зүйн нөхцөл, байгаль цаг агаарын нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд боломжийн шинэчлэлт хийсэн харагдана лээ. Нөгөө талаар валют зарж гаднаас зэвсэг техник худалдан авахад өнөөгийн цаг үе биш байх. Учир нь улс хоорондын зэвсэг техникийн наймаа аль ч бүс нутагт чих дэлдийлгэсэн асуудал болоод байна шүү дээ. Ийм чих дэлдийлгэсэн асуудлын үед тийм үйл ажиллагаа явуулах нь зохимжгүй ч байх.

Өнөөдөр манайд тулсан шаардлага хэрэгцээ ч байхгүй болов уу. Тэгээд ч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч НҮБ-ын чуулган дээр сая “Энх тайвнаар асуудлыг шийдье” гэдэг уриа дэвшүүлж харагдана лээ. Ер нь зэвсэг техникийн хувьд бэлэн байдлын үүднээс арчилж тордоод, засварлаж үйлчилгээ хийгээд явдаг нь аль ч улсын армид байдаг. Тэр хэмжээнд явагдаж байгаа байх.

-Дайн тулаан гэдэг өмнөх цаг үеэс өөрчлөгдсөн байна. Аль олон цэрэгтэй, том армитай нь ялдаг биш хүн хүч олноор шаардахгүй орчин цагийн зэвсэг техникүүд л тулалддаг болсныг бид харж байна. Энэ үүднээс л танаас асууж байгаа хэрэг?

-Зэвсэг техникийг үе шаттай сайжруулж байх ёстой гэдэг таны саналтай нэг байна. Ганц батлан хамгаалах салбарт ч биш, аливаа салбарт тоног төхөөрөмж, техникээ сайжруулж, шинжлэх ухааны ололт дэвшлийг ашиглаж явах нь ойлгомжтой асуудал. Гэхдээ шинжлэх ухааны ололт дэвшил явагдлаа гэхэд түүнийг хэрэгжүүлэх хүн хэзээ ч орхигдохгүй. Хүний тоо гэвэл өөр хэрэг байх л даа. Хүний чадвар гэвэл бас өөр асуудал болно. Тиймээс цэрэг армийнхан чадварлаг байх ёстой, сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт амжилт дээр тулгуурласан байх ёстой гэдэг дээр санал нэгтэй байна. Харин яг одоохондоо энэ цаг үед дэлхий нийтэд хүнд болоод ирлээ, бид зэвсэг техникээ шинэчлэхгүй бол болохгүй гэсэн үйл ажиллагаа явагдах цаг үе нь биш гэдгийг л хэлэх байна.

-Улс орны хэмжээнд тийм байж. Нөгөө талаар ард иргэдэд галт зэвсэг эзэмшүүлэх тухай яригдсаар байдаг. Хөрш оронд дайн тулаантай энэ цаг үед бас л хөндөгдөж байна?

-Үүн дээр би цэргийн хүний биш иргэн хүнийхээ хувьд байр сууриа хэлье. Нэгд, иргэний гар дээр галт зэвсэг, галт хэрэгсэл байх асуудал бас л өнөөдөртөө Монголд цаг үе нь болоогүй болов уу. Энэ бол хүмүүсийн ухамсар, нийгмийн төлөвшлөөс маш их шалтгаална. Үндэсний онцлог бас бий. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр Монголд зам дээр хоёр машин санамсаргүй мөргөлдчихлөө. Тэгтэл монголчуудын нийтлэг зан гарч ирээд би чидээ тулаад барьцалдаж аваад нүдэлцэнэ. Хэрэв тэр хоёрт буу байсан бол буудалцаж ч мэдэх цаг үе байна.

Хүний ухамсар, нийгэм төлөвшинө гэдэг том зүйл байдаг. Манайд ардчилал гэдгийг арай л буруугаар явуулчихлаа. Жаахан анархи тал руугаа явчихлаа. Уг нь ардчилал бол маш зөв зүйл. Одоо хэн хүссэнээ хийж болдог нийгэм гэж ойлгочихоод байна. Уг нь аливаа хүн юм хийх эрхтэй байлаа гэхэд тэр хүний эрх бусдын эрхээр хязгаарлагдах ёстой. Миний эрх давамгайлах ёстой гэсэн сэтгэхүй манайд ноёлоод үүргээ умартаад байна.

-Өөрийгөө хамгаалахын тулд галт зэвсэгтэй байх ёстой гэсэн санаа шүү дээ?

-Тэгж ойлгож болохгүй. Хэрэв галт зэвсэг тэр хүмүүст байхгүй бол хэзээ ч хэрэглэгдэхгүй. Хууль нь батлагдаагүй, эрх нь үүсээгүй байхад хэрэглэх боломж, шаардлага гарахгүй. Харин хуулиар тийм эрхийг нь бий болгоод өгчихвөл буудалцаан болно, бие биенээ устгах, амь насанд хүрэх асуудал үүсээд эхэлнэ. Хуульчлаад өгчихвөл бууд л гэсэн үг шүү дээ. Өнөөдөр бид Америкийг харж байна. Тэнд нялх хүүхдүүдийг сургууль дээр нь олон арваар нь хядаж байна шүү дээ. Сэтгэл зүйн хувьд согогтой хүн буу эзэмшиж байна. Эрүүл ч гэсэн огцом ууртай хүн буу эзэмшвэл аюултай.

Манайхны ярьдгаар ямаан омогтой хүмүүс уурласан үедээ хүн буудчихаад уур нь гарахаар толгойгоо шаагаад суувал яах юм бэ. Уг нь дээр үед буу, сум, замаг гурвыг тус тусдаа хадгалдаг байлаа. Хөгшчүүд мундаг ухаантай байсан. Замаг байхгүй бол сумаа цохихгүй, сум нь байхгүй бол хоосон замаг буу хоёроор яахав дээ. Одоо үед залуус гэртээ буугаа оруулж ирээд л ханандаа өлгөчихдөг. Түүнийг нь хүүхэд саваагүйтэж оролдож байгаад эрсдэл гарах тохиолдол бий.

-Ер нь манай хилийн цэрэг, арми гэнэтийн нөхцөл байдалд хэр бэлтгэлтэй байдаг юм бол. Хилийн цаана дайнтай байгаа үед манайх руу буу шийдэм болоод ороод ирэх вий гэсэн айдас олон нийтэд байгааг та харж, дуулж л байгаа байх?

-Сошиал дээр бичээд байгааг уншиж л байна. Түүгээр бол Орос хилгүй, дураараа Монгол руу орж ирж байгаа. Монгол хилтэй урчаас л хил дээр тогтоогоод бариад байгаа юм шиг яриад байх юм. Юу юугүй салхинд туугдаж орж ирж байгаа цагаан зээр биш дээ, тийм зүйл гэж хаа байхав. Одоо хүн төрөлхтөн хөгжөөд шал өөр болчихсон. Нэгд, ардын хувьсгалын үеэрх гамин, цагаан орос орж ирж байсан үе биш. Хоёрт, хэрэв орж ирлээ гэхэд манай улс Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн. НҮБ-ын гишүүн улсын хувьд хандах эрх нь байгаа. Өнөөдөр манай хүүхдүүд энхийг сахиулахаар бусад гүрэнд яг л ийм ажиллагаа явуулж байгаа. Түүнтэй адилхан манайд энхийг сахиулагчид орж ирнэ шүү дээ. Хэдэн малчид, тариаланчдаа буу бариулаад явуулах шаардлага арай ч гарахгүй байх. Яахав, бүр муу цаг ирлээ гэхэд дайчилгаа явуулах хуультай. Нөгөө талаар манайх хоёрхон хөрштэй. Тэр утгаараа хоёр хөршийн буяныг ч эдэлж явж байгаа, булайг нь ч үүрч байсан үе түүхэнд бий.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.145] 2022-10-11 03:02:44

odoo ene yed mongol ulsad zecsegt huchin hereggyi..mash huchtei sain hel hamgaalah alba heregtee…delkhiin iim tom 2 army n dund bid hezee ch guitsehgui…

Мөнхжаргал [59.153.114.219] 2022-10-11 06:41:27

Хил хамгаалах алба дангаарааяаж ч чаддаггүйг бүхий л дайнаас харсан байх. Энэ дайнаар ч харагдлаа.

Зочин [150.129.140.210] 2022-10-10 15:04:33

3 гурван сая гаруй хүн ам гэдэг болнэг тосгон ы ,нэг дүүргийн хүн амын тоонд хүрэхгүй олон сая хүн амтай улс оронтой харьцуулж болохгүй шүү гадаад бодлогодоо анхаарал тавь буруу ярьж болохгүй буруу бичиж болохгүй шзү

Зочин [192.82.87.96] 2022-10-10 08:23:09

Оросын цэргийн дарга нар зэвсэгуудээ зараад идчихсэн, Сая байлдах гэсэн Чинь 80 оны зэвсгууд гарч ирсэн, Манайд яг адилхан идэж уугаад дуусна

Зочин [66.181.178.142] 2022-10-10 08:45:18

ХОЁР ХӨРШИЙНХӨӨ БУЯНЫГ Ч ЭДЭЛЖ БУЛАЙГ Ч ЭДЭЛЖ ИРСЭН ГЭЖ ҮНЭН ШҮҮ. ЗҮГЭЭР ЭНГИЙН ЧАМИРХСАН БИШ АТАЙХАН ЯРИЛЦЛАГА БАЙНА

oreg [202.21.108.235] 2022-10-10 06:40:23

ugaasaa hezee zevseg xiideg bsan um uu . yu ged hutsaad bga . mongol xoshin shogiin general ve . zvger duugai xooloo edeed tsalingaa avaad yavj bga da bayarlaj yav mongold tsereg zevseg heregtei gej xaraxgvi bn.

зочин [59.153.113.188] 2022-10-11 12:01:24

Энэ хүн хийдгээ хийчихээд тэтгэвэртээ суугаа өвгөн шүү дээ. Тэтгэвэрээ аваад хоолоо идээд сууж байгаа. Санаа зоволтгүй, чиний хоолыг булаахгүй.

Мөнхжаргал [59.153.114.219] 2022-10-11 06:43:00

Хучны хүлэг баатруудын үед хйиж басйан. Хийж эхлэж байгаа шүү

ОРОС МОНГОЛ ХОЁР [202.179.27.223] 2022-10-10 04:42:28

МОНГОЛ УЛС ҮҮСЭН ЦАГААС ГЭЖ ХЭЛЖ БОЛОХ БАЙХАА...МОНГОЛ УЛСАД , ОРОСООС ӨӨР УЛС ТУСЛАЖ ЯВСАН ТҮҮХ БАЙХГҮЙ... ЭЭ , .. ТУСЛАЖ БАЙГААЧ ҮГҮЙ ..... ЦААШИД Ч ТУСЛАХГҮЙ.... ҮНЭН ГЭВЭЛ ЭНЭ. .... ХАРИН ОРОС , УКРАЙНЫ ДАЙН ӨӨР ХЭРЭГ... ХЭДЭН ТҮМЭН ЖИЛ ХАРИЛЦАН ТУСЛАЛЦААД ЗЭРЭГЦЭН ОРШСООР ӨНӨӨДРИЙГ ХҮРГЭСЭН НЬ ГАРЦААГҮЙ ҮНЭН.... ОРОСЫГ ҮЗЭН ЯДАХ , ХАРААЖ ЗҮХЭХ ЯМАР Ч УЧИРГҮЙ ЮМ

иргнг [66.181.161.107] 2022-10-10 04:33:42

ганц дрон орж ирэхэд сүйрэх арми нэртэй юмтай байж...Та нар ьатвар.төлөгчдийн мөнгөөр зугаацаж таргалж мөнгө хулгмйлж цэрэг карахаас өөр юмгүй Одоо буудах буу сум ч байхгүй Тэгсэн хэрнээ хуурайзамын усан замын агаарын довтолгоо энэ тэр сзржин нэр өг өн Хэнтэй ыайлдах юм Охосууу Хятад уу

зочин [64.119.27.42] 2022-10-10 04:59:47

Бид хэнтэй байлдахыг хүсээгүй. Хүсэх чүгүй. Хэрэгцээ гэрвал чамаас бусад нь эх орноо хамгаалнаа!Эрийг бүү бас!Далайг бүү янд!гэдэг юм даа

зочин [202.21.124.134] 2022-10-10 02:00:29

галт зэвсэг эзэмшиж сурах хэрэгтэй харин ч иргэдээ чех щвейцарь ану шиг сургах хэрэгтэй галт зэвсэг мэддэггүй хүн аюул шүү өнөөдөр цэрэг цагдаагийн сургууль төгссөн хүн галт зэвсэг хэрэглэж чадахгүй шахам төгсөж байна. Хуулинд 21 нас хүрсэн хүн бүхэн зэвсэг эзэмших эрхтэй, хоосон буу дуугардаггүй харин мэддэггүй мал гохыг эхэлж дардаг_

Зочин [202.126.90.66] 2022-10-10 00:01:23

маш зөв хэлжээ


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.